Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2024/00003

 

.0.. 01 0. .07/МА.0../00003

 

 

О ХХК-ийг дампуурсанд

тооцож, татан буулгах хүсэлттэй, О

аймгийн Татварын хэлтэс, О

аймгийн Э

сүлжээ ОНӨХК нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШШ.0.3/01.91 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: О ХХК,

Нэхэмжлэгч: О аймгийн Татварын хэлтэс, О аймгийн Э сүлжээ ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын өр төлбөр 339.168.9.7,83 төгрөг, цэвэр бохир ус татан зайлуулсны төлбөр 16..86.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй, иргэний хэргийг,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн .0.3 оны 1. дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Улсын бүртгэлийн .................... дугаартай, .6597.3 регистрийн дугаартай О ХХК нь .000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу, бөс барааны төрөлжсөн барааны бөөний худалда, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58.500 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани .010 оноос эхэлж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. О ХХК-ийн үйл ажиллагаа .015 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжпүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрийн хамгийн сөрөг үр нөлөө бол эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалах ажил үйлчилгээ үзүүлэхдээ гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж гэрээний үнээс ашиг олохгүй, алдагдал хүлээсэн байна. Компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, зөв төлөвлөлт байхгүй, мөн удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон үзэж удирдлагын зүгээс дүгнэж байна. Компанийн нэр дээр Ү-.................. улсын бүртгэлийн дугаартай О аймаг Б сум У баг Ч төв хаягт бүртгэлтэй .19 м. үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй боловч Х банкинд зээлийн барьцаанд бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдсэн. Эргэлтийн хөрөнгө байхгүй байна. Компанийн өр төлбөр, авлагын хэмжээ: Тус компани нь О аймгийн Татварын хэлтэст .011-.0.1 оны хооронд үүссэн .39.759.3.1,56 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд үүнээс НӨАТ 17..9.1.37.,70 төгрөг, аж ахуй нэгжийн албан татвар .8.01..1.9,.9 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 8.333..3.,3. төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 10.3.6.036,00 төгрөг байна. Бусдаас авлага байхгүй. О" ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүй байх саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн . дүгээр зүйлийн ..1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

.6597.3 тоот регистрийн дугаартай О ХХК нь .005 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 339.168.9.7,83 төгрөгийн албан татварын өртэй байх бөгөөд .0.1 оны 01 дүгээр сард нийт 1.193.688,. төгрөгийн албан татвар төлж үлдэгдэл албан татвараа хуулийн хугацаандаа төлөөгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн .8 дугаар зүйлийн .8.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасан татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. .0.. оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1../Ш3.0../03605 дугаартай захирамжаар төлбөрийн чадваргүй болсонд тооцох захирамж гарсан байх бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэгчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлтэд үндэслэн төлбөрийн чадваргүй болсонд тооцож байгаа нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1..3 татвар төлөхөөс зугтах" гэж татвар төлөгч татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл нуух зорилгоор татварын хууль тогтоомж зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг заалтыг зөрчих боломжийг О ХХК-д олгосон үйлдэл гэж үзэж байна. Мөн .018 оны 10 дугаар сарын .3-ны өдрийн Дугаар1../Ш3.018/01013 шүүхийн шүүгчийн захирамж, .018 оны 1. дугаар сарын .8-ны өдрийн Дугаар 1../Ш3.019/00096 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 60.557..31 төгрөгийн өрийг төлүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэвээр байгаа юм. Иймд О ХХК-иас 339.168.9.7,83 төгрөгийн албан татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э сүлжээ ОНӨХК нэхэмжлэлийн шаардлагадаа:

Гэрээний үүргээ биелүүлээгүй О ХХК нь манай компанид өөрийн хэрэглээний цахилгаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 16..86.815 төгрөгийг нэхэмжилж байна. Маргааны үндэслэл: Засгын газрын .0.0 оны 1. дугаар сарын 13-ны өдрийн Короновируст халдвар /ковид-19/ цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай .11 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллага төрийн хөнгөлөлтөд хамрагдуулахааргүй зохицуулсан тул О ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг Т банк, Г банк-ны .0.0 оны 1. дугаар сараас .0.1 оны 1. дугаар сар хүртэлх хэрэглээний төлбөр болох 3.675.39. төгрөг, О ХХК-ийн .0.1 оны 1. дугаар сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй .0.. оны 07 дугаар сарын байдлаар өөрийн хэрэглээний Цахилгаан цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр нийт 16..86.815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Э сүлжээ ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 16..86.815 төгрөгийг 7.0...083 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Э .0.3 оны 07 дугаар сарын .8-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтдээ:

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн .3-р зүйлийн .3.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус О" ХХК нь .018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн .3-р зүйлийн .3.1-д заасан этгээдээс О ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШШ.0.3/01.91 дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн . дүгээр зүйлийн ..1., 5 дугаар зүйлийн 5.1..., 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул О ХХК-ийг төлбөрийн чадваргүй болж, дампуурсанд тооцуулж татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1...-т зааснаар О ХХК-с 7.0...083,39 төгрөг гаргуулан Э сүлжээ ОНӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан О аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О ХХК дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийн үндэслэлээ ...Тус компани ... .015 оноос бусдад төлөх төлбөрийг төлөх чадваргүй болсноо мэдэгдсэн, тус компанийн .018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 10 дахин илүү байгаагаас үзэхэд тус компани санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон. Иймд нэгэнт хариуцагч компани төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой болсон. Улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон, төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул албан ёсоор татан буулгах, дампуурах хүсэлтэй байдаг. Дампуурлын тухай хуулийн . дүгээр зүйлийн ..1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, олон нийтийн хэрэгслээр зарлаж тухайн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Хэрэг гүйцэтгэгчээс төлбөрийн чадварыг илэрхийлдэг 5 загвар үзүүлэлтүүдийг үндэслэн санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын байдлыг дүгнэхэд, тус компанийн богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг эзэлж байгаа нь эргэлтийн хөрөнгө нь дээрх өр төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцааны чадварыг коэффициентоор илэрхийлэхэд санхүүгийн тайлан дахь харьцааны утга 0 нь төлбөрийн чадваргүй байгааг, төлбөр барагдуулах өнөөгийн боломжийн онолын зохистой харьцаа 0..-0.3 болон түүнээс дээш байх ёстой атал үүнээс 10 дахин бага үзүүлэлт, төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг, яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж өндөр байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг, мөн санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээгээр, компанийн өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60%-аас багагүй байхыг шаарддаг атал санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт нь бас л сөрөг үзүүлэлттэй гарснаар тус компани төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа нь хангалттай тогтоогдсон байдаг. Дээрх нөхцөл байдал буюу компани төлбөрийн чадваргүй болох үндэслэл нь, удирдлагын санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалсан. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас Дампуурлын тухай хуулийн .3 дугаар зүйлийн .3.1 дэх хэсэгт зааснаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл хангагдаж байхад шүүх тодорхой орлого, эд хөрөнгөтэй байгаа нь төлбөрийн чадваргүй гэж тооцох боломжгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн болон эдийн хувьд ойлгомжгүй, агуулгын зөрчилтэй дүгнэсэн байна гэж үзэж байна. Тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэж олж байгаа орлого нь компанийн эдийн засгийг сайжруулахад нөлөө үзүүлдэггүй. Ашиглалтын зардлаа ч бүрэн төлж чадахгүй байгаагаас болж ус, дулаан, цахилгааны төлбөрийн бөөгнөрөл үүсдэг бөгөөд өр төлбөртэй харьцуулж тайлбарлаж хэрэг гүйцэтгэгч дүгнэсэн байдаг. Дампуурлын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ гаргаасан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс энэ талаар гомдол хүсэлт гаргаагүй. Шүүх Дампуурлын тухай хууль болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн үндсэн агуулгад хууль зүйн хувьд бодит дүгнэлт хийж чадаагүй. Дампуурлын тухай хуулинд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах, төлбөрийг барагдуулах, түүнтэй холбоотой хөрөнгийг хуваарилах зэрэг шат дараалсан арга хэмжээг зохицуулсан байдаг онцлогтой. Гэтэл шүүх бүрэн дүүрэн тайлбарлаж, нотлох баримт болон зохигчдын тайлбарт дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна гэж үзэж байна. Иймд О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1.91 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчилж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1.91 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан О ХХК-ийн давж заалдах гомдолтой танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Гомдолд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй гэх үндэслэлүүдийг тусгасан байх бөгөөд энэ нь үндэслэл болохгүй гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дах хэсэгт тодорхой заасан байдаг. Татварын хэлтэс дампуурлын хэрэгт нэхэмжпэгчээр оролцож буй дахин хөрөнгөжүүлэх санал гаргах хууль зүйн хувьд боломжгүй. Харин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болохынхоо хувьд тухайн хөрөнгийн хэмжээнээс 10 дахин илүү өртэй байгаа гэсэн дүгнэлтээр дампууруулах нь хууль зүйн хувьд учир дутагдалтай дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл хөрөнгөтэй бөгөөд үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн хувьд санхүүгийн мэдлэг дутуугаас болж өр төлбөр үүссэнээс болж дампууруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь үндсэн шалтгаан нөхцөл болж чадахгүй юм. Зүй нь компанийн нэр дээрх хөрөнгө худалдан борлуулагдаж өр төлбөр төлөгдөөд дахин төлөгдөх боломжгүй өр үүссэн байгаа эсэхийг анхаарах нь чухал. Дампууруулах үндэслэл нь хангалттай тогтоогдоогүй тул О ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заагдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд итгэмжпэгдсэн төлөөлөгч оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

О ХХК-ийн төлбөрийн чадваргүй болж дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлт нэхэмжлэгч О аймгийн татварын хэлтэс нь Татварын өр төлбөр 339.168.9.7,83 төгрөг гаргуулах, О аймгийн Э сүлжээ ОНӨХК нь цэвэр бохир ус татан зайлуулсны төлбөр 16..86.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд тус тус гаргажээ.

Шүүх хэргийг Дампуурлын тухай хуулийн . дүгээр зүйлийн ..1., 5 дугаар зүйлийн 5.1..., 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул О ХХК-ийг төлбөрийн чадваргүй болж, дампуурсанд тооцуулж татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1...-т зааснаар О ХХК-с 7.0...083,39 төгрөг гаргуулан Э сүлжээ ОНӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан О аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166...-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116...-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

Хүсэлт гаргагч О ХХК нь .000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу бөс барааны төрөлжсөн худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58.500 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэй байгуулагджээ.

Хэрэг гүйцэтгэгчийн .0.3 оны 07 дугаар сарын .8-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээр О ХХК-ийн шүүхэд гаргасан .018-.0.0 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд .018 онд 711.559.300 төгрөг, .019 онд 56..785.700 төгрөг, .0.0 онд 761..8..600 төгрөг болон нэмэгдэж, өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа 1070,87%-1..5.36%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгэгчээс хэт хараат байдалтай болсон нь О ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна..... О ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь үүссэн бий болсон санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай ажиллагаа нөлөөлсөн гэжээ.

Анхан шатны шүүхээс ... орлогын дэлгэрэнгүй тайланд тодорхой орлого тусгагдсан. Компанийн орлого зарлагын талаар хэрэг бүртгэгчийн дүгнэлтэнд дурдагдаагүй, .0.3 оны 07 дугаар сарын .8-ны өдрийн 05 дугаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд мөн компанийн орлогын талаар дүгнэлт хийгдээгүй, хийгээгүй гэдгээ хэрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн тайлбар гаргасан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд тодорхой орлоготой, эд хөрөнгөтэй болох нь тогтоогдож байхад төлбөрийн чадваргүйд тооцох боломжгүй юм...дампууруулах үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, О ХХК /Ч төв/ хэд хэдэн байгууллага түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн орлого олдог, татварын тайланд тодорхой орлого олсон талаар тайлагнасан, энэ талаар хүсэлт гаргагч О ХХК няцаасан нотлох баримт гаргаагүй байна. Иймд хуульд заасан гол урьдчилсан нөхцөл бий болоогүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг дампуурлын тухай хуулийн . дүгээр зүйлийн ..1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэхгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв... гэсэн хууль зүйн үндэслэлтэй, дампуурлын тухай хуульд нийцжээ.

О ХХК нь Э сүлжээ ОНӨХК-тай Цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, хэрэглэх гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу .0.1 оны 1. дугаар сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх Э сүлжээ ОНӨХК-ийн нэхэмжлэлийг хангаж О ХХК-иас хэрэглээний цахилгаан, цэвэр бохир ус татан зайлуулсны төлбөр 7.0...083 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э сүлжээ ОНӨХК-д олгож шийдвэрлэсэн, О аймгийн Татварын хэлтсийн  О ХХК-иас .016-.0.. онд ногдуулсан татварын өр 339.168.9.7 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.3.-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь тус тус үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь .0.3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1.91 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчилж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулагтай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70..00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШШ.0.3/01.91 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 16....-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70..00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 17. дугаар зүйлийн 17....-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1. хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119..., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1. хоног өнгөрснөөс хойш 1. хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б