Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва

хохирогч Ш.Б

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Д-н Нд холбогдох эрүүгийн 1905000270073 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Н нь 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 6 дугаар байрны орцонд Ш.Бийг “хараалаа” гэх шалтгаанаар түлхэж унагаах, нүүрэн тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд би үнэн мэдүүлсэн бөгөөд энэ талаар яллах дүгнэлтэнд зөв бичигдсэн байна. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг өнгөрч байхад байрныхаа гадаа гэр рүүгээ орох гээд орцны үүдэнд утсаар яриад  зогсож байхад одоо нэрийг нь Н гэж мэдэх болсон энэ залуу намайг түлхэж унагасан. Миний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг Н учруулсан. Н надад 300.000 төгрөг өгсөн. Би тухайн үед ажилгүй байсан долоо хоногийн цалингаа нэхэмжилж байна.  Ажилгүй байсан долоо хоногийн хугацаанд яг хэдэн төгрөг болохыг манай байгууллагын нягтлан л мэдэх байх, би тодорхойлж мэдэхгүй байна. Би Нд гомдолгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ш.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ орох гээд орцныхоо үүдэнд халааснаасаа түлхүүрээ хайгаад зогсож байтал үл таних эрэгтэй хүн намайг түлхэж унагаагаад би газар унасан. Намайг унасан байхад тэр эрэгтэй хүн өргөж босгоод орц руу оруулсан. Орц руу оруулангуутаа намайг нэг удаа нүүр рүү тэр залуу мөргөсөн миний хөмсөгнөөс хамарнаас цус гараад би орцонд суугаад үлдсэн тэр залуу лифтэнд суугаад яваад өгсөн. Тэр залуу бас нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан.  /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Баянлхагва мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө нөхөр бид хоёр гэр бүлийн нэг найзынхаа төрсөн өдөрт очоод шөнө 1 цагийн үед гэр рүүгээ ирсэн. Гэр рүү орох гэж алхаж явахад орцны үүдэнд намхавтар нуруутай эрэгтэй хүн зогсож байсан би орцны үүдэнд ирээд чипээр хаалгаа онгойлготол тэр зогсож байсан залуу газар унасан байхаар нь би Нг чи хүн түлхээд унагаачихлаа ш дээ гэж хэлээд Нг татаж аваад шууд лифтэнд суугаад гэр рүүгээ орсон. Би хаалга онгойлгох гэж байхад тэр хүн уг нь зүгээр зогсож байсан юм тэгээд хаалгаа онгойлгочихоод эргээд харахад тэр хүн газар унасан байсан. Би Нг түлхээд унагаачихлаа гэж бодсон. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,


            Гэрч Б.Туул мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай нөхрийн ажлын шинэ жил болсон юм. Шинэ жилээ тараад шөнийн 00 цаг 40 минутын үед надтай утсаар яриад намайг орцонд хүн зодчихлоо гэхээр нь би гараад очтол орцны 1 давхарт хөмсөг нь язарсан бололтой зөндөө их цус гарсан хувцас нь цус болчихсон зогсож байсан. /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 538 дугаартай: Ш.Бийн биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,

 

Хохиролын баримтууд /хх-ийн 10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/,

 

Сэжигтнээр Д.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ орох гээд эхнэр Баянлхагватай хамт явж байсан юм. Манайх Өргөө кинотеатрын ард байрлах 6 дугаар байранд байдаг юм. Орц руугаа орох гэтэл орцны хаалган дээр 50 орчим насны эрэгтэй хүн утсаар яриад зогсож байсан юм. Би яриаг нь буруу ойлгоод тэр хүнийг түлхээд унагаасан тэгэхэд манай эхнэр намайг татаж аваад орц руу яваад орсон. Эхнэр надад дараа нь хэлэхдээ юм хэлэхийн завдалгүй тэр хүнийг түлхээд унагаасан гэж хэлж байсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.Н нь 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 6 дугаар байрны орцны гадна Ш.Бийг “хараалаа” гэх шалтгаанаар түлхэж унагаан, орцон дотор нүүрэн тус газар нь мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хохирогч Ш.Бийн” ...орцны гадна намайг түлхэж унагааж...орц руу оруулангуутаа намайг нэг удаа нүүр рүү тэр залуу мөргөсөн...” /хх-ийн 19/, гэрч Д.Баянлхагвын”...би хаалга онгойлгох гэж байхад тэр хүн уг нь зүгээр зогсож байсан юм тэгээд хаалгаа онгойлгочихоод эргээд харахад тэр хүн газар унасан байсан. Би Нг түлхээд унагаачихлаа гэж бодсон...” /хх-ийн 23/, гэрч Б.Туулын”...намайг орцонд хүн зодчихлоо гэхээр нь би гараад очтол орцны 1 давхарт хөмсөг нь язарсан бололтой зөндөө их цус гарсан хувцас нь цус болчихсон зогсож байсан...” /хх-ийн 48/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 538 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, хохиролын баримтууд /хх-ийн 10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Д.Н мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... Би яриаг нь буруу ойлгоод тэр хүнийг түлхээд унагаасан тэгэхэд манай эхнэр намайг татаж аваад орц руу яваад орсон. Эхнэр надад дараа нь хэлэхдээ юм хэлэхийн завдалгүй тэр хүнийг түлхээд унагаасан гэж хэлж байсан...”/хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Д.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбогдох нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд Д.Нгээс, хохирогч Ш.Бт 300.000 төгрөг төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Харин хохирогч Улаанбаатар Төмөр замын авто тээвэр үйлчилгээний төвд жолооч ажилтай гэх бөгөөд сард нийт 1284280 төгрөгийн үндсэн цалинтай гэсэн тус байгууллагын тодорхойлолт 1 хуудас баримтыг шүүхэд гаргаж, ажилгүй байсан 7 хоногийн цалинг Д.Нгээс нэхэмжилнэ гэж мэдүүлж байна.

 

Хохирогч Ш.Б ажилгүй байсан 7 хоногийн хугацааны цалинг нэхэмжилнэ гэх боловч, яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар тодорхойлж чадахгүй байх ба үүнтэй холбогдох бусад буюу нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, байгууллагын тушаал, хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ талаархи нэхэмжлэлээ Ш.Б нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.