Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Бын Хт холбогдох эрүүгийн 1805051560056 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах материал импексийн хашаан дотор иргэн Т.Быг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Т.Б мөрдөн байцаалтад: 2018 оны 9 дүгээр сарын 26-ны орой 18 цаг болж байхад би байрныхаа гадна манай хажуу талын байранд амьдардаг Х гэх залуутай тааралдсан. Би тухайн үед  халамцуу явж байсан юм. Би дэлгүүр орж нэг шил 0,5 л архи аваад Хтэй хамт материал импекс захын хашаанд орсон. Хашаанд ороод архинаасаа задлаад бид хоёр гурав, гурван удаа уусан. Тэгээд юм яриад сууж байтал Х миний нүүр рүү шууд цохисон. Би цохиулаад газар унатал миний дээрээс Х хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тэрүүхэн үедээ манараад өөрөө мэдэхгүй ухаан балартаад сууж байгаад ойр орчмоо хартал ганцаараа сууж байсан. Нүүр ам хавдчихсан дээр нь бие өвдөөд 3 хоног гэрээс гарч чадаагүй. Архи уугаад сууж байхад Х миний хамар руу цохиж унагаагаад дээрээс дэвсэж өшиглөснөөс болж энэ гэмтлүүд учирсан. Харилцан зодолдоогүй. Намайг гэнэт л цохиж унагаагаад шууд өшиглөсөн. Эмчилгээ хийлгээгүй, эмчилгээний баримт байхгүй. Тухайн үед үүссэн гэмтлүүд одоо бүгд эдгэсэн. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 26/,

Хохирогч Т.Боос “...миний бие гомдол саналгүй” гэсэн бичгийн хүсэлт  /хх-ийн 56/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11931 дугаартай: Т.Бын биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруул, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.Х мөрдөн байцаалтад: 2018 оны 9 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчим гэр рүүээ орох гээд явж байтал зүс таних Б манай орцны үүдэнд байсан. Бтой мэнд ус мэдэлцээд зогсож байтал Б байрны хажуу талын дэлгүүрээс 0,33 л архи ууж байгаад эхнэрээсээ болж Бтой бага зэрэг маргалдаж байгаад архиа ууж дуусаад Быг хүргэж өгөөд салсан. Би Бтой маргалдсан гэхдээ зодоон цохион хийгээгүй. Бид хоёр хуучин ажиллаж байсан төмөр замынхаа тухай ярьж байсан юм тэгсэн чинь манай эхнэрийг даргатайгаа унтаж хэвтдэг гэх утгатай зүйл ярьснаас болж маргалдсан...Б надад танай эхнэр даргатайгаа унтаж хэвтдэг байсан гэж хэлэхээр нь уур хүрээд Бтой маргалдаж байгаад нүүрэн тус газар нь ганц хоёр удаа гараараа цохисон. /хх-ийн 37, 39/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 43/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/,  зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Материал импексийн хашаан дотор иргэн Т.Быг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Т.Бын”...юм яриад сууж байтал Х миний нүүр рүү шууд цохисон. Би цохиулаад газар унатал миний дээрээс Х хэд хэдэн удаа өшиглөсөн...” /хх-ийн 34/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 26/, хохирогч Т.Боос гаргаж өгсөн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 56/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11931 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Б.Х мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... Бтой маргалдаж байгаад нүүрэн тус газар нь ганц хоёр удаа гараараа цохисон” /хх-ийн 37, 39/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос Б.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохирогч Т.Б шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд  8000 төгрөг төлсөн банкны баримт /хх-ийн 27/ авагдсан байгаа нь энэ хэрэгт хамааралтай  тул Б.Хээс гаргуулж Т.Бод олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Хийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Б.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.