Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2024/00004

 

 

 

 

 

.0.4 01 04 .07/МА.0.4/0000

 

 

О.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

О аймгийн Улсын бүртгэлийн

хэлтэст холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14./ШШ.0.3/01318 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Т-

Хариуцагч: О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

О аймгийн Б сумын У багийн 5-..-. тоот . өрөө орон сууцны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож, тус орон сууцны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч О.Т-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн .0.3 оны 1. дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь .005 оноос 11 дүгээр сарын .4-нд иргэн Б.Г-ын нэхэмжлэлээр О аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Ш.Э-ийн заахирамжаар нийт 6.04...69 төгрөгийг иргэн Б.Г-т төлөхөөр шийдвэрлэгдсэн ба О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 04 дүгээр микрийн 5, 6-р байрны урд байрлах павилон, улсын бүртгэлийн дугаар ................... тоот дугаартай, 5-..-0. тоот байр, улсын бүртгэлийн дугаар ....................., эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг .005 оны 1. сарын 15-ны ./603 тоот захирамжаар битүүжилж О аймгийн газрын албанд мэдэгдэл хүргүүлсэн. Иргэн Б.Г-ын төлбөр дууссан тул .018 оны 05 дугаар сарын 18-нд О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн 03/71. захирамжаар О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвхөн Т нөхөрлөлийн өмчлөлийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн .005 оны 1. дугаар сарын 15-ны өдрийн ./603 дугаар албан бичгээр тавьсан хоригийг цуцлахыг мэдэгдсэн бичгийг өгсөн. Энэ үед 5-..-0. тоот байрны битүүмжлэлийг цуцлаагүй болно. Иргэн О.Т- би .0.3 оны 01 сарын 16-нд тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ...-р нээлттэй хорих ангид миний нэр дээрхи 5-..-0. тоот байранд тавьсан хоригийг цуцалж өгнө үү гэж хүсэлт тавьсаны дагуу О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол .0.3 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, О аймаг улсын бүртгэлийн хэлтэст битүүмжлэлээс чөлөөлөхөөр өгсөн. Битүүмжилсэн шийдвэр цуцлагдаагүй байхад О аймгийн улсын бүртгэлийн хэлтэс тус байрны ордерийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байна. Ийм учраас тус О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байрны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож тус байрны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Г-ын төлбөр дууссан тул .018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн 03/71. албан бичгээр О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвхөн Т нөхөрлөлийн өмчлөлийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн .005 оны 1. дугаар сарын 15-ны өдрийн ./603 дугаар албан бичгээр тавьсан хоригийг цуцлахыг мэдэгдсэн бичгийг өгсөн. Энэ үед 5-..-0. тоот байрны битүүмжлэлийг цуцлаагүй байсан. Иргэн О.Т- .0.3 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ...-р нээлттэй хорих ангид өөрийн нэр дээрх 5-..-0. тоот байранд тавьсан хоригийг цуцалж өгнө үү гэж хүсэлт тавьсаны дагуу О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол .0.3 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, О аймаг Улсын бүртгэлийн хэлтэст битүүмжлэлээс чөлөөлөхөөр өгсөн. Битүүмжилсэн шийдвэр цуцлагдаагүй байхад О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус байрны ордерийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байна. Ийм учраас тус О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байрны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож тус байрны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Иргэн С.Г-тай холбоотой шүүхийн шийдвэр гарсан. А банктай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй. Битүүмжлэлтэй байгаа байрыг давхар битүүмжилж болдоггүй. Эхний битүүмжлэл дууссаны дараагаар дараагийн битүүмжлэл явагдах ёстой гэж бодож байна. Шүүхийн шийдвэр яаж гарах нь сонин байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн О.Т-ын нэхэмжлэлтэй О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. .003 оны 05 дугаар сарын .1-ний өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-..................... дугаарт бүртгэлтэй О аймаг Б сум 5-р баг У 5 хороолол .. дугаар байрны . тоот .9 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч иргэн О.Т-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн 00.... дугаартай гэрчилгээ олгосон байна. О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны .005 оны 1. дугаар сарын 15-ны өдрийн ./60. албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-..................... дугаарт бүртгэлтэй О аймаг Б сум 5-р баг У 5 хороолол .. дугаар байрны . тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ба мөн албаны .006 оны 06 дугаар сарын .3-ны өдрийн 1/.91 дугаартай албан бичгээр битүүмжлэлээс чөлөөлж, эрхийг сэргээсэн бүртгэл тус тус хийгдсэн байна. Иргэн О.Т-ын .006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1.. дугаартай нотариатчийн гэрчилсэн иргэн С.Г-ад олгосон итгэмжлэлээр иргэн С.Г-, иргэн Б.Б нарын хооронд байгуулсан .11 дугаартай нотариатч гэрчилсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-..................... дугаарт бүртгэлтэй О аймаг Б сум 5-р баг У 5 хороолол .. дугаар байрны . тоот .9 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн Б.Бын өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн 00164814 дугаартай гэрчилгээ олгосон байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-..................... дугаарт бүртгэлтэй О аймаг Б сум 5-р баг У 5 хороолол .. дугаар байрны . тоот орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар Ю.Ю /ФБ............../, П.Б нар бүртгэлтэй байх ба .0.3 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Г банктай байгуулсан №3540.51.0897 дугаартай зээлийн гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна. Дээрх бүртгэлүүдийг хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд бүртгэсэн ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд маргаан бүхий бүртгэл, түүнээс хойш хийгдсэн эрх шилжүүлсэн бүртгэлүүдийг хянан үзэхэд тус захиргааны байгууллагаас улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн үед шүүхийн шийдвэрээр тухайн байранд хориг тавигдсан байдаг. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын .005 оны 1. дугаар сарын 15-ны өдрийн ./60. дугаар албан бичгээр хориг тавигдаж, .006 оны 06 дугаар сарын .3-ны өдрийн 1/.91 дугаар албан бичгээр эрхийг нь сэргээсэн. Иргэн О.Т-ын .006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1.. дугаартай нотариатчийн гэрчилсэн С.Г-ад олгосон итгэмжлэлийг үндэслэж, дараагийн иргэнтэй худалдах худалдан авах гэрээ хийж тухайн орон сууц бусдын өмчлөлд шилжиж байсан бүртгэл байдаг. Банк болон иргэнд өртэй гэсэн баримт энэ үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт байхгүй. Үүнээс хойш нилээн хүмүүсийн нэрээр дамжсан байсан. Өнөөдрийн байдлаар энэ орон сууцны өмчлөгч нь хэн гэдэг хүн байгаа вэ гэдэг талаарх лавлагааг хариу тайлбартайгаа цуг хавсаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14./ШШ.0.3/01318 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4..-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан О аймаг, Б сум У баг 5-..-0. тоот орон сууцны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож, тус орон сууцны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Т- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 сарын 16-ны дугаар 14./ШШ.0.3/01318 шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь .005.11..4-нд иргэн Б.Г-ын нэхэмжлэлээр О аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Ш.Э-ийн 870 тоот захирамжаар нийт 6.04...69 төгрөгийг иргэн Б.Г-т төлөхөөр шийдвэрлэгдэж О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас .005.1..15-ны дугаар №./603 тоот албан мэдэгдлээр О аймгийн газрын албанд хүргүүлсэн. Уг мэдэгдэлд 1. 4 дүгээр микрийн 5, 6-р байрны урд байрлах павилион, улсын бүртгэлийн дугаар ..................... .. 5-..-0. тоот, улсын бүртгэлийн дугаар ..................... үл хөдлөх хөрөнгүүдийг уг албанаас хариу өгөх хүртэл ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн мэдэгдэл өгсөн. Иргэн Г-ын төлбөр .018 оны 5 сарын 18-нд дууссан тул уг өдөр .018.05.18-нд О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн 03/71. захирамжаар О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвхөн Т нөхөрлөлийн өмчлөлийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн .005.1..15-ны өдрийн ./603 дугаарт албан бичгээр тавьсан хоригийг цуцлахыг мэдэгдсэн бичгийг өгсөн. Энэ мэдэгдэлд 5-..-0. тоот байранд тавьсан хоригийг цуцлаагүй болно. Иргэн О.Т- би .0.3.01.16-нд тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ...-р нээлттэй хорих ангид миний нэр дээрхи 5-..-0. тоот байранд тавьсан хоригийг цуцалж өгнө үү гэж хүсэлт тавьсны дагуу О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн хөрөнгийн сэргээх тогтоол .0.3.06.30-ны өдөр батлагдаж уг өдөр О аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст битүүмжлэлээс чөлөөлөхөөр өгсөн. Уг .0.3.06.30-нд гарсан мэдэгдлийг тус улсын бүртгэлийн хэлтэс шүүх хуралд авчирч үзүүлэлгүй нуусан болно. Зөвхөн .006.06..3-ны өдрийн 1/.91 дугаартай албан бичиг гэх хуурамч шийдвэрийг үзүүлсэн болно. Иргэн С.Г- бол тухайн үеийн А банкны захирал байсан. А банкны С.Г- захиралтай гэх шүүх хурал болоогүй учир шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно. Зөвхөн Б.Г-тай холбоотойгоор ШШГА-аас уг эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдсан. А банк болон С.Г-тай холбоотой шүүх хурлын материал гэх зүйл О аймгийн Иргэний хэргийн шүүхийн архивт байхгүй, мөн О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дугаар нээлттэй хорих ангийн архивт байхгүй, О аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст А банк болон улсын бүртгэлийн хэлтэст А банк болон С.Г-ын хүсэлтээр 5-..-0. тоот байрыг ШШГА-ны битүүмжилсэн шийдвэр байхгүй болно. Иймд А банкны зээлийн төлбөрөө барагдуулсан тул 5-..-0. тоот байрыг битүүмжлэлээс чөлөөлсөн болохыг мэдэгдье гэсэн бичиг нь хуурамч юм. ШШГА-ны албан бичигт битүүмжлэлээс чөлөөлөх гэсэн өгүүлбэр огт байхгүй, зөвхөн манай албанаас хариу өгөх хүртэл ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдье, эсвэл дугаар албан бичгээр тавьсан хоригийг цуцлахыг мэдэгдье гэсэн заалтууд л бичигддэг. Түүнээс дээрхи байгууллагуудын албан бичигт битүүмжлэх, битүүмжлэлээс чөлөөлөх гэсэн хэллэг огт байдаггүй. Иргэн Б.Г-ын хүсэлтээр уг эд хөрөнгөнд ШШГА-аас хориг тавьсан мөртлөө Б.Г-ын төлбөр дуусаагүй байхад А банкны төлбөр дууссан гэж битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл байхгүй юм. Иргэн Б.Г-ын хүсэлтээр тавьсан хориг зөвхөн иргэн Б.Г-ын төлбөр дууссан тохиолдолд хориг тавигдана. Битүүмжилсэн шийдвэр цуцлагдаагүй байхад О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус байрны ордерийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа учир О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу шийдвэр гаргасан гэж үзэж дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байрны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож тус байрны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Т- нь хариуцагч О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан О аймгийн Б сумын У баг 5-..-0. тоот орон сууцны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож, тус орон сууцны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4..-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан О аймаг, Б сум У баг 5-..-0. тоот орон сууцны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож, тус орон сууцны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116...-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

Нэхэмжлэгч О.Т- нь .003 оны 05 дугаар сарын .1-ний өдөр иргэн Б.М-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэн О аймгийн Б сумын У багийн 5-..-0. тоот .9 м. хоёр өрөө орон сууцыг худалдан авчээ.

О аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар О.Т-ыг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, .003 оны 05 дугаар сарын ..-ны өдөр 00.... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба .005 оны 1. дугаар сарын 15-ны өдрийн ./603 дугаар албан бичгээр О аймгийн Газрын албанд О аймгийн Б сумын У багийн 5-..-0. тоот . өрөө орон сууцыг тус албанаас хариу өгөх хүртэл ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдэж, мөн .006 оны 06 дугаар сарын .3-ны өдрийн 1/.91 дугаар албан бичгээр тус орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсөн болохыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч О.Т- нь .006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлийн 5-..-0. тоот . өрөө орон сууцыг бусдад барьцаанд тавих, зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулах, бусдад худалдах, бэлэглэх, арилжих, эдгээртэй холбогдсон гэрээнүүдийг өөрийн нэрийн өмнөөс байгуулах эрхийг нотариатаар батлуулж иргэн С.Г-ад итгэмжлэл олгожээ.

Иргэн С.Г- нь итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч О.Т-ын өмчлөлийн 5-..-0. тоот . өрөө орон сууцыг иргэн Б.Бтой .006 оны 06 дугаар сарын .3-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдаж, гэрээг нотариатчаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, газрын харилцаа, геодези, зураг зүйн газар иргэн Б.Быг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэж .006 оны 06 дугаар сарын .3-ны өдөр 00164814 дугаарт эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

О аймгийн Б сумын У багийн 5-..-0. тоот .9 м. хоёр өрөө орон сууцыг иргэн Б.Б нь .007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ч.Б-т, иргэн Ч.Б- нь .011 оны 08 дугаар сарын .6-ны өдөр иргэн Л.Н-д, иргэн Л.Н- нь .018 оны 11 дүгээр сарын .0-ны өдөр Н.У-, Э.Н нарт, иргэн Н.У-, Э.Н нар нь .0.0 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ж.У-т, иргэн Ж.У- нь .0.1 оны 06 дугаар сарын .1-ний өдөр иргэн Б.А-д, иргэн Б.А- нь .0.3 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.С-д, иргэн Н.С- нь .0.3 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ю.Ю, П.Б нарт тус тус худалджээ.

Дээрх иргэд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлж холбогдох бүртгэлийг хийлгэж байсан байх ба одоо тус орон сууцны өмчлөгчөөр иргэн Ю.Ю, П.Б нар бүртгэгдсэн, уг орон сууц нь .0.3 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Г банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч О.Т- нь өөрийн өмчлөлийн О аймгийн Б сумын У багийн 5-..-0. тоот .9 м. хоёр өрөө орон сууцыг бусдад худалдах эрхийг иргэн С.Г-ад олгож, иргэн С.Г- нь тус орон сууцыг иргэн Б.Бтой .006 оны 06 дугаар сарын .3-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдсанаар нэхэмжлэгч О.Т-ын тухайн орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж О аймгийн Б сумын У багийн 5-..-0. тоот . өрөө орон сууцны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож, тус орон сууцны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч О.Т- нь ...О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байрны ордерийг шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож тус байрны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн .5.....-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...зохигч , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч О.Т-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч О.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70..00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .0.3 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14./ШШ.0.3/01318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Т-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 16..4.-т зааснаар нэхэмжлэгч О.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70..00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., ... дугаар зүйлийн ......-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У