Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч П.И,

 шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Б.Б-д  холбогдох эрүүгийн 1805061460043 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа П.Иын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед би Стелла баарны гадаа хамгаалалтанд гарч байсан. Үүдэнд нэг залуу тамхи татаж байтал араас нь 2-3 залуу гарч ирээд машины ард хоорондоо зодолдоод байхаар нь салгахад жижиг биетэй залуу нь миний нүр рүү 4-5 удаа цохисон. Би “чи яагаад намайг цохисон бэ” гээд маргалдаад Иын нүүр рүү нэг удаа цохисон гэв.

Хохирогч П.И шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 12 дугаар сарын 03-нд найзуудтайгаа Стелла бааранд орж зургуулаа нэг шил архи уусан. Тэгээд гарахад гадаа зодоон болж таарсан. Би найзуудтайгаа явж байтал Түвшинбилэгийг хамгаалагч нар барьсан байсан ба намайг салгахаар очиход Б “намайг цохидог пизда энэ байна” гээд дэгээдэж унагаагаад цохисон. Тэгтэл миний шүд унасан. Тэгээд одоо ингээд салцгаая гэхээр нь “чамайг би цохиогүй” гээд цагдаа дуудсан.  Авагддаггүй шүд хийлгэмээр байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч П.И мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө найзуудтайгаа хамт 10 дугаар хорооллын Стелла баар орсон. Бааранд суугаад ууж байгаад баар хаах дөхөөд 03 цаг 30 минутын үед баарнаас гарцгаасан. Бид нар 5-уулаа явж байсан болохоор цувраад ар араасаа гарсан. Баарнаас гарахад үүдэнд хамгаалагч нартай хэдэн хүмүүс маргалдаад  зодолдож байх шиг байсан. Бид нар гарч ирээд зогсож байсан чинь том биетэй хамгаалагч залуу над руу хараад “пизда минь чи намайг шилээр цохичихлоо ш дээ” гэсэн тэгэхээр нь би өөдөөс нь би цохиогүй гэж хамгаалагчтай баахан маргалдаж  байгаад найзуудтайгаа зам гараад явсан. Замын цаана бид нар явж байтал араас баарны хамгаалагч нар хөөсөн. Хамгаалагч нар хөөж байгаад Түвшинбилэгийг бариад авахаар нь Түвшинбилэгийг авахаар очтол том биетэй анх надтай хэрэлддаг хамгаалагч намайг барьж аваад нөгөө пизда чинь энэ байна гээд хавсарч унагаад нүүр рүү нэг хоёр удаа хүчтэй цохисон. Би цохиулчихаад шүд хугалчихлаа гэж хэлэхэд цохихоо больсон. Намайг цохидог хамгаалагч залуу намайг хүнтэй андуурч гүтгэхээр нь би маргалдсан. /хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баяраа мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд найзууд болох Ганбат, Түшиг, Түвшинбилэг, Ганбаатар, Энхбилгүүн, И нарын хамт 10 дугаар хорооллын Стелла баар орсон. Бааранд ороод нэг литрийн ээдэн нэртэй архи авч уусан. Баар хаах цаг болоод бид нар тэр баарнаас гарсан. Гадаа гарахад манай найзууд хамгаалагч нартай маргалдаж байсан тэгээд И надад Ганбаатарыг цохичихлоо гэж хэлсэн. Би ч нилээн уусан согтуу байсан тэгтэл нэг хамгаалагч нь над дээр ирээд чи мөн байна гэхээр нь би тэр хамгаалагчид чи хүн андуураад байна гэж хэлээд тэр хамгаалагчийг түлхэчихээд зугтаагаад тэр баарны гадна талын зогсоол дээр байсан машины ард очоод нуугдчихаад баар руу эргээд хартал манай  найзууд бөөгнөрөөд зогсож байхад очтол дахиад нөгөө хамгаалагч бид нарыг хөөсөн бид нар зугтаасан эргээд хартал хамгаалагч нар манай найз Түвшинбилэгийг барьцан байхаар нь найзыгаа авъя гээд буцаад очтол хамгийн эхэнд очсон Иыг баарны хамгаалагч залуу барьж унагаагаад цохисон. Удалгүй Тамираа шүд унагаачихлаа гээд орилсон чинь нөгөө хамгаалагч нар хөдлөхөө болиод салцгаая гэсэн. Миний биед гэмтэл учраагүй. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхбилгүүн мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим найзуудаараа бааранд ороод 1 литрийн архи ууцгаасан. Баар хаах цаг болоод бид нар баарнаас гараад гадаа гарахад манай найзууд хамгаалагч нартай маргалдаж байсан. Тэгээд И надад Ганбаатарыг цохичихлоо гэж хэлсэн. Би ч нилээн уусан согтуу байсан тэгтэл нэг хамгаалагч  над дээр ирээд чи мөн байна гэхээр нь би тэр хамгаалагчид чи хүн андуураад байна гэж хэлээд тэр хамгаалагчийг түлхчихээд зугтаагаад тэр баарны гадна талын зогсоол дээр  байсан машины ард очоод нуугдчихаад  баар руу эргээд хартал манай найзууд бөөгнөрөөд зогсож байхад очтол дахиад нөгөө хамгаалагч нар бид нарыг хөөсөн бид нар зугтаасан эргээд хартал хамгаалагч нар манай найз Түвшинбилэгийг барьчихсан байхаар нь найзыгаа авъя гээд буцаад очтол хамгийн эхэнд очсон Иыг баарны хамгаалагч залуу барьж унагаагаад цохисон. Удалгүй Тамираа шүд унагаачихлаа гээд орилсон чинь нөгөө хамгаалагч нар хөдөлхөө болиод одоо салцгаая гэсэн. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Баттүшиг мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед найзуудаараа бааранд орсон. Ороод 1 шил архи ууцгаасан. Баарнаас гараад байж байтал И нэг хамгаалагчтай маргалдаад байсан тэр хамгаалагч залуу Иыг чи намайг шилээр цохисон залуу мөн гээд дайраад байсан. Тэгээд бид нар зам гарч явж байтал  баарны хамгаалагч нар араас ирж байхаар нь бид хэд зугатаатал бид нарыг хөөсөн. Бид нар зугтааж байгаад эргээд хартал баарны хамгаалагч нар Түвшинбилэгийг барьчихлаа гэхээр нь И бид хоёр эргээд очтол том биетэй хамгаалагч залуу Иыг барьж аваад хөлөөрөө хавсарч унагаагаад нүүр рүү нь цохисон. Тэгтэл И шүд уначихлаа гэж хашхирсан.  /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын  баримт /хх-ийн 17-18/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13344 дугаартай дүгнэлтэнд: П.Иын биед 1 шүдний хугарал, хүзүүний зулгаралт, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 20/ гэжээ.

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө баарны гадна үүдэнд гарч байсан 3 цаг өнгөрөөд 4 цаг болж байсан. Энэ үед баарнаас нэг согтуу ах хоёр билүү гурван эмэгтэйтээ гарч ирсэн юм эдгээр хүмүүсийн араас 6 залуу гарч ирсэн тэр 6 залуу тэр ганцаараа явж байсан залуу руу дайраад зодолдчих гээд байсан. Би тэр хэдийн голоор ороод зодолдуулахгүй гээд зогсож байсан юм. Тэгтэл тэр 6 залуугийн нэг нь гартаа архины шил барьчихсан хүн цохичих гээд байхаар нь би тэр архины шил барьсан байсан залуугийн гарнаас нь бариад зогсож байтал надаас салах гэж гараа татаж байгаад архины шилээр миний зүүн гарыг зүссэн тэгэхээр нь би уурлаад боль гэтэл хамт явж байсан найзууд нь над руу дайрсан тэгээд хоорондоо бага зэрэг маргаж байтал тэр залуучууд зам гараад зугатаасан. Энэ үед бааран дотроос манай хамгаалагч нар гарч ирсэн би араас нь хөөгөөд 2 залууг нь барьж авсан. Тэгтэл миний гарыг шилээр зүсдэг залуу гүйгээд ирэхээр нь барьж аваад хавсарч унагаагаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд зодохоо болиод салтал миний шүд уначихлаа гэсэн. /хх-ийн 30/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58/, 123-А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63/, 488 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа П.Иын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч П.Иын”...том биетэй анх надтай хэрэлддэг хамгаалагч намайг барьж аваад нөгөө пизда чинь энэ байна гээд хавсарч унагаад нүүр рүү нэг хоёр удаа хүчтэй цохисон. Би цохиулчихаад шүд хугалчихлаа гэж хэлэхэд цохихоо больсон...”/хх-ийн 28/, гэрч Б.Баяраагийн”...хамгийн эхэнд очсон Иыг баарны хамгаалагч залуу барьж унагаагаад цохисон. Удалгүй Тамираа шүд унагаачихлаа гээд орилсон чинь нөгөө хамгаалагч нар хөдөлхөө болиод салцгаая гэсэн...” /хх-ийн 10/, гэрч Б.Энхбилгүүний”...Иыг баарны хамгаалагч залуу барьж унагаагаад цохисон. Удалгүй Тамираа шүд унагаачихлаа гээд орилсон чинь нөгөө хамгаалагч нар хөдөлхөө болиод одоо салцгаая гэсэн...” /хх-ийн 12/, гэрч А.Баттүшигийн”...том биетэй хамгаалагч залуу Иыг барьж аваад хөлөөрөө хавсарч унагаагаад нүүр рүү нь цохисон. Тэгтэл И шүд уначихлаа гэж хашхирсан...” /хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохиролын  баримтууд /хх-ийн 17-18/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13344 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Б.Б мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... миний гарыг шилээр зүсдэг залуу гүйгээд ирэхээр нь барьж аваад хавсарч унагаагаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд зодохоо болиод салтал миний шүд уначихлаа гэсэн...”/хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Б “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 160.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Б.Бэс гаргуулж хохирогч П.Ит олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч П.И нь эмчилгээтэй холбогдох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд Б.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний удаа дараа шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдлыг нь харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй болно.