Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 203

 

                                            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                         биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүгч Д.Наранцэцэг би, Д сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн *** сум, *** баг, ***  тоотод оршин суух *** овогт Б.Б /РД:***/-д холбогдох сууц өмчлөгчдийн хураамж 141 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2013 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хураамж 31 500 төгрөг, 2014 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын хураамж 21 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл сарын хураамж 47 250 төгрөг, 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 15 510 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл 25 850 төгрөг, нийт 141 110 төгрөгийг төлж барагдуулахгүй манай байгууллагад санхүүгийн хохирол учруулж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байгаа тул иргэн Б.Болдбаатараас 141 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 141 110 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болдбаатар нь Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 141 110 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 06, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн болох нь Төрийн банкны Дорноговь салбарын гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Б холбогдуулан сууц өмчлөгчдийн хураамж 141 110 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Б.Б нь Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 141 110 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 06, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр - төлсөн болох нь Төрийн банкны гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн сууц өмчлөгчдийн хураамж 141 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4883 төгрөгийн  тал хувь 2441 төгрөгийг хариуцагч Б.Б, тал хувь болох 2441 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ