Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 618

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан 4 дүгээр багт оршин суух “Боржигон” овогт Мягмарын Чулуунцэцэг /РД:ГВ76091309, утас:99677579/-ийн нэхэмжлэлтэй,       

хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Өгөөмөрийн 8-3 тоотод оршин суух “Занги” овогт Алтангэрэлийн Болдзориг /РД:НН75111772, утас:98710259/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 17-нд хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сугармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Би А.Болдзоригтой 1998 гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамт амьдрах хугацаанд хүү Б.Шинэбанди 1999 онд төрсөн. бид таарч тохирохгүйн улмаас 2003 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба бидний хэн хэн нь тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй юм. Хүү Б.Шинэбанди эх миний асрамжинд байдаг ба хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Миний бие одоо шүүх хуралдаанд оролцох боломжгүй ба хагалгаа хийж төрсөн тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Болдзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Бид 1998 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд хүү Б.Шинэбанди 1999 онд төрсөн. Одоо эхийнхээ асрамжинд байдаг. Үзэл бодол зан харьцаа тохирохгүйгээс болж 2003 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн асрамжийн талаар маргах зүйлгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Миний бие Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлаастад эхийнхээ хамт амьдардаг, ээжийгээ орхиод явж чадахгүй байгаа тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Чулуунцэцэг нь А.Болдзоригоос гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчдын аль аль нь гэрлэлт цуцлуулахыг харилцан шаардаж байна.

Зохигчид нь 1998 онд гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 1999 оны 10 сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл   байсан байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 1999 оны 10 сарын 05-нд хүү Б.Шинэбанди төрж, одоо эхийнхээ асрамжинд хүмүүжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгсдийн дунд урьд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа  явуулсан боловч амжилтгүй болсон байна. 

Хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн эрүүл мэндэд тавих анхаарал, эх, эцгийн өөрсдийн хүмүүжил, боловсрол зэрэг нөхцөл байдлыг харгалзан 1999 оны 10 сарын 05-нд төрсөн хүү Б.Шинэбандийг эх М.Чулуунцэцэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2003 оноос хойш тусдаа амьдарч аль аль нь бусадтай гэр бүл зохиосон байх тул хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан байна. 

Иймд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөлгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцалж                                                                                        хүү Б.Шинэбандийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан  нэхэмжлэгч “Боржигон” овогт Мягмарын Чулуунцэцэг, “Занги” овогт Алтангэрэлийн Болдзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 1999 оны 10 сарын 05-нд төрсөн хүү Б.Шинэбандийг эх М.Чулуунцэцэгийн асрамжинд үлдээж, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Болдзоригоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Чулуунцэцэгт олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн /тасагт/ байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Мөнхдөлд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ