Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан,

хохирогч Д.А,

шүүгдэгч Д.Э, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Э.

М нарт холбогдох эрүүгийн 1905003840116 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.М, Д.Э нар нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фанат” нэртэй зочид буудлын хамгаалагч Д.Аийг бүлэглэн зодож биед нь тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэм буруутайгаа зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа 21 цаг 30 минутад очсон. Ажлын хувцсаа солиод арын өрөөнд цай ууж байтал “дээр асуудал гарлаа” гэж мэдэгдсэн. Камераар хартал эд нар хоорондоо маргалдаад гарч ирж байсан. Манай зочид буудлын ресепшн намайг дээшээ гараарай гэхээр нь би очсон. Намайг дээшээ гараад очиход Э үгийн зөрүүгүй шууд намайг цохисон. Намайг Этай зууралдаж байхад М цаад өрөөнөөс нилээн халамцуу гарч ирээд намайг хананд шахаж байгаад миний зүүн нүд рүү цохисон. Намайг нүдээ дарахад зүүн нүднээс цус гарч байсан. Мтай зууралдсаар байгаад хүлээлгийн сандал дээр суулгаж байгаад Э хажуу талаас толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би болиоч тавь гэхэд тавихгүй байсан. Тэгээд намайг зүгээр сууж бай гээд хэл амаар доромжлоод байсан. Өдөр нь манай зочид буудлын ресепшнийг хэл амаар доромжилсон байсан ба надад “дээр өрөө авсан хүмүүс асуудал гаргаад байгаа сайн харж хянаарай” гэж хэлж байсан. Тэгээд зочид буудлын ресепшн цагдаа дуудсан. Надад эмчилгээний зардалд 110.000 төгрөгийн бодит зардал гарсан. Би маш их гомдолтой байна. Энэ хүмүүс намайг эхний хэдэн удаа эмнэлэгт үзүүлээд таг алга болчихсон. Тэгээд ярихаар “чиний утас болохгүй байна” гэж хэлдэг. Би нийт 474.000 төгрөг нэхэмжилсэн. Э, М нар 2019 оны 02 дугаар сарын 03-нд миний хохирлыг төлнө гэж хэлсэн боловч төлөөгүй. Сүүлд цагдаагийн газар очиход хэрэг прокурорт шилжсэн байсан гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Фанат зочид буудал дээр ажилдаа ирсэн. Тэгээд доор үүдэнд хамгаалагчаар ажиллаж байхад манай ресепшин Пэлжирмаа  намайг дуудаад 2 давхарт хүмүүс шуугилдаад байна чи дээшээ гараад үзээдэх гэсэн. Тэгэхээр нь би дээшээ гарахад өөдөөс 2 эмэгтэй зөрөөд буусан. Коридорт дээгүүрээ шалдан залуу, хар цамцтай залуу хоорондоо  маргалдаад зогсож байсан. Тэгээд би очоод юу болоод байгаан өрөөндөө орж амарцгаа гэхэд дээгүүрээ шалдан залуу ирээд намайг түлхсэн. Тэгээд над руу далайгаад цохих гэхээр  нь би арагшаа ухарсан тэгэхэд нөгөө шалдан залуу ирээд зүүн шанаа руу 1 удаа гараар цохисон. Тэгэхээр нь би уг залуугийн гарыг барьж авах гэтэл хар цамцтай залуу намайг тэврээд авсан. Тэгэхэд цаад өрөөнөөс нэг өндөр залуу гарч ирээд хажууд ирээд миний зүүн нүд рүү 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд миний зүүн нүдний зовхиноос цус гарсан. Тэгээд би тэр өндөр залууг тэвэрч аваад зууралдаад сандал дээр унасан. Тэгэхэд хажуу талаас цээж нүцгэн залуу 2-3 удаа элэг рүү гараараа цохисон. Тэгэхэд өндөр залуу намайг хоолой боож байгаад үсдээд миний дээр гараад 1 удаа цохиод чи муу гөлөг минь наанаа сууж бай гэсэн тэгэхэд хар цамцтай залуу цээж нүцгэн найзыгаа салгаад авсан.  Тэгээд өндөр залуу намайг гөлөг чинь сууж бай гээд цохих гээд далайгаад байсан. Тэгэхэд манай ресепшин гарч ирээд юу болоод байгаа юм бэ цагдаа дуудлаа шүү гэхэд тэд нар өрөө рүүгээ орсон...намайг ямар шалтгаанаас болж цохисныг мэдэхгүй байна. Коридорт хоорондоо маргалдаад орилоод байхаар нь би очиж шаардлага тавихад шууд намайг үгийн зөрүүгүй зодсон. Тухайн үед эхлээд дээгүүрээ шалдан залуу шанаа руу 1 удаа гараараа цохисон. Сүүлд өндөр залуутай зууралдаад коридорын сандал дээр байхад хажуунаас 2-3 удаа элэг рүү гараараа цохисон. Мөн толгой руу 2-3 удаа цохисон. Харин өндөр залуу нь босоод зогсож байхад хажуу талаас зүүн нүд рүү 1 удаа цохисон. Тэгэхэд миний нүдний зовхиноос цус гарсан. Мөн сандал дээр өндөр залуутай зууралдаж байхад намайг бас дээрээс хэд хэд цохисон. Би өөдөөс нь эсэргүүцэж огт зодоон  хийгээгүй. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Пэлжидмаа мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 11-нд өдөр 12 цагаас Баянгол дүүргийн 16 дугаар хороо Фанат буулалд ээлжээ хүлээн аваад ажлаа хийж байсан. Тэгээд орой 18 цагийн үед 2 давхарт 204 тоот өрөөнд орсон хүмүүс чанга чанга орилоод хоорондоо маргалдаад байхаар нь би яваад ороход 3 залуу 2 охин байсан. Тэгээд би уг хүмүүст шаардлага тавихад за гээд үлдэцгээсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 2 дахвхарт дахиад уг залуучууд орилоод байхаар нь би дахиж 2 давхарт гарахад тэд коридорт орж гараад орилоод байсан. Тэгээд би та нар больцгоо хүн амьтан амарч байна гэхэд хар малгайтай хар подволктой залуу гичий минь бид нар мөнгөө өгч үйлчлүүлж байгаа гэхээр нь би доошоо бууж хамгаалагч Аийг дуудсан. Тэгээд хамгаалагч А дээшээ гараад бууж ирэхгүй байхаар нь камер хартал коридорт уг 3 залуу манай хамгаалагч Аийг цохиж байхаар нь би дээшээ гараад болиоч ээ та нар хүн нийлж зодлоо гэхэд өндөр залуу нь Атэй нь хэрэлдэж байгаад А бид хоёр доошоо буусан. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1386 дугаартай дүгнэлтэд: Д.Аийн биед тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алталтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 28/

 

Сэжигтнээр Д.М мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед хуучин хамт ажилладаг Цолмон залгаад хотод ирсэн байна уулзъя хүрээд ир гэсэн. Тэгээд би өдөр 15 цаг өнгөрөөд модны хоёрын “Фанат” нэртэй буудлын 2 давхарт 204 тоотод очиход Цолмон, Э нар хоёр эмэгтэйгийн хамт дөрвүүлээ сууж байсан. Гаднаас 1 шил 0,75 литрийн архи 2 том савтай пиво авч уусан. Тэгээд би муудаад орон дээр хэвтэж байгаад унтсан байсан. Нэг сэрэхэд Э хажуу орон дээр унтсан хажуу өрөөнд Цолмон нөгөө 2 охинтойгоо хэрэлдээд охидууд нь орилж чарлаад байсан. Тэгээд буудлын хамгаалагч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Цолмон, хамгаалагчтай хэрэлдээд би очиход  чамд хамаагүй гээд Цолмон намайг хөөгөөд байсан. Тэгэхэд Э сэрээд юу болоод байгаа юм гэхэд хамгаалагч нь та нар больцгоо гэхэд хамгаалагчтай хэрэлдээд би очоод болиулах гэтэл намайг цаанаа байж бай гээд Цолмон түлхсэн. Тэгэхэд Э хамгаалагчтай нэг мэдсэн  хэрэлдээд зууралдсан зогсож байхад хамгаалагч нь Эын фудволкыг урчихсан. Тэгэхэд Э уурандаа хамгаалагчийг нүүр рүү нь цохиход Цолмон хажуунаас нь ирээд Эыг салгасан. Тэгээд би гарч очоод хамгаалагчтай хэрэлдээд уурандаа хамгаалагчийг зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхэд Э хажуунаас дайраад Цолмон намайг татаж аваад өрөөндөө орцгоосон.  Хамгаалагч эхлээд Этай муудалцаад подволкыг нь урсан тэрнээс болж Э уурлаад хамгаалагчид гар хүрсэн. Тэгээд би гарч ирээд хамгаалагчтай хэрэлдэж байгаад бас нүүр рүү нь цохисон. Тухайн үед зодоонд Э бид хоёр оролцсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Э бид хоёр хохирогч Аийг Талимаа нүдний эмнэлэгт 36500 төгрөгөөр үзүүлж, 18000 төгрөгийн тос авч өгсөн байгаа. Цаашид гарах зардлыг бүрэн барагдуулна. /хх-ийн 37-38/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Д.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед хамт ажилладаг байсан Цолмон над руу залгаад хөдөөнөөс ороод ирлээ уулзъя гэж залгасан. Тэгээд Гандангийн “Фанат” зочид буудлын 2 давхарт өрөө авсан байхаар нь очсон. Тэгээд очиход Цолмон найз охиныхоо хамт байсан. Тэгээд Цолмон дахиад хамт ажилладаг байсан Мыг утсаар дуудсан. Тэгээд бид 4 буудалд архи, 2 сав пиво авч уусан. Орой 17 цагийн үед Цолмон найз охинтойгоо муудалцаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд М бид 2 болиулаад салгаад 2 талд суулгасан. Тэгээд дахиад эвлэрээд хоорондоо юм яриад сууж байхад гаднаас найз охиных нь гээд бас нэг эмэгтэй найз орж ирсэн.  Тэгээд дахиад 2 том савтай пиво авчирч уусан. Тэгээд тавуулаа ууж байгаад Мягмар бид хоёр муудаад унтаад өгсөн. Тэгэхэд хүмүүс хэрэлдээд байх шиг байхаар нь нэг сэрэхэд Цолмон үүдэнд нөгөө 2 охинтойгоо хэрэлдээд байх шиг байхаар нь очоод больцгоо юунаас болж хэрэлдээд байгаа юм гэхэд буудлын хамгаалагч чи цаашаа би ажлаа мэдэж байна гээд миний фудволкноос татаад урсан. Чи яагаад фудволк урж байгаа юм бэ би чамтай харьцаагүй ш дээ гэхэд чиний фудволкыг урахаар яадаг юм гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд хамгаалагчтай муудалцаад фудволкоо тайлж шидээд коридорт гарч ирээд уурандаа хамгаалагчийг баруун шанаа руу нь 1 удаа цохисон. Тэгэхэд Цолмон дундуур орж салгахад М өрөөнөөс гарч ирээд хамгаалагчийг барьж аваад түүний нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад Цолмон салгаад хамгаалагч нь буугаад явсан. Би хамгаалагчийг баруун шанаа руу нь 1 удаа, буйдан дээр Мтай ноцолдож байхад нь ташаа хэсэг рүү нь 2 удаа цохисон. М хамгаалагчийн зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 29/, хохиролын  баримт /хх-ийн 34, 35/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 57/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

Д.Эын үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 65/, оршин суух хорооны  тодорхойлолт /хх-ийн 70/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.М, Д.Э нар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фанат” зочид буудалд тус буудлын хамгаалагч Д.Аийг бүлэглэн зодож тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан:

хохирогч Д.Аийн”...тухайн үед эхлээд дээгүүрээ шалдан залуу шанаа руу нэг удаа гараараа цохисон. Сүүлд өндөр залуутай зууралдаад коридорын сандал дээр байхад хажуунаас 2-3 удаа элэг рүү гараараа цохисон. Мөн толгой руу 2-3 удаа цохисон. Харин өндөр залуу нь босоод зогсож байхад хажуу талаас зүүн нүд рүү нэг удаа цохисон. /хх-ийн 20/, гэрч Г.Пэлжидмаагийн”...камер хартал коридорт уг 3 залуу манай хамгаалагч Аийг цохиж байхаар нь би дээшээ гараад болиочээ та нар хүн нийлж зодлоо гэхэд өндөр залуу нь Атэй нь хэрэлдэж байгаад А бид хоёр доошоо буусан...” /хх-ийн 23/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1386 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 29/, хохиролын  баримт /хх-ийн 34, 35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Д.Эын”... Би хамгаалагчийг баруун шанаа руу нь нэг удаа, буйдан дээр Мтай ноцолдож байхад нь ташаа хэсэг рүү нь хоёр удаа цохисон...”/хх-ийн 40/ гэх мэдүүлэг, мөн Д.Мын”...би гарч очоод хамгаалагчтай хэрэлдээд уурандаа  хамгаалагчийг зүүн шанаа руу нэг удаа цохисон...тэгээд би гарч ирээд хамгаалагчтай хэрэлдэж байгаад бас нүүр рүү нь цохисон ...”/хх-ийн 37/ гэж мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж байх тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.  

 

Улсын яллагчаас Д.Э, Д.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Прокуророос Д.Э, Д.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул  Д.Э, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцлоо.

 

 

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Д.Аээс нэхэмжилж буй 474.000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож тогтоогдож байх тул түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан шүүгдэгч Д.Э, Д.М нараас дээрхи хохиролыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Д.Э, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Д.Э, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.