Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2016/00234/и |
Дугаар | 202 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 202
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүгч Д.Наранцэцэг би, Дорноговь аймаг ***сум ***-р баг ***тоотод оршин суух ****овогт Б.Б /РД:***/-ы нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн *****сум, *** баг **** тоотод оршин суух ****овогт Ч.Т /РД:****/-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Т 2013 оны 09 дүгээр сард аман хэлэлцээр байгуулан 3000 ширхэг тоосгыг нэг бүрийн үнийг 450 төгрөгөөр тооцож, 2014 оны 04 дүгээр сард тоосго авахаар тохиролцож, нийт 1350 000 төгрөгийг өгсөн. 2014 оны 04 дүгээр сард тохиролцсон хугацаа дуусч, тоосгоо авъя гэхэд тоосго байхгүй мөнгийг нь өгнө гэсэн. Ингээд 2014 оны 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл нэхсээр 2014 оны 08 дугаар сард 1000 000 төгрөгийг авсан. Үлдсэн 350 000 төгрөгний 50 000 төгрөгөнд 10 шуудай цемент авсан. 2014 оны 09 дүгээр сард миний хүү Б.Б ӨМА 62-41 улсын дугаартай Бенз маркийн автомашинаар тоосго татуусан ажлын хөлс 300 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Иймд Ч.Т нийт 600 000 төгрөгийг бэлнээр 2016 оны 10 дугаар сар гэхэд авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нэхэмжилсэн 600 000 төгрөгийг төлөх нь үнэн болно. Уг нэхэмжилсэн 600 000 төгрөгийг 2016 оны 8 сар гэхэд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.Т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Т нэхэмжлэлийн шаардлага 600 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.Т нэхэмжлэгч Б.Б нэхэмжилсэн 600 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийн тал хувь 9 325 төгрөгийг хариуцагч Ч.Т, тал хувь болох 9 325 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ