Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо,

иргэдийн төлөөлөгч Н.Мөнхцэцэг,

хохирогч Н.Н, Б.Э, С.О тэдгээрийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

хохирогч П.Одбаярын /ирээгүй/ түүний өмгөөлөгч Ш.Маам,

шүүгдэгч М.Э түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал,

гэрч Б.Шинэбаяр нарыг оролцуулан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

М. Эад холбогдох 1705009100087 дугаартай эрүүгийн 3 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, бодит байдлыг нуун 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн орчим иргэн Х.Цд “би том зээл авах гэж байгаа нэг сарын дараа мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж итгүүлэн 10.000.000 төгрөг,

2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маас “Америкийн Нэгдсэн Улсын виза гаргаж өгнө” хэмээн хуурч нийт 3.850.150 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.От Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 11.875.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Нт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 сая төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эод Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.О Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 24.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.От Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 20.000.000 сая төгрөг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Манай компани үйл ажиллагаа явуулдаггүй, Х тайлан гаргадаг. Одоогоор би лангуун дээр сууж байгаа. 

Би Ц-г Эрдэнэбаяраар дамжуулж таних ба Хятад улсад ажиллуулдаг хоолны газарт нь би болон манай жолооч нар байнга хоол иддэг байсан. Би 10.000.000 төгрөгийг 5 жолоочийн цалин тавих, оффис болон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд түрээслэж байсан кэмпийн түрээс төлөх зориулалтаар авсан. Тэгээд 9 дүгээр сард зээл бүтэхгүй байна гэхэд ТБД андууд дээр энэ мөнгөний гэрээг нөхөж хийхдээ 6 дугаар сарын 28-ны өдөр билүү 7 дугаар сарын эхээр мөнгө авсан гэж бичсэн. Тэрнээс биш ТБД андууд дээр мөнгө өгч авалцаагүй. Би Маанийбадартай найз байсан. 2016 оны 9 дүгээр сард би визэнд орох гэж байхдаа Маанийбадард АНУ-ын визэнд орно гэдгээ хэлэхэд ямар байгууллагаар зуучлуулж байгаа юм бэ гэхээр нь Глобал хэлп гэж байгууллага байгаа гэдгийг хэлсэн. Маанийбадар “миний бие өвдөөд онош нь тодрохгүй байна, та аваачаад өгчих” гээд надаар мөнгөө өгч явуулсан. Би түүнийг залилаагүй. Би 2017 оны 7 дугаар сард Өмнөговь аймагт ажиллаж байгаад Улаанбаатарт ирсэн. Тэгээд жолооч явуулах боломжгүй учраас, машин худалдан авч явуулъя гэж бодоод машин худалдаж авахаар зээл хөөцөлдсөн. Би өөрөө зээл хөөцөлдөхөөр “чиний дансны хуулганы орлого, зарлага бага байна, тиймээс зээл олгох боломжгүй” гэсэн хариуг нэг банкнаас өгсөн. Тэгэхээр нь би зээл зуучилдаг хүн байдаг гэж сонсоод интернетээс хайгаад Зээл зууч.мн гэх хаягтай “бүх газарт зээл зуучилж өгнө, Монгол Улсад байдаг банк болон Банк санхүүгийн байгууллагатай харьцдаг” гэсний дагуу очиж материалаа үзүүлсэн. Маргааш нь Түшиг их дэлгүүрийн 2 давхарт байдаг Хаан банк бус санхүүгийн байгууллага дээр очсон. Тэгээд уулзаад “би 2-3 машин худалдаж авмаар байна, надад барьцаанд 2 ширхэг 8 хувийн зээлтэй байр байна, би байрны зээлээ суллаад өндөр хүүтэй зээлэнд тавиад 2 ширхэг машин худалдаж авмаар байна” гэхэд “зээл зуучийн Эрхэмбаяр чамайг дагуулж ирсэн юм бол 150.000.000 төгрөгийн зээл танд олгоё, чи машинаа олчих” гэж хэлсэн. Би машинаа олох гээд интеретээс хайгаад “том тэрэг зарна” гэсэн зарын дагуу Шинэбаяртай холбогдоод “3 машин 150.000.000 төгрөгөнд худалдаж авъя” гэж хэлсэн. Миний 150.000.000 төгрөгийн зээл бүтлээ гэхээр нь би Шинэбаяраас 3 машин авахаар болсон. Тэгээд 3 машин авчихаар тээвэрт гаргах мөнгөгүй болох юм байна, тийм учраас нэг машинаа заръя гэж бодоод байж байтал Таван толгойд машин явуулна, жоохон оочер ихтэй байна гэж байсан. Тэр үед Эы компани нь Тээврийн гэрээтэй байсан учраас түүнтэй очиж уулзаад нэг машин өгөөд, би тээврээ хариуцаад хамтарч ажиллахаар болсон. Тэгж байтал Эрхэмбаяр над руу утсаар яриад “150.000.000 төгрөгийн зээлийг болъё, 500.000.000 төгрөгийн зээл Өмнөговь аймагт Шинэс өргөө гэдэг компани авах гээд явж байна, 10 машин авах шаардлагатай юм гэнээ, чи ч гэсэн 10 машин авах боломжтой юм байна, нийт 20 машин 500.000.000 төгрөгөөр авч болно гэхээр нь Шинэбаяртай уулзаад 10 машиныг нь 400.000.000 төгрөгийг нь бэлэн өгөөд зээлээр авъя” гэж хэлсэн. Тэгээд Эрхэмбаяр өөрөө хамтарч ажиллах төлөвлөгөө гаргаад Эын 10 машинаас 3 машинаа Эд зарна гэж оруулсан. Эы хүргэн гэх хүнтэй хамт Хятад улс руу явж Шинэбаяртай уулзаж машин үзсэн. Шинэбаяр нь “найдвартай мөнгөө өгөх юм бол надаас машин зээлж болно, Таван толгойгоос надаас хүмүүс машин авч байсан” гэж ярьсан. Би Эд 500.000.000 төгрөгийн зээлийнхээ талаар хэлээгүй байсан. Шинэбаяр надад “гаалиар 5 машин оруулж ирсэн, орж ирэхээс нь өмнө татвар төлнө заавал урьдчилгаа өгөхгүй бол болохгүй” гэхээр нь Эы надад өгсөн 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Эы дүү машинаа үзэж сонгосон. Тэгээд буцаад Улаанбаатарт ирээд Эрхэмбаярт “Эы мөнгийг нь аваад машин захичихлаа, одоо яах вэ” гэхэд “500.000.000  төгрөгийн зээлийг аваад мөнгийг нь төлчихье, би Төрийн банкинд ажиллаж байсан болохоор зээл чинь ямар ч асуудалгүй, одоо байруудынхаа зээлийг суллаад аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь “байраа суллах мөнгөгүй яах вэ” гэхэд “чи дахиад 2 машинаа нэмээд зарчих, Эд машин зарна гэсэн мөнгийг нь буцааж өгөөд О, Одбаяр нар Таван толгойд явна гэсэн учраас машиныг нь өгье” гэж ярилцсан. Оаас авсан 20.000.000 төгрөгөөс 16.000.000 төгрөгөөр барьцаанд тавих Түмэнцэцэгийн байрыг чөлөөлөөд зээлийг нь хааж материалыг нь банкинд өгсөн. Мөн өөрийн төрсөн ахын Голден парк хотхонд байрлах 2 өрөө байрыг 19.000.000 төгрөгөөр 8 хувийн зээлээс нь суллаад Эрхэмбаярт өгсөн. Эрхэмбаяр, Насанбаяр, Насанбаярын дүү Цог нартай уулзахад Эрхэмбаяр “7 хоногийн дотор зээлийг чинь гаргана, 10 хувийг нь бид нар авна” гэж хэлсэн. Тэгтэл Эрхэмбаяр “10 хувийг нь авахаа болилоо, нэг нэг машин авч явуулъя, санхүүг нь би хариуцъя” гээд зээлээ хөөцөлдсөн. Тэгж байтал Э нар намайг цагдаад өгсөн байсан. Зээл бүтээгүй байхад Эрхэмбаяр надад “зээл болчихсон, чи машинаа захь” гэж хэлсэн. Би түүнээс зээлийн шийдвэрээ авъя гэхэд “50.000.000 төгрөг банкны хүнд өгөхгүй бол зээлийн шийдвэрээ авч чадахгүй байна, Баянзүрх дүүргийн Төрийн банкны салбарын захирал эмэгтэй сургалтанд суусан 7 хоногийн дараа ирнэ, чи наад хүмүүсээ түр хүлээлгэж бай” гэж хэлсэн. Мөн Эрхэмбаяр эдгээр хүмүүст баталгаа бичиж өгсөн, над руу 7.000.000 төгрөг шилжүүлчих би энэ хүмүүсийг хоол идүүлэх гэж байна гэхээр нь шилжүүлсэн. Би зээлээ хүлээгээд 14 хоноход зээл нь бүтээгүй байсан. Тэгээд Насанбаяр захирал “наадах чинь бүтэхгүй юм байна, би ажлаа бодъё, Өмнөговь аймагт надад 300.000 машин явж байгаа учраас надад наадахыг чинь хараад байх шаардлагагүй” гэж хэлсэн. Би Эрхэмбаярт “надад буцах зам байхгүй, би өчнөөн өр тавьсан, зээлээ одоо яах вэ” гэхэд “чиний нэр дээр дангаар нь зээл хөөцөлдье” гэсэн. Тэгээд зээл хөөцөлдөөд Эрхэмбаяр өөрөө утсаа авахаа больсон. Би өөрөө “Хөтөл номгон ББСБ”-аас 200.000.000 төгрөгийн зээл авъя гэж хөөцөлдсөн. Энэ хугацаанд манай нөхөр өөрийн ажлын хөлснөөс хохирогч нарт 39.000.000 төгрөгийн төлбөр хувааж төлсөн. Би зээл хөөцөлдөж байгаад Төрийн банкнаас 540.000.000 төгрөгийн зээлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авахаар болсон. Одоо барьцаалбараа хийгээд явж байгаа ба энэ асуудалд хохирогч нарын мөнгөө нэхэж байгаа нь зөв боловч би анхнаасаа залилъя, эдгээр хүмүүсийн мөнгийг аваад алга болоод хохирооё гэсэн бодол байгаагүй. Би хөнгөн хийсвэрээр бодоод олон машинтай болоод ажил хийх нь сайхан санагдсан боловч надад амьдралын байнгын эх үүсвэр болгоод, худал яриад хүмүүсийг залилсан зүйл байхгүй гэв. 

 

Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би анх Этай 2017 оны 8 сарын 30-ны үед уулзсан. Э Таван толгойд таван машин явуулах гэж байгаа, танайх дээр зээлийн гэрээ болон засвар үйлчилгээний гэрээг давхар хиймээр байна гэж надтай уулзсан. Тэгээд би Хятад улсаас 5 машин авахаар зуун хувь төлбөрийг нь төлөөд захиалсан байгаа, дараагийн долоо хоногт дахиад 5 машин ирэхээр нь тавин хувийг нь төлөөд авна. Тэрний дахиад 5 машин ирэхээр нь зуун хувь зээлээр авч байгаа юм гэж хэлсэн. Э эгч надад “энд боломжийн санал ирчихлээ, эхлээд 10 хувийн төлбөрөө өгчихвөл, эхний орж ирж байгаа төлбөрийг нь төлсөн 5 машинаас нэгийг нь авч болох юм байна” гэж хэлсэн. Би Этай хоёр дахь удаа уулзахад “ирэх долоо хоногт 5 машин ирж байгаа, чи 10 хувиа эхлээд өгчих” гэхээр нь “тэгье” гэж тохиролцоод салсан. Салсны дараа эргэж холбогдоод “гаалийн бүрдүүлэлтийн төлбөр өндөр болоод байна чи 10 хувь биш 10.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би “машин чинь ороод ирсэн бол асуудалгүй өгье” гэж хэлсэн. Тэгтэл Э “хэрвээ чи эргэлзэж байвал нэг хүн хамт явуулж болно” гэхээр нь нөхрөө хамт явуулсан. Тэгээд очиход Эын нэр дээр биш Шинэбаярын нэр дээр 5 машин орж ирсэн байсан. Очсоны маргааш үдээс хойш 5 машин орж ирсэн гээд Э 5 машинаас нэгийг нь манай нөхрөөр сонгуулсан. Э над руу Вий чатаар машины зургийг нь явуулсан учраас найдвартай болсон юм байна гэж бодсон. Тэгтэл “ирэх долоо хоногт 5 машин дахиж орж ирнэ, тэндээс авах 3 машиныхаа урьдчилгаа 30.000.000 төгрөгийг өгчих” гэхээр нь өгсөн. Э анх бид нарт машин оруулж ирж байгаа талаар хэлэхдээ зээлийн тухай огт хэлээгүй. Эхний 5 машины мөнгийг зуун хувь төлсөн гэж хэлсэн. Харин гаалийн бүрдүүлэлтийн мөнгө дутаад байгаа учраас 10 хувь биш 10.000.000 төгрөг авч байна гэж хэлсэн. Бид нарт Шинэбаярын талаар ч дурьдаагүй, зээл гаргаж өгнө гэх хүний талаар ч дурьдаагүй. Сүүлд Эад мөнгөө өгчихөөд уулзаж чадахгүй байсан учраас олж уулзаад түүнд өгсөн мөнгөө баталгаажуулж нотариатаар ороод зээлийн гэрээ нөхөж хийсэн. Тэрнээс хойш Э миний утасны дуудлагыг авахгүй, хариу өгөхгүй байсан учраас оффисын түрээслүүлэгчээс гэрийнх нь хаягийг аваад гэрт нь очиж нөхөртэй нь анх уулзсан. Тэгээд нөхөр нь энэ асуудлыг эхэндээ мэдэхгүй байна гэж байснаа сүүлдээ “би та нарын хохирлыг барагдуулах талаас нь хөөцөлдье” гээд жил гаран хугацааны дараа нөхөр нь бид нарт тус бүр 5.000.000 төгрөг өгсөн. Ингэж өгөхдөө бөөнд нь өгөөгүй ба 1 сар гаран хугацаанд өгсөн. Эын цагдаад баривчлагдсан гэх өдрийн өглөө бид нартай яриад “би зээл хөөцөлдөж байна, та нарт таньдаг хүн байвал уулзуулж өгөөч” гэсэн. Тэгээд Н, Э нартай өглөө нь уулзахаар тохирчихоод ирэхгүй “зээл хөөцөлдөөд явж байна” л гэж хэлдэг.  Тэгэхээр нь гэрт нь очиход гэртээ байсан. Тийм байж бид нар зээл хөөцөлдөж байна гэж худал хэлсэн. Бид нар “уулзана гэсэн, зээл хөөцөлдөж байна гэсэн яасан бэ” гэхэд орилж чарлаад Э эгчийн биед халдсан. Бид нар 102 дуудлага өгсөн. Эыг гавлаад явсан асуудал байхгүй. Цагдаагийн машинд суулгаад авч явсан ба бид нарын нэг нь хүртэл хамт суусан. Цагдаагийн газар очоод байцаагч Амарсанаад учраа тайлбарлаж хэлсэн. Бид нар Эыг уулзаж чадахгүй байсан учраас байцаагч Амарсанааг байцаалт авч дуустал хүлээсэн. Бид нар мөн давхар байцаалт өгч гомдлоо нэмж гаргаж өгсөн. Э нь бид нарын өгсөн мөнгөнөөс Эрхэмбаярт өгсөн гэж ярьж байна. Энэ залуу нь Эаас 6.000.000 төгрөг аваад хүүг нь тооцоод 7.300.000 төгрөгийг Эад өгсөн байдаг. Э бид нарын мөнгийг Эрхэмбаярт өгчихөөд буцааж авахаараа бид нарт өгөхгүй өөр зүйлд зарцуулсан. Бидний зүгээс “чи яагаад Эрхэмбаяраас мөнгө авчихаад бид нарт өгч болоогүй юм бэ” гэхэд яадаг юм, би хувцас аваад өмсчихсөн, тэгээд та нар яах юм” гэх мэтээр хэл амаар доромжлоод ойлголцдоггүй байсан. Би  Эад нийт 11.875.000 төгрөг өгснөөс 5.000.000 төгрөг авсан. Одоо 6.875.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Манай Эвт найзууд компани “нүүрс тээвэрлэлтийн гэрээг нүүрс тээвэрлэх сонирхолтой шаланз машинтай хүмүүстэй хийнэ” гэсэн зарын дагуу Э ирээд өөрийгөө “Волл транспорт” ХХК-ийн захирал байна манайх Таван толгой ХХК-нд 5 машин маш амжилттай явуулж байгаа, миний өөрийн 5 машин явж байдаг, одоо удахгүй 100 хувь төлбөрийг нь төлсөн 5 машиныг удахгүй хилээр оруулж ирнэ, дараагийн 5 машин тун удалгүй орж ирнэ, түүний 50 хувийн төлбөрийг төлсөн, тэрний дараа надад хязгааргүй зээлээр авах эрх үүсэж байгаа юм” гээд намайг хамт оч гэж хэлсэн. Надад Шинэбаяр гэх хүний нэр хэлээгүй. Тэгэхээр нь би өөрөө машин сонирхож байсан ба манай компани нүүрс тээвэрлэдэг учраас түүний ярьж байгаа зүйл боломжийн санагдсан. Мөн манай дүү Ууганбаяр машин сонирхож байсан болохоор нь Эыг Ууганбаяртай холбож өгсөн. Тэгэхдээ Эад “манай дүү машин сонирхож байгаа юм боломжтой бол өөрийнхөө авах машинд нэг машин оруулж өгөөч” гэхэд “би зуун хувь төлбөрийг нь төлсөн 5 машиныхаа нэгийг нь өгье, нэг машины үнэлгээ 40.000.000 төгрөг” гэж хэлсний дагуу холбогдсон. Э “би Замын-Үүд рүү машин руугаа явлаа, очоод машинаа аваад ирнэ” гэж хэлээд Замын-Үүд рүү явсан. Бид нар дахиад араас нь машин сонирхоод явж болох уу гэхэд “болно, би хангалттай оруулж ирнэ, би Таван толгойд маш амжилттай бизнес хийж байгаа” гэж хэлсэн учраас “эхний ээлжинд нэг машиныхаа төлбөрийг төлье” гээд О холбогдоод түүний нөхөр Ууганбаяр хамт явсан. Тэгээд Замын-Үүдэд 5 машин оруулж ирсэн байсан та тэдгээрээс дуртайгаа сонгоод ав гэхээр нь би “ямар шударга хүүхэд вэ” гэж баярлаж байсан. Над руу нэгийг нь сонгочихлоо гээд фэйсбүүкээр зургийг нь явуулсан. Тэгээд “та араас нь авах 3 машиныхаа мөнгийг нэг мөсөн өгчих, нэгэнт Замын-Үүдэд хол газар ирснийх гэрээгээ байгуулаад мөнгөө өгөөд баталгаажуулчихмаар байна” гэхээр нь бид нар “нэг машин 40.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийг өгчихсөн ба бид нар 30.000.000 төгрөг өгчихвөл муугаар бодоход нэг машинтай үлдэх учраас хохирохгүй юм байна” гэж бодоод мөнгийг шилжүүлсэн.  Эвт найзууд ХХК-тай Э нь нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан ба 5 машины Бичигтын боомт руу явуулна гэж ярьсан учраас гүйлгээний утга дээр Эвт найзуудаас гэж оруулсан. Хэрвээ дараа нь мөнгөө төлөхгүй бол нүүрс тээвэрлээд авсан ашгаас нь мөнгөө гаргаж авна гэж бодоод гүйлгээний утга дээр компанийхаа нэрийг оруулсан. Тэрнээс биш эдгээр мөнгөнүүд нь хувь хүнээс гарсан. Э нь Замын-Үүдэд очоод Ууганбаярыг маш амархан хульхидсан.  Ууганбаярт “одоо 5 машин байна, маргааш би машиныхаа бичиг баримтыг аваад шууд Бичигтын боомт руу 5 машин явуулна, та нар санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь Ууганбаяр итгээд Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд 1 хоног, 5 хоног, 10 хоног, 1 сар, 2 сар хүлээсэн ба таг чиг утсаа авахгүй, зугатаасан. Тэгж байснаа зээлийн талаар ярьж эхэлсэн. Бид нарт зуун хувь төлбөрийг нь төлсөн 5 машин гэж хэлчихээд зээлийн талаар ярихад нь би ойлгоогүй. Тэгээд юун зээл болох талаар асуухад “би зээл авах гээд ярьчихсан байсан, нарийн юмыг та нарт яриад яах вэ” гэж хэлж байсан. Бид нар сүүлдээ утсаа авахгүй, олдохоо байхаар нь арга ядаад цагдаагийн байгууллагад хандаж байцаагч Амарсанаа дээр очсон. Цагдаагийн байгууллагад мэдэгдээд хохирсон байхад Эын 5 машины зураг фэйсбүүкээр “надад машин байна, надтай хамтарч ажиллаач, 10 хувийг нь авна” гэж цацагдаад байсан. Бид нар Э руу машин авах гэж байгаа мэтээр утсаар ярьж үзэж байсан. Өөрийг нь цагдаад мэдэгдсээр байтал энэ ажлаа хийсээр л байсан. Эын ажлын Бэрцэцэг, Онон нар бүгд нийлээд биднийг луйвардсан гэж харж байна. Иймэрхүү байдлаар биднийг залхааж байна. Зээлийн гэрээ хийсэн асуудал бол бүр сүүлд нөхөж хийгдсэн. Бид нар Эыг зээлийн талаар ярихаар нь зээл авахад нь тусалъя гээд барьцаалах эд хөрөнгө юу байна гэхэд юу ч байгаагүй. Эад 10 сая төгрөг өгсөн, 5 саяыг нь авсан, одоо 5 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би Эын Төрийн банкин дээр зээл гарсан гэдэгт нь  эргэлзэж байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 05-нд Эад 10.000.000 төгрөгөө Ууганбаярын дансаар дамжуулж, Замын-Үүд дээр орж ирсэн 5 машиных нь зургийг хараад машин орж ирж байгаа нь үнэн гэж бодоод машины урьдчилгаанд өгч байсан. Эы эгч Э нь манай найз юм. Тэгээд холбоотой байдаг. Э энэ хооронд зээлийн талаар ярьж байсан. Тэгэхдээ Улаанбаатар хотын банкны захирлын гарын үсэгтэй зээлийн шийдвэр гэсэн бичиг бариад явж байсан. Түүнийг нь банкнаас нь лавлаж асуухад тийм зүйл байхгүй байсан.  Тиймээс би Төрийн банкны зээлийн шийдвэр гарсан гэдэгт эргэлзэж байна. 2018 оны 5 дугаар сараас Эын нөхөр Цэцэнбилэгтэй холбогдож байгаад 20.000.000 төгрөг авч бид 5, 5 саяар нь авч би өөрийн хохиролд 5 сая төгрөг авсан. Одоо үлдэгдэл 5 сая төгрөг авах ёстой. Би мөнгөөр хохирсноос гадна сэтгэл санаа, цаг заваа алдаж бйна. Надад хүнд итгэх итгэл гэж байхгүй болсон. Урьд нь би хүнд хульхидуулж үзээгүй учраас сэтгэл зүйн хувьд маш их хохирч байна. Эын гэрт очдог өдөр бид цагдаа дээр хамт байж байгаад Э нь 23 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас бид нарын урд гараад явсан. Гэтэл үүрийн 5 цаг хүртэл цагдаагийн газар байсан гэж худал ярьж байна гэв.

 

Гэрч Б.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: М.Э нь 2017 оны 8 дугаар сарын дундуур машин авна гэж над дээр ирж Зам-Үүдэд танилцсан.  Этай гэрээ хийгээгүй, анх ирээд 10 машин авна, дараа нь дахиад 10 машин нийт 20 машин авна гэж тохирсон. Би түүнд надад 10 машин байхгүй, хилийн цаана Хятад улсад таньдаг хүний 3 машин, миний 2 нийт 5 машин бэлэн байна гэж хэлсэн. Тэгтэл 5 машин авна гэж хэлсэн ба нэг машиныг 40.000.000 төгрөгөөр тооцож авна гэж хэлсэн. Тэгээд өөрөө буцаж яваад банкны зээл хөөцөлдөнө гээд Улаанбаатар хот руу явсан. Намайг машинуудад засвар хийгээд ажилд бэлэн болгоод байж бай гэхээр нь би засвар, үйлчилгээг нь хийчихээд болчихлоо гээд утсаар ярьсан. Тэгтэл өнөөдөр, маргаашгүй мөнгө орно, Хятад улсын Гаалийн хашаа руу машинуудаа оруулж бай гэж хэлсэн. Тухайн үед 7-8 хоног болсон байх нилээн олон хоносон ба мөнгөө өгөөч гэхэд өгөхгүй байсан. Хятад улсын гаалийн хашаанд машин тавихад нэг хоногийн 115 юань байдаг. Тэгээд мөнгө нь гүйгээд байхаар нь машинуудаа Монгол руу оруулж ирсэн. Тэгэх явцдаа Эыг мөнгөө өгөх юм уу, машинаа авах юм уу гэж асууж байсан ба авахгүй явсаар байгаад сар гаруй болсон. 5 машин Монгол Улсын хилээр миний нэр дээр ирсэн гэв. Эхлээд Э намайг 5 машинаа зээлээр өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи эхний ээлжинд наймаа хийхэд итгэлцлийн үүднээс хэдэн машин аваад, авсны дараа хэн хэнийгээ таньдаг болж байж зээл яръя” гэж хэлсэн. Надаас тухайн 5 машиныг бэлэн мөнгөөр авна гэж хэлсэн. Өөрөө банкны зээл хөөцөлдөж байгаа гээд банкны 2-3 хүн дагуулж ирсэн. Тухайн үед над руу арван хэдэн сая төгрөг Э өгөх нь өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг одоо санахгүй байна, би маш олон гүйлгээ хийдэг юм. Ямар данснаас шилжүүлснээ хэлэх юм бол би дансныхаа бүх хуулгыг аваад ирсэн шүүгээд гаргачихаж болно.  Эрдэнэсуьд анх машинуудыг үзчихээд “миний машин 80-90 тонныг ачих ёстой, тэвшин дэр заавал төмөр гагнуулна” гэж хэлэхээр нь би шилээвэр төмрүүдийг машиных нь дээр гагнуулсны болон бусад засвар үйлчилгээнд тэр мөнгийг нь зарцуулсан юм.

Надад засвар, үйлчилгээ  хийлгэсэн баримтууд нь байгаа. 5 машины гарал үүслийн бичиг нь миний нэрээр орж ирээд гааль дээрээс өөр хүний нэр дээр шилжүүлж болдог тийм бичиг баримтаар орж ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийг тэдгээр машинуудыг худалдаж авсан хүмүүсийн нэр дээр хийсэн.  Этай байгуулсан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд Э надаас 200.000.000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ хийж өгөөч, банкнаас зээл авах гэсэн юм гэхээр нь тийм гэрээ байгуулж нотариатаар орсон.  Бодит байдал дээр бид хэн хэндээ 200.000.000 төгрөг зээлүүлсэн асуудал огт байхгүй, Эыг гуйгаад байсан болохоор л хийсэн.  Э 2 машины бэлэн мөнгийг Улаанбаатар хотод очоод өгье, 2 машиныг зээлээр авна гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод банкнаас мөнгө аваад эргэж ирж мөнгөө шилжүүлнэ гэж хэлээд тэр чигтээ алга болсон.  Э анх намайг 5 машин Хятад Улс руу оруулахад мөнгөө өнөөдөр маргаашгүй хийнэ гэхээр нь гарал үүслийн бичгийг өөрийнх нь нэр дээр хийж өгсөн. Тэгтэл Э мөнгөө шилжүүлэхгүй 7-8 хоноод удаад, яриа нь өдөрт хэд хэд хувираад байхаар нь би итгэл алдаад өөрийн нэр дээр шилжүүлж машинаа хилээр оруулсан. Машинаа хилээр оруулж ирсний дараа мөнгөө одоо Улаанбаатар хот ороод хийнэ гээд 2-3 банкны хүн дагуулж ирээд байсан. Тэгэхээр нь би Эыг мөнгөө хийчихвэл эргэж ирэх явцад нь машиныг нь гаалиас гаргая гээд итгэмжлэл хийлгэсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: Манай дүү Э нүүрсний уурхайн компанид гүйцэтгэх захиралаар ажилладаг юм. Тэгээд нүүрс тээвэрлэх ажил хийвэл ашигтай гэж сонсоод найз Нт хэлж машин авахаар хамт хайсан боловч үнэтэй байсан. Дүү Эы компанитай засварын ажил хийхээр гэрээ хийсэн Э нь БНХАУ-аас шланз маркийн машин оруулж ирж зардаг болохыг мэдээд Нтэй хамт машин авахаар Этай утсаар холбогдож ярьсан. Э "эхний 5 машинаас зарахгүй, 1 машиныг нь От зарсан, өөрөө 4 машиныг нь авна. Дараагийн орж ирэх 5 машинаас өгөх эсэхийг нь мэдэхгүй байна: гэхдээ хурдан 10 саяын захиалгаа өгчихвөл хурдан орж ирнэ" гэж хэлсэн. Би ойлгохдоо Эыг машинуудыг тав таваар нь оруулж ирдэг, нэг удаадаа орж ирж байгаа 5 машиныхаа 3-4 машиныг нь өөрөө хэрэглэж үлдсэнийг зардаг гэж бодсон. Энэ нь надад Э нүүрсний тээвэр хийж мөнгө олох сонирхолтой байгаа итгэлийг төрүүлсэн. Ингээд Нтэй ярилцаад бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талын Алтан жинлүүрийн 304 тоотод Этай очиж уулзсан. Тухайн үед очиж уулзах гээд явж байх үед Э над руу 88484143, 91810006, 99101723 гэсэн 3 өөр дугаараас ээлжилж залгахад нь би гайхаад өнгөрч байсан юм. Тэгээд оффис дээр нь очиж уулзахад "өнөөдөр орой Оын машин гаалиар ороод ирчихсэн болохоор машиныг нь өгөх гээд нөхөр Ууганбаяртай хамт явах гэж байна, мөнгөө авч ирсэн үү" гэсэн. Тэгээд гэрээ хийж мөнгөө өгөх гэтэл тэднийд огт бэлэн гэрээ байхгүй байхаар нь бас л гайхсан учраас бэлнээр мөнгөө өгөлгүйгээр "хүнээс зээлэх гэж байгаа, үдээс хойш өгнө" гээд гараараа гэрээ хийгээд гарсан. Тэгээд Э "орой Замын-Үүд явах гэж байгаа, банк руу явж байна, мөнгөө хийсэн үү" гэж асуусан. Тэгэхээр нь надад бас сэжигтэй санагдаад "Ууганбаярыг машинаа очиж авсны дараа мөнгөө өгье" гээд тухайн үед мөнгө шилжүүлэлгүйгээр тэд нарыг явсны дараа Ууганбаярын данс руу 2 машины урьдчилгаа 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Ууганбаяр машинаа харсны дараа Замын-Үүдэд байхдаа Н бид хоёрын мөнгийг Эад өгсөн. Дансаар өгсөн үү бэлэн өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд машин орж ирэх байх гээд хүлээж байгаад 9 сарын 12-ны өдөр оффис дээр нь очсон боловч Э байгаагүй. Тэрнээс  хойш Этай уулзаж чадаагүй. Утсаа огт авахгүй юм байна лээ. Өөр ЮУ болсныг сайн мэдэхгүй байна. Би ажил ихтэй байдаг болохоор сайн хөөцөлдөж чадахгүй, нөгөө хэдээсээ мэдээлэл авч байна. Э "Хятад улсад нэг компаниас машин худалдаж авахаар гэрээ хийсэн байгаа, ямар нэгэн хүүгүйгээр үлдэгдэл 30 саяыг төлнө, энэ 40 саяд гаалийн төлбөр, бичиг баримтын төлбөр, дугаар авах зардал зэрэг бүгд багтсан байгаа, гаалиар хурдан оруулж ирэхэд мөнгө төлөхөөр болвол 1 сая орчим төгрөгийг хувааж төлнө шүү, тэр үед нь утсаар яръя" гэж хэлж байсан. Тэгээд машинаа оруулж ирээд машин ажлаа эхэлсэнээс хойш үлдсэн 30 саяыг 3-4 сарын хугацаанд машины олсон мөнгөөр төлж барагдуулахаар ярилцсан байсан. Эад итгэх болсон нэг шалтгаан нь уурхайд засварын бригад ажиллуулж байгаа, засварын сэлбэг материалаа худалдаж аваад эхний 5 машинд аччихсан байгаа, засварын бригадаа удирдаж ажиллах хүн гэж оффист байсан нэг хүнийг зааж өгөөд байсан. Мөн эхний 5 машинаа авахаар явахдаа жолооч нар авч явсанд итгэсэн. /1хх-ийн 9-11/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: Манай компаниас "нүүрс түгээх шланзтай хувь хүн албан байгууллагатай хамтарч ажиллана" гэсэн зар тавьсны дагуу 2017 оны 8 сарын 25-ны өдөр Волл транспорт ххк-ний захирал Э гэдэг эмэгтэй ирээд "манай компани таван толгойд 5 машин нүүрсэнд явуулдаг туршлагатай компани байгаа юм. Удахгүй БНХАУ-аас хилээр орж ирэх 5 машинаа танай ажилд явуулъя, манай машин ирэх 7 хоногт хилээр орж ирнэ" гээд манай компанитай нүүрс тээвэрлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би "манай дүү машин хайж байгаа юм, хилээр машин оруулж ирдэг юм чинь 1 машин олоод өгөөч" гээд Эыг дүү Отай утсаар холбож өгсөн. Тэгээд тэр хоёр ярилцаад Э одоо орж ирэх гэж байгаа 5 машинаасаа нэгийг нь От урьдчилгаа 10 сая төгрөг авч 40 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд удалгүй машин хилээр орж ирсэн гэхээр нь машинаа сонгох гээд Оын нөхөр Ууганбаяр, Эыг дагаж Замын-Үүд явсан. Тэр үед О намайг бас машин авахгүй юм уу, би урьдчилаад таны өмнөөс 10 сая төгрөгийг чинь төлчихье гэхээр нь би дахиж нэг машин авах гэж захиалсан. Тэгтэл Э "эхний 5 машинаас 1 машиныг От зарна, харин дараа нь ирэх 10 машинаас таньд 1 машиныг заръя, урьдчилаад мөнгийг нь өгчихвөл Замын-Үүд ороод машин зарах хүнтэйгээ уулзахдаа нэг мөр захиалчихъя" гэхээр нь О миний өмнөөс 10 сая төгрөг өгсөн гэсэн. Ууганбаяр авах машинаа хараад сонгосон учраас бид нар итгэсэн байсан юм. Э хот руу ирээд машинууддаа номер авах гээд хөөцөлдөж байх үед миний эгч Э найз Нтэй хамт манай ажил дээр ирээд нүүрс зөөх ашигтай эсэхийг асууж тодруулаад бас машин тээвэр хийж манай компанитай хамтарч ажиллаж болох талаар сонирхоод Эын утсыг надаас авч очиж уулзахаар болсон. Тэгээд Н өөрийн 10 сая төгрөг, Одын өмнөөс урьдчилгаа 10 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эад өгсөн байсан. Танихгүй  хүн   бөөн   мөнгө  өгөхдөө  бид  нар  хилээр  орж  ирээд Ууганбаярын сонгосон 1 машиныг авчихсан гэж бодсон учраас залилуулчихвий гэж бодоогүй. Яагаад гэвэл бид нарын шилжүүлсэн мөнгө 1 машины нийт үнийн дүнтэй тэнцүү байсан учраас болохгүй бол Оын авсан машины үнийн дүнд тооцоод бодчих боломжтой гэж үзэж байсан. Тэгтэл  Э тэр 5 машины мөнгийг нь төлөөд авчихсан юм шиг байсан боловч сүүлдээ банкны зээлээр авах гэж байгаа, зээлээ хөөцөлдөөд яваад байна, удахгүй бүтэх гээд байна гээд бид нарыг хүлээлгэх болсон. Сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй зугатаах болсон. Тэгээд араас нь хөөцөлдөж байтал Нийн дүү нь Эыг Шинээ гэдэг залуугаас 5 машин худалдаж авахаар тохиролцоод хилээр оруулсан боловч мөнгөө өгөөгүй, бүх гаалийн татвараа төлүүлээд алга болсон болохоор нь Шинээ тухайн 5 машиныг өөр хүнд зарсан гэдгийг сонссон. Тэгээд Э биднийг луйвардсан байна гэж мэдээд цагдаад хандсан. Тухайн үед Э утсаа авахгүй, мессеж бичихээр хариу бичихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, БГД-н 4-р хороо, 25 эмийн сангийн урд байдаг оффисдоо ирэхгүй ор сураггүй алга болчихсон байсан. Цагдаад хандсанаас хойш Э бид нартай уулзсан боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна. Мөн бид нартай адилхан аргаар өөр 2 хүнээс мөнгө авсан байсан гэдгийг мэдсэн. Янз бүрийн дугаарын утсаар шланз зарна, 50-60 хувийн урьдчилгаа төлөөд Эрээнд байгаа машинуудаас дуртайгаа сонгоод ав гэсэн зар байсаар байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өмнөөс О Эад 10 сая төгрөг өгчихсөн болохоор санаа их зовж байна. Мөн би О, Н хоёрыг Этай холбож өгсөн болохоор хэцүү байна. /1хх-ийн 13-15/ гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э дахин байцаалтаар: Би Эын өөрийн санал болгосноор Хово маркийн нүүрс зөөдөг шланз машиныг худалдаж авах зорилгоор урьдчилгаанд нь 10.000.000 төгрөгийг манай нөхрийн дүүгийн нөхөр болох Ж.Ууганбаярын Хаан банкин дахь данс руу миний өмнөөс манай нөхрийн дүү болох С.О 2017 оны 8 сард шилжүүлж Ууганбаяр цааш нь Эад миний өмнөөс шилжүүлсэн. Би тэгэхээр От 10.000.000 төгрөгийн өртэй гэсэн үг. Сүүлдээ Э нь машин ч байхгүй, утсаа ч авахгүй болоод Н, Э, О бид дөрөв нийлж Эын оффист нь барьж аваад уулзаад хүчээр нийт дүнгээрээ 41.875.000 төгрөгийг зээлсэн байдлаар зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Нөхрийн дүү О 11.875.000 төгрөг, манай эгчийн найз Н 10.000.000 төгрөг, манай эгч Э 10.000.000 төгрөг, мөн цаг хугацааны хувьд нилээн хойно Одбаяр 24.000.000 төгрөг, О гэдэг хүн 20.000.000 төгрөгийг Эад машины урьдчилгаа өгч хохирсон байгаа. Бид нар цагдаад хандаж мэдүүлэг өгч байх үеэр Эын...”20 машин Замын-Үүдэд бэлэн байна мөнгөө өгөөд дуртайяа шилээд ав...” гэсэн зарууд байнга яваад байсан...Э илэрхий залилан хийсэн хүн байгаа юм. Э бид нараас авсан мөнгийг юунд яг яаж зарцуулсан нь тодорхойгүй байна...нөгөөтэйгүүр Э явцын дунд Улаанбаатар банкнаас зээл бүтчихлээ банкны Ганцэцэгийн гарын үсэг тамгатай “Шинэст Өргөө” ХХК дээр 500 сая төгрөгийн зээл гарсан гэсэн албан бичгийг үзүүлсэн. Бид нар энэ талаар нь Улаанбаатар банкнаас асуусан боловч ийм зээл гараагүй гэж байсан. Энэ бичгийг бас шалгуулмаар байна. Мөн Эын нөхөр Цэцэн гэх залуу мөнгийг чинь төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн /1хх-ийн 137/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Н мөрдөн байцаалтанд: Манай найз Э 2017 оны 9 сарын 3-ны өдөр утсаар надтай яриад "манай дүүгийн компаний нүүрсний уурхайд нүүрс зөөдөг том машин явуулах боломж байна" гэхээр нь тэр өдөртөө Эын дүү Эы компани дээр нь очиж уулзсан. Э бид хоёр дундаа нэг том шланз машин аваад уурхайд оруулчихъя гэж ярилцаж байсан юм. Тэгээд Этой уулзахад "манай компанитай 10 сая төгрөгний урьдчилгаа аваад хувь лизингээр машин оруулж ирэх боломжтой Э гэдэг хүн гэрээ хийгээд явсан" гэхээр нь бид хоёрт их боломжтой санагдахаар нь "бид хоёрын нэр дээр машин захиалаад өгөөч" гэж гуйсан. Тэгээд Эын утас руу залгаж  яриад 9 сарын 4-ний өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талд байрлах Алтан жинлүүрийн 304 тоотод ажил дээр нь очиж уулзаж мөнгө өгөлгүйгээр гараар гэрээ байгуулсан. 9 сарын 5-ны өглөө хамт машин захиалсан Оын нөхөр Ууганбаяр Замын-Үүд дээр машинаа очиж сонгоод "Бичигтийн боомт руу явуулах гэж байна" гэхээр нь итгээд тухайн өдөр Ууганбаярын Хаан банкны 5029804312 данс руу Э бид хоёрын урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ууганбаяр бид нарын мөнгийг цааш нь Э руу дансаар шилжүүлсэн гэсэн. Тухайн үед Э "одоо орж ирсэн 5 машин дээрээ нэмээд дараагийн 7 хоногт дахиад 5 машин оруулж ирнэ. Тэр машинуудаас сонгоод аваарай. Тэгээд нийлүүлээд бичигтийн боомт руу ажилд нь гаргана" гэсэн юм. Тэгтэл хэлсэн хугацаанд нь машин бичигтийн боомт руу очоогүй учраас Э бид хоёр 9 сарын 11-ний өдөр ажил дээр нь очтол Э ажил дээрээ байхгүй, нярав нь түүнийг "урагшаа явчихсан байгаа, энэ 7 хоногийн сүүлээр ирсэн машинуудтайгаа нийлүүлээд ажилд нь явуулна" гэсэн. Тэгэхээр нь машин орж ирэх байх гэж хүлээсэн боловч ирээгүй, Э утсаа авахгүй юу хийгээд байгаа нь " мэдэгдэхгүй болчихсон. 9 сарын 22-ны өдөр Э О бид хоёртой ажил дээрээ уулзъя гэж хэлчихээд ирээгүй, утсаа салгаад алга болсон. Тэгээд 9 сарын 25-ны өдөр Этай ажил дээр нь очиж уулзаад мөнгө өгсөн гэдгээ баталгаажуулах гээд нотариатаар 41.875.000 төгрөгийг зээлсэн. 10 хоногийн дотор буцаан төлнө гэсэн гэрээ хийж батлуулсан. Тэгтэл Ууганбаярт үзүүлж зарсан машин Эынх биш, зуучилсан Шинээ гэх хүн нь Эыг мөнгөө өгөхгүй болохоор нь 5 машиныг нь зарчихсан гэдгийг олж мэдсэн. Энэ хугацаанд Эын нярав, менежер Бэрцэцэг нар нь тухайн машиныг Замын-Үүд дээр ороод ирчихсэн байгаа гэдэг байсан. Тэгтэл Э сүүлдээ "зээл хөөцөлдөж машин авч байгаа, зээл удахгүй бүтэх гээд байна" гэх болсон. Уг нь анхандаа бид нараас авсан урьдчилгаа мөнгөөр шууд машин захиалж оруулж ирнэ гэж ярьсан байсан. Зээл авч машин оруулж ирж байгаа гэдгээ хэлээгүй бид нарыг хуурч мэхэлсэн байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл зээл удахгүй гарлаа гэх зэргээр хугацаа авч хохирлыг минь барагдуулахгүй байна. Э "10 сая төгрөгний урьдчилгаа аваад 40 сая төгрөгний хово шланз маркийн машин олноор нь оруулж ирэх боломж олдсон юм. Тэгээд машиныг нь чинь оруулж ирсний дараа уурхай дээр ажиллаж байгаа ачилтын тоог тооцож үзэж байгаад график гаргаж үлдэгдэл 30 сая төгрөгийг 3-4 сарын хугацаанд компаниар дамжуулан төлнө" гэж тохиролцсон юм. Эхэндээ яг хэн гэдэг хүнээр машин оруулж ирж байгаа гэдгийг нь мэдээгүй. Сүүлд нь Эрээнээс машин зуучилж зардаг Шинээ гэдэг залуугаар дамжуулан машин оруулж ирсэн гэдгийг таньдаг хүнээрээ дамжуулж асуулгаж мэдсэн. Би машин захиалсан урьдчилгаа 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Хохиролыг минь барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй. /1хх-ийн 17-19, 139/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.О мөрдөн байцаалтанд: Эад би 2017 оны 8 сарын сүүлээр уулзахад Э би таван толгойд 5 машин явуулж байгаа одоо дахиад 5 машин оруулж ирж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүрсний уурхайд явуулна  надад 5 машиныг оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт, замын зардал, бензин тосны мөнгө хэрэгтэй байгаа учир орж ирж байгаа 5 машиныхаа нэг машиныг 40 сая төгрөгөөр зарна гэж тохиролцоод урьдчилгаа эхлээд 10% өгчих гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Ууганбаяр бид хоёр 4 сая төгрөгийг Ууганбаярын  Хаан банкны данснаас Эын Хаан банкны данс руу 2017 оны 8 сарын 30-нд шилжүүлсэн. Э 10%-г өгчихвөл үлдэгдэлийг нь графикийн дагуу төлж болно гээд урьдчилгаа нь багадаад байна гээд 10% байснаа 10 сая төгрөг болгочихоод машин ороод ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрт Э эндээс явж байгаа жолооч нарын цалин, замын зардал, 5 машинаа уурхай руу явуулах шатахуун, машинд шаардлагатай багаж техник, гаалийн бүрдүүлэлт зэрэгт мөнгө хэрэгтэй гэж хэлэхээр 2017 оны 9 сарын 01-нйи өдөр 2 сая төгрөгийг Ууганбаярын Хаан банкны данснаас Эын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн энэ өдрөө 4 сая төгрөгийг Ууганбаярын данснаас Эын данс руу шилжүүлж цувуулж бид хоёр нийт 10 сая төгрөгийг шилжүүлээд байж байтал сүүлд Э мөнгө дутчихлаа гээд манай нөхрөөс 1.875.000 төгрөгийг авахаар болж манай нөхрийн Хаан банкны данснаас нярав бил үү Бэрцэцэгийн данс руу...шилжүүлсэн. Э Замын-Үүдэд очоод 5 машинаасаа нэгийг нь сонгоод ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Ууганбаяр 2017 оны 9 сарын 04-ний орой Э, механик Онон, менежер Бэрцэцэг, нярав Мөөгий, зээлийн зууч Эрхэмбаяр гэх хүмүүсийн хамт явцгаасан.  Тэгээд 5 машин ороод ирлээ гэхээр нь бид нар итгээд Э, Э, Н гурав өөрсдийн 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Манай нөхөр Ууганбаяр бид хоёрын хувьд Эад нийт 11.875.000 төгрөг цувуулж дансаар шилжүүлсэн. Э, Э, Н бид 4 сүүлд Этай уулзаж нийт өгсөн 41.875.000 төгрөгөн дээрээ зээлийн грээ хийж нотариатаар баталгаажуулсан. /1хх-ийн 141-142/ гэх мэдүүлэг,

Хохирогч С.О дахин байцаалтаар: Э Төрийн банкнаас зээл авч бидний хохирлыг барагдуулна гэсэн нь худлаа болсон. Зээл зуучилж байгаа гэх Эрхэмбаяртай холбогдож ярихад "Э өөрөө зээлээ хөөцөлдөнө, миний зүгээс зээл гаргаж өгөх асуудал байхгүй" гэсэн. Э надтай огт холбогдохгүй, Н эгчтэй утсаар хааяа холбогддог. Миний хувьд нөхөр Цэцэнбилэгтэй нь утсаар ярьж мэдээлэл авч байна. Хамгийн сүүлд 10 сарын 26-ны өдөр уулзахдаа "маргааш 20 сая төгрөг олж өгнө, Улаанбаатар хотын банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа" гээд зээл батлагдсан гэсэн захирамж үзүүлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл 20 сая төгрөг ч өгөөгүй, уулзаж нотариат орно гээд уулзаагүй байна. 10 сарын 29-ний орой Эыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Эы ажилладаг компаний нүүрсний уурхайн кемп дээр явж байсныг хүн харсан байна лээ. Нөхрөөс нь асуухад "хөдөө явсан, өнөөдөр орой ирнэ" гэсэн. Тэгээд өнөөдөр "хүнээс мөнгө авч та нарын тал мөнгийг төлнө, түр хүлээж бай" гэсэн. БНХАУ-д амьдардаг Цэцэнгийн ах Балжинням нь Улаанбаатарт байрлах орон сууцны итгэмжлэх хийж явуулж, итгэмжлэлийн дагуу Цэцэн, Э хоёр Шинэст өргөө ХХК-д барьцаанд тавьж мөнгө аваад бид нарын тал мөнгийг өгнө гэсэн. Улаанбаатар хотын банкнаас зээл гарсны дараа Шинэст Өргөө ххк-иас зээлсэн 40 сая төгрөгөө буцааж өгнө гэсэн. Одоогоор итгэмжлэх нь ирээгүй байна гээд байгаа. Э бид хоёр 10 сарын 26-ны өдөр уулзахдаа сарын 5 хувийн хүү бодож тооцохоор тохиролцсон юм. Тийм болохоор 9 сарын 25-ны өдрөөс хойш үндсэн мөнгөний 0,5 хувийн алданги тооцоод ойролцоогоор 13.950.000 төгрөг нэхэмжилж байна. 9 сарын 4-ний орой манай нөхөр Ууганбаяр, Эын оффист буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талд байрлах Алтан жинлүүрийн 304 тоот өрөөнд Эрхэмбаяр, Э нартай уулзаад Эрхэмбаярт 3 сая төгрөг, Эын   Хаан  банкны   5015250823   данс   руу   Ууганбаярын хаан   банкны 5029804312 данснаас мөнгө мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь Замын-Үуд рүү явах замдаа мөнгө хэрэг боллоо гэхээр нь мөнгө шилжүүлээд байсан, мөн очоод гаалийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бас мөнгө өгсөн, Эрээн гараад сэлбэг авах мөнгө дутчихлаа гэхээр нь бас л мөнгө шилжүүлсэн. Ингээд нийтдээ 41.875.000 төгрөгийг зөвхөн Ууганбаярын дансаар Эын данс руу шилжүүлсэн. Үүнд Э, Э, Н нарын 3 машин захиалсан урьдчилгаа 30 сая төгрөг, Ууганбаяр бид хоёр машинаа үзэж сонгоод дутуу сэлбэгийг нь авч өгсөн гээд 1.875.000 илүү шилжүүлсэн. Э надад хэлэхдээ Замын-Үүдэд байдаг танил Шинээ гэдэг залуугаас Хово шланз маркийн машиныг урьдчилгаа 10 саяыг өгчихвөл машинаа авч ажилд гаргаад 3 сарын дотор үлдэгдэл 30 саяыг нь төлж болно гэсэн. Уг нь анх урьдчилгаа 10 хувь гэж байснаа 10 сая болгосон юм. /1хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч П.Одбаяр мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 сарын 10-ны өдөр фэйсбүүк сайтын хүнд машин мехнизм сошиал сурталчилгаа гэсэн групп-т "машин яаралтай оруулж ирж хямд зарна, 50-60 хувийг нь төлөөд үлдсэн мөнгийг лизингээр төлж болно, ажил нь бэлэн байгаа" гэсэн зарын 88780097 дугаартай утсаар Онон гэдэг хүнтэй холбогдож “Волл транспорт” компанийн захирал Э гэдэг хүнтэй БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан жинлүүр төвийн 304 тоотод очиж уулзсан. Тэр үед Э "надад 5 ачааны машин байгаа, 2 машиныг нь зарж урьдчилгаа аваад үлдсэн машиныхаа гаалийн татварыг төлж оруулж ирэх гэж байгаа юм" гээд гар утсаараа 5 ачааны машины зураг үзүүлсэн. Би Замын-Үүдэд байдаг найзаараа дамжуулаад гаалийн хашаанд байгаа 5 ачааны машиныг нь гаднаас нь үзүүлж шалгасан. Тэгээд би 43 сая төгрөгөөр зарах ногоон өнгөтэй Хово шланз маркийн машиныг авахаар сонгож урьдчилгаа 24 сая төгрөг өгөхөөр болж 9 сарын 13-ны өдөр Э бид хоёр техник худалдах худалдан авах гэрээ хийсэн. 9 сарын 14-ний өдөр Эийн 5015250823 гэсэн данс руу Ард кино театрын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Машины арлын дугаар, серийн дугаар, улсын дугаар байхгүй болохоор нотариат техник худалдах худалдан авах гэрээг батлах байсан. Тийм болохоор мөнгө өгсөн гэдгээ баримтжуулахын тулд тухайн өдөр 24 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн алданги тооцно гэсэн нөхцөлтэй Эад мөнгө зээлсэн гэсэн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Тэгтэл өнөөдрийг хүртэл машиныг нь өгөхгүй байна. Э сүүлийн үед "банкнаас зээл хөөцөлдөж байна, 2 дахь өдөр, 4 дэх өдөр зээлийн хурал болно" гээд хойшлуулаад, утсаар залгахаар авахгүй, хааяа нэг над руу мессеж бичдэг. 2017 оны 10 дугаар сарын 12-нд Э утсаар яриад "зээл бүтсэн, одоо нэг хүний гарын үсэг дутаад байна, түр хүлээж байгаарай, 15,16-наас Замын-Үүд явж машинуудаа оруулж ирнэ, ажил бүтсэн" гэж хэлсэн. Би Эаас машин авахаар Голомт банкнаас 15 сая төгрөгний цалингийн зээл авч, төрсөн дүүгээсээ 10 сая төгрөг зээлсэн. Төрсөн дүү маань бас цалингийн зээл авч надад өгсөн. Онон надад ачааны машиныг урьдчилгаа 50-60 хувийг нь төлөөд, үлдсэнийг нь хүүгүй зээлээр худалдан авч болно гээд Эын 9910-1723 дугаар, офиссын хаягаа хэлж өгсөн. Тэгээд Этай холбогдож чадахгүй болохоор Ононтой утсаар ярихад манай ажилчид бүгд амарч байгаа Э банкны зээл хөөцөлдөж байгаа, зээл бүтэхээр бид нарыг дуудна. Би ч гэсэн цалин мөнгөө аваагүй байна гэж яриад байгаа. Би зээлийн гэрээний дагуу 24 сая төгрөг дээрээ нэмээд 9 сарын 28-наас хойш өдрийн 0,5 хувийн хүүгээ бодуулж авмаар байна. Би өөрөө банкинд хүүтэй мөнгө төлж байгаа. /1хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.О мөрдөн байцаалтанд: Би ачааны том машин авах гээд сонирхож байгаад 2017 оны 9 сарын 20-ны үед фэйсбүүк сайтаас "Хово шланз зарна, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлөөд жолооч авна," гэсэн зар олж 99025415 гэсэн дугаараар холбогдож Этай ярихад "манайх 5 машин оруулаад ирчихсэн байгаа, одоо 15 машин орж ирнэ. Гэхдээ 2 машин зарна. Урьдчилгаа 25 саяыг төлж/ машинаа аваад үлдсэн 20 сая төгрөгийг хүүгүй лизенгээр төлөх боломжтой" гэхээр нь БГД-ийн 4-р хорооны Алтан жинлүүрийн 304 тоотод байрлах “Волл транспорт” ХХК-ийн байранд очиж уулзсан. Тэр үед Э  2 машинаа зарж урьдчилгааг нь аваад бусад машиныхаа биржийн бүрдүүлэлт, таван толгой, ганц мод руу явах зардлаа гарган авч байгаа юм" гэж ярьж байсан. Тэгээд надад боломжийн санагдаад ярилцаж байгаад урьдчилгаа 20 сая төгрөг өгч 45 саяын үнэтэй 2008 оны Хово шланз маркийн машин авахаар болсон. Тэгээд би 2017 оны 9 сарын 27-ны өдөр 20 сая төгрөг олж 100 айлын Хаан банкнаас 5 сая төгрөг, мөн гэрээсээ интернет банкаар 15 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эын Хаан банкны 5015250823 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Э “3-4 хоногийн дотор би Эрээн рүү явж машинаа оруулж ирнэ, тэгээд эндээс 20 жолооч авахуулна" гэж ярьж байсан боловч энэ нь хойшилсон. 10 сарын 6-ны өдөр Эрээн рүү явчихна гээд байхаар нь би яваад очъё гээд вагоноор Замын-Үүд явсан. Замын-Үүдэд очоод залгасан чинь утсаа авахгүй, утсаа аваад ярихаараа хойшилчихлоо гэсэн. Тэгээд би Замын-Үүдэд Эыг 7 хоног хүлээж байгаад хэрэг биш боллоо гээд буцаад хотод ирлээ. Э анх надтай утсаар ярихад “Шинэст-Өргөө” ххк байна гэж ярьж байсан боловч яваад очтол “Волл-транспорт” гэдэг нэртэй компани байсан. Тэгэхээр нь би "танайх Шинэст-Өргөө ххк-тай ямар хамааралтай юм бэ" гэхэд Э "манайх Шинэст-Өргөө ххк-тай хамтарч тээврийн ажил хийхээр болж байгаа юм. Энэ компанийн зөвшөөрлийг ашиглаж байгаа" гэсэн. Мөн Эын 99101723 дугаарыг фэйсбүүкээр хайхад Нью Глобал Майнинг ххк-ний хаяг гарч ирж байсан. Тэгэхээр нь түүнээс асуухад "наадах чинь манай компани" гээд компаний гэрчилгээний хуулбарыг өгсөн. Мөн Э сүүлийн үед "банкнаас үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авах гэж байгаа мөнгө бүтэхгүй байна гээд хүлээлгээд байгаа. Сүүлдээ зээл гарахад 1 хүний гарын үсэг дутчихаад байна гэх болсон.  Намайг анх 9902-5415 гэсэн дугаар руу залгаж ярихад Э утсыг авч ярьж байсан боловч сүүлийн үед  тухайн дугаарыг Мягмар гэдэг залуу барьж байгаа юм байна лээ. Мягмар өөрийгөө 5 шард байрладаг жижиг машины сэлбэг зардаг гэж хэлсэн. Эын доор ажилладаг хүн байгаа юм. /1хх-ийн 29-31, 144/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч У.М мөрдөн байцаалтанд: 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын хооронд Э намайг АНУ руу 1500 ам доллараар хамт бүртгүүлье гээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн эсрэг талын 12 давхар байрны  10 давхарт очоод Марта гэдэг хүнтэй уулзаад АНУ руу явуулах гэрээ хийсэн. Тэгтэл Э надад энэ газар худлаа юм шиг байна гэж хэлээд гэрээгээ цуцлаад Ариука гэх Улсын их хурлын гишүүний хамаатан гэх хүнд Этай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус машинд 750 ам доллар гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн. Тэгтэл 2016 оны 11 сарын үед Э надаас Ариука үлдэгдэл 750 ам доллараа нэхээд байна гэж байн байн хэлэхээр нь би Сувдаад хандаж аав ээж хоёроос мөнгө ирээгүй байна гэхэд Сувдаа би чиний өмнөөс түр өгчихье гээд таг болчихсон тэгээд 2 хоногийн дараа би Сувдаад үлдэгдэл мөнгө хэд болсон бэ гэхэд 1.715.150 төгрөг болсон гэсэн тэгэхээр нь би Хаан банкны дансруу нь шилжүүлсэн. Тэгтэл Сувдаа надад Ариука гэх хүн худлаа яриад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо тэгвэл би мөнгөө аваад болимоор байна гэхэд Сувдаа миний мөнгийг өгөлгүй 3 сар орчим алга болсон. Тэгээд Ариукагаас чиний мөнгийг Global help center гэх Америк руу зуучилдаг газар руу шилжүүлсэн гэж надад хэлээд надаас дахиад 275000 төгрөг сургалтанд зориулж авсан. Тэгээд миний виз гарахгүй удаад байхаар нь би Global help center -ийн захирал Анхаатай UBH center-т очиж уулзахад Э надад 1500000 төгрөг өгсөн гэхдээ чиний нэр дээр ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй, Э надаас бага багаар буцааж авсан. Одоо мөнгө буцааж өгөхгүй гэсэн. Би Сувдаад энэ талаар хэлэхэд Сувдаа надад би энэ газрыг цагдаагийн байгууллагаар шалгуулна гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичээд очтол Сувдаа нэг байцаагчтай уулзаж гарч ирээд Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа учир өргөдлийг хүлээж авахгүй гээд аваагүй. Тэгтэл Сувдаа миний өмнөөс болон Энхмаа гэх хүний өмнөөс өргөдөл бичиж өгсөн гэж хэлсэн тэгэхээр нь би хүлээж байсан ба надад Авлигатай тэмцэх газрын утасны дугаарыг өгөөд чи өөрөө яриарай гэсэн...би Сувдаагаас мөнгө нэхтэл өөрөөсөө түлхэж чи өөрөө тэр газраасаа олж ав эсвэл намайг хүлээж бай энэ хэрэг шалгагдаж байгаа гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орчимд Эад машин дотор 750 ам доллар өгсөн. 2016 оны 10 сарын үед Эын данс руу 1.715.150 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 275.000  төгрөгийг дансаар өгсөн. Би Эад өгсөн нийт 3.850.150 төгрөгийг авмаар байна. /2хх-ийн 202-203/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ууганбаяр мөрдөн байцаалтанд: 2017 оны 8 сарын сүүлээр манай эхнэр О "Э эгчтэй ярилаа, БНХАУ-аас шланз хово маркийн 40 сая төгрөгний үнэтэй машиныг 10 сая төгрөгийн урьдчилгаа аваад үлдэгдлийг нь хувааж төлөх нөхцөлтэй машин зарах хүн байна гэнээ. Тэгээд Э эгчийн компани дээр явуулж болохоор юм байна" гэсэн. Тэгээд Э эгчийн ажил дээр эхнэртэйгээ хамт очиход Э гэдэг машин оруулж ирж зарах гэж байгаа хүүхэн ирчихсэн байсан, тэр үед би эхнэрийг дагаад явж байсан болохоор түүнтэй янз бүрийн юм яриагүй. Э эгч манай эхнэр машин авахаар тохиролцчихсон байсан. Тэгээд 2017 оны 8 сарын 30-ны өдөр 4 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5029804312 данснаас Эын 5015250823 гэсэн Хаан банкны данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Яг хаанаас шилжүүлснийг нь санахгүй байна. 2017 оны 9 сарын 1-ний өдөр 2 сая төгрөг, 4 сая төгрөг, нийт 6 сая төгрөгийг мөн данснаас Эын данс руу шилжүүлсэн. Яг юу гэж хэлж авсныг сайн санахгүй байна. Машин гаалиар оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна гэж авсан байх. Миний данснаас мөнгө шилжүүлж байсан боловч би нарийн зүйлийг сайн мэдэхгүй. 9 сарын 4-ний өдөр Э, түүний хөдөлмөр хамгааллын инженер Онон, менежер Бэрцэцэг гурав манайд ирж машин үзэхээр Замын-Үүд рүү явахаар болсон. Тэгээд 25-р эмийн сангийн урд талд байдаг Эын оффис дээр очсон. Тэгтэл Э "зээл гаргаж өгөх гэж байгаа хүн заавал урьдчилгаа мөнгө авч байж Замын-Үүд рүү явна гэж байна, мөнгөний хэрэгтэй байна, би бүх мөнгөө Хятад руу шилжүүлчихсэн" гэхээр нь би 1 сая төгрөгийг Эын ажил дээр байхдаа өөрийнхөө дансаас түүний данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгтэл Э картнаасаа бэлнээр 3 сая төгрөг авч "Эрхэмбаярт хүргэж өгөөрэй" гээд Ононд өгсөн. Онон бид хоёр Эрхэмбаярын гэрийн гадна /13-р хорооллын Шинэ дөл оффисын гадна/ очиж уулзаад Эын машинд багтахгүй болохоор түүний машинтай Замын-Үүд рүү хамт явсан. Тэгээд 9 сарын 5-ны өглөө Замын-Үүдэд очсоны дараа би Э эгчийн машины урьдчилгаа гэж 9 сая төгрөгийг мобайл банкаар Эын данс руу шилжүүлсэн. Тэгээд үдээс хойш болж байхад машинууд гаалиар орж ирэхээр нь би улаан өнгөтэй, цэнхэр чиргүүлтэй шланз хово маркийн машиныг авахаар сонгоод, тухайн өдөртөө багтаад Э, Н нарын машины урьдчилгаа 20 сая төгрөгийг мөн мобайл банкаар Эын данс руу шилжүүлж нийт 40 сая төгрөг өгсөн. Намайг Замын-Үүд рүү явж машинуудыг үзсэн болохоор Э, Н Э эгч нар миний данс руу мөнгеө шилжүүлж Эад өгсөн. Тэгтэл 9 сарын 5-ны орой нь Э, Бэрцэцэг, Онон гурав Хятад улс руу хилээр гарч машинууддаа багаж авахаар яваад хилээр гарсаны дараа Э над руу утсаар холбогдож юм авах гэсэн мөнгө дутчихлаа, мөнгө шилжүүл" гэхээр нь би Замын-Үүдийн Хаан банк орж 1.875.000 төгрөгийг 5378061003 гэсэн Бэрцэцэгийн Хаан банкны данс руу нэмж шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь Э, Онон, Бэрцэцэг гурав Хятадаас ирээд "машины бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байна" гээд гаалийн хашаанаас машинуудаа авалгүйгээр Улаанбаатар хот руу явахаар болсон. Уг нь машинуудаа гаалийн хашаанаас гаргаж аваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уурхай руу явна гэж байсан юм. Мөн Э тухайн 5 машины 200 сая төгрөгийг 100% төлсен, 7 хоногийн дараа дахиж машинууд орж ирэхээр нь бусад хүмүүсээр машиныг нь сонгуулна гэхээр нь би итгээд Улаанбаатар хот руу хамт ирсэн. Тэгээд би хотод ирээд ногоогоо хураах гээд Төв аймгийн Жаргалант сум руу явчихсан болохоор тэрнээс хойш яагаад мөнгийг минь авчихаад машиныг минь өгөхгүй байгааг мэдэхгүй байна. Машин авах бүтэхгүй болсон гэсэн. Надад мэдэх өөр зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдэж хохирлыг минь барагдуулж өгнө үү. Би Этай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би анхнаасаа машин авах сонирхолгүй байсан юм. Миний данснаас мөнгө шилжүүлсэн боловч манай эхнэр Этай холбогдож машин авахаар ярьсан. Еи Этай Замын-Үүд рүү хамт явснаас өөрөөр холдогдож уулзаж ярилцаж байгаагүй.  /1хх-ийн 109/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ууганбаяр дахин мөрдөн байцаалтанд: Тухайн үед би Этай цуг явдаг учир нь машинаа үзэж харах байсан. Тэгээд Замын-Үүд дээр очиход хоёр улаан өнгийн Хова шланз, нэг ногоон өнгийн Хова шланз, shanshin маркийн машин Замын-Үүдийн гаалийн талбайд намайг яг очих үед орж ирсэн байсан.  5 машиныг Э нь миний машинууд энэ 5 машины үнэ болох 200 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Дараагийн машин нь ирэх долоо хоногоос орж ирнэ, тэгэхээр машинуудаа сонгоод ав гэж хэлсэн. Тэгээд тэр 5 машинаас улаан өнгийн толгойтой, цэнхэр чиргүүлтэй Хова машиныг сонгоод авахаар тохиролцсон. Тэгээд гаалийн бүрдүүлэлт бичиг баримтыг нь хөөцөлдөн удах юм шиг байна гэхээр нь би хот руу буцаад цуг ирсэн. Ер нь Э, Э, Н болон манай эхнэр О нарын хувьд Этай намайг машин очиж үзэхээс өмнө уулзаж худалдаж авахаар тохиролцсон байсан. Намайг ер нь ямархуу машин байгааг үзүүлж харуулах гэж л хамт Замын-Үүд рүү явуулсан. Нэмж хэлэхэд нь Э нь анхнаасаа зохион байгуулалттай хүмүүсийг луйвардсан, таван толгойд машин явуулдаг, тэрнээс 10 машиныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд явуулна гэж худал хэлсэн байгаа юм. /2хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Бэрцэцэг мөрдөн байцаалтанд: Этай би 2014 онд танилцсан. Ер нь нэг их ойр дотно байж байгаагүй. Тэгээд 2017 оны 5 сард Э над руу утасдаад би нэг компани нээгээд ажиллаж байгаа энэ компани нь Хятадын Чалкогийн охин компани байгаа юм надад ажлаад өгөөч өөр итгэх хүн олдсонгүй гэсэн би нэг их тоогоогүй тэгсэн сүүлдээ над руу чат бичээд гуйгаад байхаар нь Эын 25-р эмийн сангийн замын урд талд Алтан жинлүүр гэдэг оффиссын 3 давхарт байдаг нэг өрөөнд очиж уулзсан. Тэгсэн Э Нью Глобал Майнинг ХХК нь нүүрс тээврийн компани байгаа юм. Би Өмнөговь явж явдал суудал ихтэй ажилтай байдаг учир оффис дээр суудаг бичиг цаасны ажил хийдэг хүн хэрэгтэй байна гэж хэлсэн. Би урьд нь ийм ажил хийж үзээгүй болохоор ах эгчээсээ асуухад өөрөө л мэд гэж хэлэхээр нь би хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөхийн хажуугаар ажилвал давхар орлого олчих юм боловуу гэж бодоод 2017 оны 5 сард Эад хөдөлмөрийн гэрээ хийе гэж хэлэхэд хөдөлмөрийн гэрээний маягтууд байгаагүй. Тэгэхээр нь би захирлын тушаал гаргуулчихъя гэж хэлээд тэр өдөр нь өөрөөр нь Нью Глобал Майнинг ХХК-ний захиралын тушаалаар намайг ажилд томилсон сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ерөнхий менежер гэх албан тушаалд томилсон. Энэ компанийн ерөнхий захирал нь өөр нэртэй хүн байсан Э болохоор гүйцэтгэх захирал гэж явж байсан. Надад тэр тушаалын нэг хувь нь байх ёстой. Тэгээд ажилд орсоноос хойш 1.800.000 төгрөгийн цалин нэг ч удаа авч байгаагүй. 200.000 төгрөгөөр нэг удаа, 500.000 төгрөгөөр 2 удаа цалин авч байсан. Тэгээд 2017 оны 6 сард Нью Глобал Майнинг ХХК-аа болоод “Волл транспорт” ХХК-ийг Э үүсгэн байгуулж 100% өөрөө өөрийнх нь эзэмшлийн компани болгосон. Энэ компанийг байгуулснаас хойш л ийм асуудлууд болсон доо. Тэгээд 2017 оны 7 сарын 06-ны өдрөөс хойш 8 сарын дундуур хүртэл оффис дээр хэн ч ажиллаагүй амар гээд амраачихсан. Би болохоор зар тавьж жолооч нарыг ажилд авдаг байсан жолооч нарынхаа нэрсийг бүрдүүлээд 10 гаруй хүн болохоор Өмнөговь руу явуулдаг байсан Өмнөговиос Э өөрөө тосож авдаг байсан. Тосож авсан жолооч нараа хил гаргаад Хятадуудын машинаас нэг нэгийг авч өгөөд нүүрс зөөлгөдөг гэж надад Э хэлж байсан. Ер нь бол энэ ажил нь ингэж л эхэлдэг байсан. Заримдаа жолооч нар нь ирээд цалин мөнгөө нэхдэг байсан. Яг Өмнөговьд юу болдгийг би сайн мэддэггүй байсан. 2017 оны 8 сарын дундуур Э надад Өмнөговьд Шинээ гэх хүнтэй танилцсан надад зээлээр машин өгнө гэсэн тал хувийг нь өгчихвөл үлдэгдэлийг нь яваандаа төлж болно гэж хэлж байсан. Би анх ажилд орохдоо мөнгө, санхүү гарын үсэгтэй зүйлд оролцохгүй бичиг цаасны ажил хийнэ л гэж хэлж байсан. Мөнгө босгох хэрэгтэй байна би хүмүүстэй уулзаж байгаа гэж хэлсэн. Тэгээд манай оффис дээр 2 эмэгтэй Ууганаа гэх ахын эхнэр нь болох нь Оогоо гэж дууддаг эмэгтэй ирсэн бүтэн нэрийг нь мэдэхгүй тэр эмэгтэй гэрээ хийх гэж ирсэн би Э руу ярьтал одоо очлоо гэж хэлэхээр нь би эмэгтэйг хүлээлгэсэн боловч Э очлоо гэж хэлсэн боловч ирээгүй тэр эмэгтэй явсан. Тэгээд тэрнээс хойш ажил ч ерөөсөө цуглаагүй 99164109 дугаараас л нөгөө эмэгтэй ярьдаг байсан энэ хүүхэн их сонин характертай харьцдаг байсан тул би дахиж энэ хүүхний утасыг авахаа больчихсон. Тэгсэн нэг өдөр Эын ээж над руу яриад "...чи тэр Бэрцэцэг мөн үү чи Этай хамт ажилладаг гэсэн та хоёр хамтдаа хүмүүсээс мөнгө зээлчихээд миний охиныг шоронд хийнэ гэж байхгүй шүү тэр хүүхэд хаана байна ..." гэж ярьсан. Би ...ээжид нь тайлбарласан.. би ажилд орсон хүн би Эын тэр мөнгөний асуудлыг нь мэдэхгүй би тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй би зүгээр ажилд орсон хүн л гэж хэлсэн. Тэгсэн ээж нь нэг хоёр хоногийн дотор Эыг олж өгөхгүй бол Эдийн засагтай тэмцэх газар өгөх гэж байна гэж ээж нь хэлсэн...би ээжид нь та гэр орноор нь очиж үзэл дээ надаас асууж байхаар хүүхдээсээ асуу л даа гэж уцаарлангуй хэлсэн. Одоо энэ Одбаяр гэх залуутай Э Өмнөговь явдаг өдрөө уулзаж намайг хамт нотариат ороодохьё гэж хэлээд Оай нь Э бид гурав явж 25-р эмийн сангийн хажууханд байдаг нотариатын газарт очиж мөнгө зээлэх гэрээ хоорондоо байгуулсан би тэр асуудалд нь ороогүй хөндлөнгөөс хараад л байж байсан. Тэгээд 2017 оны 9 сарын 26-наас хойш Э ерөөсөө ажлаагүй би ч Эаас зайгаа бариад ажлаагүй 9 сарын цалин ч надад өгөөгүй. Эхний 20 сая төгрөгийг дансаар Замын-үүдэд байхад шилжүүлсэнг мэдэж байна...Түүнээс яг хэн хэн нь хэдэн төгрөгийг шилжүүлснийг мэдэхгүй гараас гарт дамжуулж байгаагүй болохоор мэдэхгүй. Байгууллагын данс гэж нээж байсан боловч тэр дансыг ашигладаггүй зөвхөн өөрийнхөө дансыг л ашигладаг байсан юм байна. /1хх-ийн 149-151/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд: Э анх  2017 оны 8 сард байх БНХАУ-аас машин оруулж ирнэ зээл авмаар байна гэж надтай уулзсан тэгээд бид нар компанийн зүгээс зээл авахад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Судалгааны явцад Замын-Үүд рүү нэг удаа явсан. 9 сараас эхлэн би харилцдаг банк бус санхүүгийн байгууллагуудтай танилцуулж зээлийн щаардлага хангахгүй учраас зээл олгохгүй гэсэн шийдвэрүүд гарсан. 2017 оны 8 сарын сүүлээр би урагшаа Эрээн рүү явж байхад манай машинд Ууганбаяр, манай нэг ажилтан залуу, нэрийг нь мэдэхгүй нэг жолооч хамт явсан. Э бас өөр машинтай хамт явсан. Тэнд машин орж ирдэг үгүйг  би шалгах гэж л очсон боловч машин нь хил дээр ирчихсэн гээд 2 цаг гаруй хүлээнэ гэхээр нь би хүлээж чадаагүй явсан. Дээрхи хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Ууганбаяр гэх хүн л хамт явж байсан болохоос Э надад хүмүүст машин зарж байгаа гэж тэр үед огт хэлээгүй. Сүүлд Ууганбаярын эхнэр нь гэх эмэгтэй ирж надтай уулзаж Э зээл хөөцөлдөж байгаа юм уу гэж асуусан хил дээр машинууд орж ирж байна гэж Э хэлсэн, бид нар өглөө Замын-Үүд дээр очсон боловч   15 цаг хүртэл хүлээгээд машин нь орж ирэхгүй болохоор  нь  би буцсан. Түүнээс би 5 автомашин орж ирснийг нь би хараагүй. “Волл транспорт” ХХК дээрээ Э зээл авъя гэж надтай уулзаж байсан. Би зөвлөх үйлчилгээний төлбөр болох 6 сая төгрөгийг дансаар 2017 оны 9 сард байх авсан шиг санагдаж  байна. Гэхдээ би Эад буцаад төлбөрийг нь буцааж төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эад би зөвлөх үйлчилгээ нь амжилтгүй болсон гээд 7.300.000 төгрөгийг нь буцаан өгсөн. Этай манай компани хамтарч зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан одоо гэрээ дууссан.  Этай ямар нэгэн өр авлага байхгүй. /1хх-ийн 152-153/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Онон мөрдөн байцаалтанд: Би    хөдөлмөр зуучлалын    газарт бүртгүүлсэн байсныг 2017 оны 5 сард намайг Волл транспорт ХХК-нд жолооч авна гэж байна та яваад оч гэж хэлсний дагуу очиж Этай уулзаж 2017 оны 6 сараас 8 сар хүртэл жолоочоор ажилласан. Этай ямар нэгэн холбоо байхгүй. Волл транспорт ХХК нь намайг анх ажилд ороход Хятадын шланз машин дээр Монгол жолооч нарыг таван толгойд ажилуулдаг байсан...2017 оны 8 сарын сүүлээр Э, Бэрцэцэг, Мөнхцэцэг, бас нэг машин худалдаж авах гэж байсан ах, улаан приус-20 машинтай банкны гэх залуу хамт явсан. Тэр улаан приус машинд машин худалдаж авна гэсэн ах, би сууж явсан. Э нь нөгөө хэдтэй тусдаа машинтай хамт явсан. Тэгээд Замын-Үүд дээр өглөө очиход 5 машинаас 2 машин түрүүлж орж ирсэн байсан. Дахиад 2 машин нь орж ирээд хамгийн сүүлд нэг ногоон өнгийн Хова машин орж ирсэн. Э намайг энэ машинуудыг авах гэж байгаа энэ машинуудыг үзэж хар юу хэрэгтэй байна гэхээр нь би 5 машиныг нь үзээд солих ёстой зүйлүүдийг нь хэлж өгсөн. Тэгээд уг автомашинуудаа аваад явна гэж байгаад сүүлдээ больсон. Тэгээд цаашаа Бэрцэцэг, Э нартай Эрээн явж машины багажууд авсан. Машин авах гэж ирсэн ах ногоон Хова машиныг гайгүй юм байна гэж хэлж байсан. Яагаад машин авч явахаа больсныг ч би мэдэхгүй. Буцаад бид нар Улаанбаатар явсан. Тэгээд ирчихээд удаагүй Замын-Үүд рүү Э, Мөөгий бас 5 жолооч нэг засварчин ах бид нар явж би цаашаа Этай явж багаж тоног төхөөрөмжүүд авсан. Э, О, Н, Э, Э, О, Одбаяр гэх хүмүүсийг залилсан асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Над руу сүүлд Одбаяр бас нэг эгч залгаад Этай холбоо барих арга байна уу гэж асуудаг байсан. Би Эаас цалин гэж цувуулж 2-3 сая төгрөг авч байсан. /1хх-ийн 155/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр М.Э мөрдөн байцаалтанд: Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний машиныг жолоочоор хангах тендерийн ажил хийж байх үед БНХАУ-аас машин оруулж ирж нүүрсэнд явуулах нь ашигтай гэдгийг мэдсэн. Тэгээд энэ жилийн наадмаар Улаанбаатар хотод ирээд зээл хөөцөлдөж машин авахаар хөөцөлдөөд дахиж Цогтцэций сум руу яваагүй. Тэгээд банкинд зээл хөөцөлдөхөд манай компани 6 сар тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн шалтгаанаар бүтэхгүй байсан учраас Монголд анх удаа нээгдэж байгаа”Зээл зууч” гэдэг компанийн Эрхэмбаяр /99990652/ гэдэг хүнтэй уулзсан. Намайг таван толгойд машин авахаар судлахад доод үнэ нь 45 сая төгрөг байсан бөгөөд олноор зэрэг олдохгүй байсан. Тэгтэл фэйсбүүк группт байсан машин зарна гэсэн зараар дамжуулан Шинээ гэдэг залуутай холбогдож "5-10 машин авбал хэдэн төгрөгөөр олдох вэ" гэтэл Шинээ "олон машин авах юм бол 1 машиныг 40 сая төгрөгөнд өгье, 5 машин авах юм бол чамд 5 машин хүүгүйгээр зээлье" гэсэн. Тэгээд би 5 машин авахаар болж 50 сая төгрөгийг хүмүүсээс босгоё, харин 150 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлье гээд Эрхэмбаяртай холбогдсон. Тэгээд Хаан гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас авахаар болж банк бусын хүмүүс машиныг чинь үзээд мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би Шинээтэй холбогдоод 5 машиныг Монголын хил рүү оруулж ирсэн. Тэгээд би Шинээд 200 сая төгрөг өгөх учраас худалдаж авсан 5 машинд зарцуулах урсгал зардалгүй болчихоод байсан болохоор 1 машиных нь урьдчилгаа авч зарахаар болсон. Урсгал зардалд жолооч хөлсөлж авч явах, Замын-Үүдээс Бичигтийн боомт хүрэх бензин, жолооч нарын хоол, машины тос масло солих, машинд багаж авах зэрэг орж баигаа юм. Тэгээд би нэг машины урьдчилгаа мөнгө болох 10 сая төгрөгийг Э 2017 оны 8 сарын 30, 9 сарын 1-ний өдрүүдэд дансаар над руу шилжүүлсэн. Тэр үед нэмж захиалах машиныхаа мөнгийг өгчих гэтэл машинаа үзчихээд өгнө гэж байсан. Э нь Бичигтийн боомтын нүүрсний гэрээ хийсэн компанийн Монгол талын төлөөлөгч хүн юм. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр фэйсбүүк группт “бичигтийн боомт дээр нүүрсний шланзыг өдөрт 1 рейс хийх 80 км-ийн тээвэр байна. 1 тонн нь 35 юань” гэсэн зараар холбогдож уулзаад нүүрс тээвэрлэх гэрээ хийсэн. Тэгээд Этой уулзахад надаас яаж машин оруулж ирж байгаа юм бэ гэхээр нь би Шинээтэй ярьсан 5 машин авбал 5 машин хүүгүй зээлнэ гэсэн яриагаа хэлсэн. Тэгтэл Э хүүгүй зээлж байгаа юм бол бид нар бас машин авъя гээд 1 машины урьдчилгаа 10 сая төгрөг авахаар болсон. Тухайн үед би 10 сая төгрөг авахад болно, ихийг аваад хэрэггүй гэж бодсон. Тэгээд авах гэж байгаа 5 машинууд дунд нь багаж авах гэх мэтээр эхэндээ зардлаа хэмнэе гэж бодсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө Эоос эхлээд 1 сая төгрөг дансаар авч машин барих 5 жолоочийг вагоноор явуулаад араас нь Оын нөхөр, Хаан банк бусын ажилтан, Эрхэмбаяр, Бэрцэцэг, хөдөлмөр хамгааллын инженер Онон бид нар хоёр машинаар Замын-Үүд явцгаасан.  Тэр шөнө Э надаас нийт 5 машин авахаар захиална гэж ярьсан. Маргааш өглөө нь Замын-Үүдэд оччихсон байхад Эоос машины урьдчилгаа гэж үлдсэн 9 сая төгрөгийг дансаар авсан. Тэгээд Оын нөхөр нь машинаа үзчихээд Эы дүү нар нэмж машин авна гэж ярьснаараа Оын нөхрийн данс руу урьдчилгаануудаа хийж миний данс руу 10 саяар 2 удаа нийт 20 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд надад 4 машины урьдчилгаа өгсөн. Тэр үед би гаалийн хашаанд ороод ирчихсэн байгаа 5 машинаас 1 машиныг нь эхлээд захиалсан. Эд өгч, машин авсны дараа хүүгүй зээлээр орж ирэх 5 машинаас 4-ийг нь өгөхөөр тэр хэдэд хэлсэн. Тэгээд үлдсэн 1 машиныхаа урьдчилгааг Улаанбаатар хотод ирээд өгье гэсэн. Тэгтэл Эрхэмбаяр машинууд гаалийн үүдэн хүлээж байгаа машин орж ирэх нь тодорхой юм чинь би түрүүлж яваад мөнгийг чинь шилжүүлье ажлаа зохицуулъя гээд түрүүлээд хот явсан. Тэгээд би тэр өдөртөө Онон, Бэрцэцэг, хоёртой хамт Эрээн орж 5 машиндаа багаж, жолооч нартаа хөнжил, гудас, тос масло аваад маргааш нь 9 дүгээр сарын 6-ны өдөр ирээд тэр оройдоо зээлээ бүтээхээр 5 жолоочоо, Онон засварчинтай хамт үлдээгээд би буцсан. Тэгээд зээл бүтэхгүй 2-3 хоносон. Тэр үед Эрхэмбаяр “Шинэст Өргөө” ХХК-ний Насанбат, Цог гэдэг хүмүүстэй холбож 500 сая төрөгийн зээл ав, “Шинэст Өргөө” ХХК нь үйл ажиллагаа тогтвортой явагдаж байгаа компани байгаа юм, нүүрсний гэрээ, олон улсын тээврийн эрхтэй, мөн барьцаа хөрөнгө гаргана, хамтарч зээл ав гэсэн санал тавихаар нь хамтарч барьцаа хөрөнгөө нийлүүлээд “Шинэст Өргөө ХХК-ийн нэр дээр Төрийн банкнаас 500 сая төгрөгийн зээл авч нийт 20 машин авахаар болсон. Тэгээд одоо зээл гарахыг хүлээж байна. Зээл гарсан даруйд Э болон тэдний хүмүүсээс авсан машины урьдчилгаа мөнгийг буцаагаад өгчихнө. Яагаад гэвэл би “Шинэст Өргөө” ХХК-тай хамтарч олон машин оруулж ирэх нь надад ашигтай байгаа юм. 10 дугаар сарын 17-ны өдөр зээл бүтнэ гэсэн тийм болохоор хохирол барагдуулахыг хүлээж өгнө үү. Надад Э, О, Э, Н нараас өөр хүнээс машин оруулж ирнэ гэж мөнгө авсан хүн байгаа. Би мөнгийг нь дансаар авсан байгаа. 9 дүгээр сарын 27-ны өдөр Лхамаа гэдэг хүнээс 20 сая, тухайн өдөр бас Одбаяр гэдэг МТ колонкид ажилладаг залуугаас 20 сая төгрөгийг машины урьдчилгаа гэж авсан. /1хх-ийн 40-43/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 01 сараас эхлэн Хүнд даацийн тээврийн хэрэгсэл оруулж ирэх ажлаа хийж эхэлсэн бөгөөд 2017 оны 8 сард Э гэх эмэгтэй Замын-Үүдэд өөрийн биеэр ирээд надтай уулзаж "5 ширхэг хүнд даацийн автомашин / ХОВО Зш, САНШИН 2 ш/ БНХАУ-аас оруулж ирж өгнө үү? Би Тавантолгойд тээврийн байгууллагын автомашинууд хариуцсан менежер ажилтай, хувийн тээврийн компанитай гэж хэлээд захиалга өгч захиалах үедээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, төлбөр мөнгө өгөөгүй тохирч явж байсан. Ингээд би 2017 оны 8 сарын дундуур иргэн Эын захиалгын дагуу БНХАУ-аас дээрх автомашинуудыг оруулж ирээд Монгол улсын хил дээр авч ирээд Эыг дуудсан. Э нь өөрийн биеэр / цаг хугацааг нь сайн санахгүй байна/ Замын-Үүдэд ирээд тус машинуудыг авах мөнгө байхгүй байна, банкны зээл хөөцөлдөж байна гэсэн ба би өөрөөсөө 200.000.000 сая төгрөг гаргаж автомашинуудыг оруулж ирсэн болохоор Эад өгөөгүй ба Эаас мөнгө нэхэх үед банкны зээлээ хөөцөлдөж байна гэж хэлээд 1 сар хүлээлгэсэн. Автомашинуудыг гаалийн талбайд хүлээлгэх, бензин тос, жолоочийн хөлс, хашааны хөлс, засвар үйлчилгээ зэрэгт надад 15.000.000 төгрөг өгч хүлээлгэсэн. Тэгээд автомашинуудыг авахгүй болохоор нь би өөрөө нэг сар гаруй хугацаанд хүлээж байгаад өөртөө их алдагдалд орохгүйн тулд бусдад худалдаалсан. Ингээд алга болж байж байгаад Э 2018 оны 01 сард шиг санаж байна 2 ширхэг Хүнд даацийн автомашин урьдчилгаагүй надаас авна гэж хэлэхээр нь би өгөөгүй. Эад нэг ч автомашин өгч байгаагүй. /1хх-ийн 156/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд: 2017 оны 5 сарын сүүлээр Э миний ажилладаг Ганц мод боомтон дээр ганцаараа явж байхад нь би таарсан.  Тэгээд их сургуульд хамт сурч байсан болохоор хамт хоол идэж юу хийж байгаа талаар ярилцсан. Тэгээд Омогт цагаан шонхор ХХК гэж байдаг ба уг компани нь БНХАУ-ын монгол талынх нь компани байгаа юм. Уг компани нь Хятадын нүүрсний машинуудыг Монгол талд нь хариуцдаг ажилладаг. Э захирал Мөнхбатыг нь таньдаг ба Омогт цагаан шонхор компани нь 400 гаруй машины 600 гаруй жолоочийн нийгмийн даатгал жолооч нарыг хариуцан ажиллах ажлаар ирсэн гэж надад хэлсэн. Ингээд Э 2-3 хоног байсан буудлаасаа гарчихсан “хонох газар байхгүй байна, танайд нэг хоночихоё гэхээр нь би гэртээ авч ирсэн юм. Ингээд манайд байж байх хугацаандаа 5 сая төгрөг олоод өгчих, мөнгөний хэрэг байна, цагаан хаданд байгаа кэмпийн жолооч, тогооч нарын цалин тавих хэрэгтэй байна” гэж байсан.  Энэ байдлаараа манайд 2 хоноод байнга л мөнгө олоод өгчих гээд байхаар нь би ганц таньдаг хоолны газар ажиллуулдаг ах байдаг өөр таних хүн байхгүй гэхэд тэр хүнээсээ асуугаад өгөөч гээд байсан. Тэгээд би Эыг Ганц модонд Гомбоо ахын ажиллуулдаг хоолны газарт нь Эыг дагуулж очоод хоолных нь газар хоол идэж Гомбоо ахад “энэ манай их сургуулийн ангийн эгч байгаа юм, энд жолооч явуулж байгаа юм, ажилчдынхаа цалинг тавих хэрэгтэй болчихоод яаралтай 5 сая төгрөг зээлээч гэж байна танд боломж байна уу” гэхэд чамайг хэлж байгаа бол зээлүүлж болно, өөр хүн бол зээлүүлэхгүй, танай эгч юм бол итгээд өгнө” гэж байсан.  Тухайн үед Э босч ирээд Гомбоо ахтай ярилцаж гэрээ маягийн юм байгуулж, 5 сая төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгөхөөр болж өөрсдөө гараар гэрээ байгуулж бичиг баримтаа канондож өгсөн байгаа...Мөнгөө Гашуун сухайтын Хаан банкин дээрээс Э руу 3 сая төгрөг дансаар шилжүүлсэн, 2 сая төгрөг бэлнээр өгсөн...тэгтэл 7 сарын 07 билүү 8-ны үед над руу Гомбоо ахын эхнэр Отгоо эгч залгаад танай эгч чинь 10 сая төгрөг аваад явсан, мөнгөө өгөхгүй байна гэхээр нь би юун 10 сая төгрөг вэ, 5 сая төгрөг зээлээ биз дээ гэхэд Отгоо эгч нэмж 5 сая төгрөг авсан, хугацаандаа мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн...Тэгэхээр нь би Э эгч рүү залгасан чинь харин тийм, нэмээд 5 сая төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд банкны зээл бүтчих юм, удаахгүй яаралтай өгчихнө гэж хэлсэн...Гомбоо ах над руу байнга залгаж  эгч чинь яачихав гээд над руу дайраад байхаар нь би Э руу л залгахаар нь утас нь холбогдохгүй, дугаараа байнга сольдог байсан...Одоогийн байдлаар Э нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гомбо ах над руу байн байн залгаад байхаар нь асуудлыг намжаах үүднээс би хувиасаа 1 сая төгрөг өгсөн байгаа...” /234-235/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

М.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 209/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 168/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 410 дугаартай “М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 9/ зэрэг болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Нэг. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Эыг Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох” шинж  нь гурав буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуураас гадна гэмт этгээдийн үйл ажиллагааны тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон ойлголт юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч М.Э Залилах гэмт хэргийг байнга үйлдэж өөрийнхөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн өдөр тутмын амьжиргаа, амьдрал ахуйгаа залгуулж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн Хова маркийн автомашинтай холбогдох үйлдлийн зарим хохирогч П.Одбаяр, Ж.О нараас бусад хохирогч Б.Э, Б.Э нар нь төрсөн эгч дүү, Б.Э, Н.Н нар нь хоорондоо найз нөхдийн харилцаатай гэх бөгөөд тэдгээр нь мөнгөө нийлүүлж хохирогч С.Оын нөхөр Ж.Ууганбаярын дансаар нийт 41.875.000 төгрөгийг М.Эын данс руу  шилжүүлсэн байна.

 

Эдгээр байдлаас дүгнэхэд тухайлбал нэг цаг хугацаанд нэр бүхий 4 хохирогчийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлж авсныг гэмт хэргийн байнга үйлдсэн шинжид шууд хамааруулан дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд  М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэв. 

 

Хоёр. М.Эад холбогдох хэргээс иргэн Х.Цд “би том зээл авах гэж байгаа нэг сарын дараа мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж итгүүлэн 10.000.000 төгрөгийг нь залилсан гэх үйлдлийн тухайд хавтаст хэрэгт  Х.Ц-г хохирогчоор тогтоогоогүй байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хуульч Г.Гал-Очирыг Х.Цэрэнгомбын өмнөөс хохирогчоор тогтоосон нь буруу гэж үзнэ.

 

Түүнчлэн М.Э нэг ангид суралцаж байсан гэх Э.Эрдэнэбаяраар дамжуулан танилцсан Х.Цос 10.000.000 төгрөг авсан талаар мөрдөн байцаалтанд гэрчээр Э.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ “М.Э эгч Гомбоо ахаас 5.000.000 сая төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгөхөөр болж өөрсдөө гараар гэрээ байгуулж бичиг баримтаа канондож өгсөн байгаа...дараа нь Отгоо эгч нэмж 5 сая төгрөг авсан, хугацаандаа мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн...Тэгэхээр нь би Э эгч рүү залгасан чинь харин тийм, нэмээд 5 сая төгрөг авсан гэж хэлсэн...” /1хх-ийн 234-235/ гэжээ. 

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар иргэн Х.Цос 10.000.000 төгрөг авсан гэх үйлдлийн тухайд түүнийг ямар нэгэн байдлаар хуурч, залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байх тул  М.Эад холбогдох энэ үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Энэ үндэслэлээр Х.Цэрэнгомбын 10.000.000 төгрөгтэй холбогдох асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхисон бөгөөд иргэн Х.Ц энэ талаархи нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Гурав. М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судласан бичгийн баримтуудаар өөрийгөө “таван толгой компанид тээврийн асуудал хариуцсан менежерээр ажилладаг, би таван толгойд 5 машин явуулж байгаа одоо дахиад 5 машин оруулж ирнэ,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хүнд даацын Хово шланз маркийн автомашин оруулж ирнэ“ гэж худал хэлж хуурч иргэн С.Оаас 11.875.000 төгрөг, Н.Нээс 10.000.000 төгрөг, Б.Эоос 10.000.000 төгрөг, Б.Эоос 10.000.000 төгрөг, П.Одбаяраас 24.000.000 төгрөг, Ж.Оаас 20.000.000 төгрөг авсан, У.Маас “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж хэлж хуурч 3.850.000 төгрөгийг авсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

 

Энэ байдал буюу шүүгдэгч М.Э нь 2016 оны 9 сараас 2017 оны 9 сарын 27-ны өдөр хүртэлхи хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт У.Маас “Америкийн Нэгдсэн Улсын виза гаргаж өгнө” гэж хуурч 3.850.150 төгрөг,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.Оаас 11.875.000 төгрөг, Н.Нээс 10.000.000 төгрөг, Б.Эоос  10.000.000 төгрөг, Б.Эоос 10.000.000 төгрөг, П.Одбаяраас 24.000.000 төгрөг, Ж.Оаас 20.000.000 сая төгрөг залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 89.725.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч У.Мын”...Этай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус машинд 750 ам доллар гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн... би Сувдаад үлдэгдэл мөнгө хэд болсон бэ гэхэд 1.715.150 төгрөг болсон гэсэн тэгэхээр нь би Хаан банкны данс руу нь шилжүүлсэн...Ариукагаас чиний мөнгийг Global help center гэх Америк руу зуучилдаг газар руу шилжүүлсэн гэж надад хэлээд надаас дахиад 275000 төгрөг сургалтанд зориулж авсан...” /2хх-ийн 202/,  хохирогч Б.Эын”...Ууганбаярын данс руу 2 машины урьдчилгаа 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Ууганбаяр машинаа харсны дараа Замын-Үүдэд байхдаа Н бид хоёрын мөнгийг Эад өгсөн...” /1хх-ийн 9, 137/, хохирогч Б.Эы”...Н өөрийн 10 сая төгрөг, Б.Эын өмнөөс урьдчилгаа 10 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эад өгсөн байсан...”/1хх-ийн 13/, хохирогч Н.Нийн”...Оын нөхөр Ууганбаяр Замын-Үүд дээр машинаа очиж сонгоод "Бичигтийн боомт руу явуулах гэж байна" гэхээр нь итгээд тухайн өдөр Ууганбаярын Хаан банкны 5029804312 данс руу Э бид  хоёрын урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ууганбаяр бид нарын мөнгийг цааш нь Э руу дансаар шилжүүлсэн гэсэн. Би машин захиалсан урьдчилгаа 10 сая төгрөгөө нэхэмжилж байна...”/1хх-ийн 17, 139/, хохирогч С.Оын”...нийтдээ 41,875,000 төгрөгийг зөвхөн Ууганбаярын дансаар Эын данс руу шилжүүлсэн. Үүнд Э, Э, Н нарын тус бүрдээ 3 машин захиалсан урьдчилгаа 30 сая төгрөг, Ууганбаяр бид хоёр машинаа үзэж сонгоод дутуу сэлбэгийг нь авч өгсөн гээд 1.875.000 илүү шилжүүлсэн...” /1хх-ийн 21, 142/,  хохирогч П.Одбаярын”...би 43 сая төгрөгөөр зарах ногоон өнгөтэй Хово шланз маркийн машиныг авахаар сонгож урьдчилгаа 24 сая төгрөг өгөхөөр болж 9 сарын 13-ны өдөр Э бид хоёр техник худалдах худалдан авах гэрээ хийсэн. 9 сарын 14-ний өдөр Эын 5015250823 гэсэн данс руу Ард кино театрын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Би Эаас машин авахаар Голомт банкнаас 15 сая төгрөгний цалингийн зээл авч, төрсөн дүүгээсээ 10 сая төгрөг зээлсэн...” /1хх-ийн 25/, хохирогч Ж.Оын”...Э 2 машинаа зарж урьдчилгааг нь аваад бусад машиныхаа биржийн бүрдүүлэлт, таван толгой, ганц мод руу явах зардлаа гарган авч байгаа юм" гэж ярьж байсан. Тэгээд надад боломжийн санагдаад ярилцаж байгаад урьдчилгаа 20 сая төгрөг өгч 45 саяын үнэтэй 2008 оны хово шланз маркийн машин авахаар болсон. Тэгээд би 2017 оны 9 сарын 27-ны өдөр 20 сая төгрөг олж 100 айлын хаан банкнаас 5 сая төгрөг, мөн гэрээсээ интернет банкаар 15 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг Эын хаан банкны 5015250823 тоот данс руу шилжүүлсэн...” /1хх-ийн 29, 144/, гэрч Б.Шинэбаярын”... Э нь...банкны зээл хөөцөлдөж байна гэсэн ба би өөрөөсөө 200.000.000 сая төгрөг гаргаж автомашинуудыг оруулж ирсэн болохоор Эад өгөөгүй...Э 2018 оны 01 сард шиг санаж байна 2 ширхэг хүнд даацийн автомашин урьдчилгаагүй надаас авна гэж хэлэхээр нь би өгөөгүй. Эад нэг ч автомашин өгч байгаагүй. /1хх-ийн 156/ гэрч Ж.Ууганбаярын”... Замын-Үүд дээр очиход...5 машиныг Э нь миний машинууд энэ 5 машины үнэ болох 200 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Дараагийн машин нь ирэх долоо хоногоос орж ирнэ, тэгэхээр машинуудаа сонгоод ав гэж хэлсэн...Э нь анхнаасаа зохион байгуулалттай хүмүүсийг луйвардсан...худал хэлсэн байгаа юм” /2хх-ийн 17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон зээлийн гэрээнүүд, мөнгө шилжүүлсэн баримтууд болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

М.Э “Волл транспорт” ХХК-ийн захирал гэх боловч уг компани нь тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй байх бөгөөд “интернетэд тавигдсан иргэдийн зарын дагуу” холбогдож өөрийгөө таван толгойн тээврийн асуудлыг хариуцаж ажилладаг, таван толгойд 5 машин явуулдаг...хүнд даацын автомашин оруулж ирнэ...гэх мэтчилэн худал хэлж бусдад итгэл төрүүлэн, мөн зарын дагуу холбогдож танилцсан Шинэбаярын оруулж ирсэн автомашинуудыг өөрийнх мэтээр бусдад ойлгуулж авах автомашиныг нь Ууганбаяраар сонголт хийлгэж,  мөн нэр бүхий хохирогч руу автомашинуудын зургыг цахимаар явуулах зэрэг идэвхтэй үйлдэл, үг хэллэгээр итгэл төрүүлж бусдыг төөрөгдүүлж оруулж залилсан байна.  

 

Эдгээр байдал буюу М.Эын бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө /бэлэн мөнгө/  шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх бөгөөд бусдад учруулсан нийт хохирол болох 89.725.150 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байна.

 

Иймд Шүүхээс, М.Эад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд шүүгдэгч М.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хэрэгт нэр бүхий хохирогч нартай зээлийн гэрээ байгуулсан баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс мөн зээлийн гэрээнүүдийг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд гаргалаа.

 

Зээлийн гэрээ хийгдсэн талаар хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт “бид Эад залилуулаад мөнгөө өгөөд алдчихсан Э олдохгүй зугатаад байхаар нь бүр сүүлд арга буюу зээлийн гэрээг нөхөж хийсэн” гэж тус тус мэдүүлж байна.

 

Энэ байдлаас үзэхэд М.Э болон нэр бүхий хохирогч нарын дунд эхнээсээ зээлийн гэрээ хийгдэж тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст гэрээний эсрдэлд орсныг ойлгоно.

 

Хохирол төлбөрийн талаар:

М.Э Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 89.725.150 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хохирогч Ж.От 13.000.000 төгрөг, П.О 6.500.000 төгрөг,  хохирогч Б.Эод 5.000.000 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг,  Н.Нт 5.000.000 төгрөг,  С.От 5.000.000 төгрөг тус тус төлөгдсөнийг хасч тооцож,   төлөгдөөгүй үлдсэн 50.225.150 төгрөгийг М.Эаас гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч У.Мт 3.850.150 төгрөг, хохирогч  Б.Эод 5.000.000 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг, Н.Нт 5.000.000 төгрөг, С.От 11.875.000 төгрөг, П.О 17.500.000 төгрөг, Ж.От 7.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “М.Эыг...5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн болон Д.Түмэнжаргал “...М.Эад хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргав.

  

Шүүхээс, шүүгдэгч М.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэв. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэхэд...” орших бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохиролоо төлж барагдуулаагүй М.Эад шүүх бүрэлдэхүүн торгох ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.      

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.

 

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнээс мөрдөн байцаагчид хандан “...М.Эын өмчлөлд байгаа эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206027354 дугаартай Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны шилжилт хөдөлгөөнд ЭХХШТХ-ийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу хязгаарлалт тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/24 дүгээр байрны 2-4 тоот, Ү-2206027354  үл хөдлөх гэрчилгээний дугаартай орон сууцны  шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. /2хх-ийн 19/

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  М.Эад холбогдох хэргээс Х.Ц-г залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Баянгол дүүргийн прокурорын газраас М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн  өөрчилсүгэй.

 

3.  М.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.  Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.  М.Эад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Эаас нийт 50.225.150 төгрөг гаргуулж хохирогч Мт 3.850.150 төгрөг, хохирогч  Б.Эод 5.000.000 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг, Н.Нт 5.000.000 төгрөг, С.От 11.875.000 төгрөг, П.О 17.500.000 төгрөг, Ж.От 7.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Иргэн Х.Ц иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдсугай.

 

9. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/24 дүгээр байрны 2-4 тоот, Ү-2206027354 үл хөдлөх гэрчилгээний дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

10. М.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                    ШҮҮГЧИД                                     Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ