Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч С.Д-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1838005150259 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С.Д, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн - сумын - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн - дугаартай,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б-, 1976 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 2, охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн - дугаартай.

Шүүгдэгч С.Д- нь 2018 оны 5 дугаар сард Х аймгийн М сумын - дугаар багт байрлах Х ХХК-ийн хашаан дотроосиргэн Б.Б-ы бетон машиныг машин механизм ашиглан хулгайлж, 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч С.Д-ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичиж байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

.Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

з

7


Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: Би 2017 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах Хүнсний үйлдвэрийн нэрийн дэлгүүрийн засварын ажлыг өөрийн найз Ганхуяг болон төрсөн ах Батсайхан нарын хамт...бетон зуурмагийн машиныг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгээд миний хийж байсан засварын ажил 2017 оны 12 дугаар сард дуусаад бетон зуурмагийн машинаа тухайн хүнсний үйлдвэрийн хашаан дотор орхичихсон байсан. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын эхээр бетон зуурмагийн машинаа авахаар Хүнсний үйлдвэрийн хашаанд очтол тухайн зуурмагийн машин алга болсон байсан. Би хулгайд алдсан бетон зуурмагийн машинаа Улаанбаатар хотоос 2017 оны 6 дугаар сард 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би тухайн бетон зуурмагийн машинаа анх худалдаж авсан үнэ буюу 1.400.000 төгрөгөөр үнэлж байна...Тухайн өдөр ажиллаж байсан манаачаас асуутал надад С.Д- буюу Шүрээ гэх хочтой хүн авч явсан гэж хэлсэн. Би одоо С.Д-ийг сэжиглэж байна.

…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээрээ шүүх дээр мэдүүлэг өгөхөөр С.Д- яалт ч үгүй ял аваад шоронд явах гээд байсан...За тэгээд шүүх хурал эхлээд  С.Д- эхлээд мэдүүлгээ өгөөд дараа нь надаас мэдүүлэг авсан. Энэ үед би С.Д-ийг хараад өрөвдсөндөө хүн чанар зулгаагаад яаж ч болдоггүй “С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машиныг авахаасаа өмнө над руу мессеж бичсэн байсныг сүүлд мэдсэн” гэх зэргээр худлаа мэдүүлэг өгчихсөн...Би хувьдаа ойлгохдоо цагдаа руу энэ хэрэг нь буцаж байгаа юм чинь цагдаа дээр очоод энэ асуудал хаагдаад өнгөрөх юм байна гээд ойлгочихсон явж байсан...Би шүүх дээр худлаа мэдүүлэг өгсөн. С.Д- надад “чи торгуулийн ял авна, тэр мөнгийг чинь би төлнө” гэхээр нь би худлаа мэдүүлэг өгчихсөн. Хэрвээ мөрдөн байцаалтын шатанд өгч байснаараа мэдүүлгээ өгчихвөл С.Д- ял авах гээд байсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 12-13, 106-107-р тал/

Гэрч Ж.Зоригтсайханы мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. Би Тайван гэдэг ажлынхаа хүнтэй талхны порм буюу талхны хэв цутгадаг хүрээг модоор хийж байсан. Тэгтэл цэнхэр өнгийн портер загварын машин гаднаас орж ирээд манай байгууллагын хашаанаас цемент зуурдаг машиныг ачаад аваад гарсан. Би хэдэн хүн ачиж байсан, мөн машин дотор хэдэн хүн явсан зэргийг хараагүй. Төд удалгүй барилгын засвар хийдэг Шүрээ гэх залуу над дээр ирээд шавар зуурдаг тэрэг асуусан бөгөөд би “хараагүй” гэж хэлсэн ..С.Д- надад бетон зуурмагийн машин авч явна гэж хэлээгүй. Надаас шаврын тэрэг сурж ирсэн. Тэрэг сураглаж ирчихээд удалгүй машинаар бетон зуурмагийн машин аваад явж байсан. Би С.Д-ийг өөрийнхөө бетон зуурмагийн машинаа авч явж байгаа юм байна гэж бодсон...С.Д- бетон зуурмагийн машиныг тээврийн хэрэгслээр авч явсан. Угаасаа тээврийн хэрэгслээр авч явахгүй бол хүн өргөж авч явах боломжгүй машин юм....гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 108-р тал/

Гэрч Р.Сэрээнэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. ...Би Б.Б- гэж хүнийг сайн танихгүй. Би Б.Б-тай С.Д-оор дамжуулж танилцаж байсан...Миний хувьд С.Д-ид туслахаар ажиллаж байсан. С.Д- Б.Б-тай ямар гэрээ хийснийг би мэдэхгүй. Тэр хоёрын хооронд мөнгөний асуудал байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй байна. С.Д- Б.Б-аас 1.200.000 төгрөг авах ёстой юу, үгүй гэдгийг би мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Гэрч Ё.Далайжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 5 дугаар сард байсан юм шиг санагдаж байна. Би тухайн өдөр жижүүртэй байсан юм. Тэгэхэд нэг танихгүй залуу портер маркийн машинтай ирээд “бетон зуурмагийн машинаа авах гэсэн юм” гэхээр нь би “хэний машин юм, чинийх мөн юм уу” гэхэд “мөн, мөн, миний өөрийн машин байгаа юм” гээд машинтайгаа үйлдвэрийн хашаа руу орж бетон зуурмагийн машиныг ачаад аваад явсан. Тэр залуу зуурмагийн машин аваад явсаны дараа би Зоригоогоос “саяны зуурмагийн машин авч явдаг залуу хэн юм бэ” гэж асуухад “засварын ажил хийдэг юм, Шүрээ гэдэг залуу шүү дээ” гэж надад хэлсэн...Би тэр үед тээврийн хэрэгслийн дугаарыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р тал/

Гэрч Д.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 5 бил үү 6 дугаар сард байсан байх. Манай хашаанаас бетон зуурмагийн машин алга болсон. Бетон зуурмагийн машиныг Шүрээ /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ авч явсан гэсэн яриа гарсан байсан. Миний санаж байгаагаар нэг өдөр Шүрээ манай үйлдвэрийн хашаан дотор ороод ирчихсэн явж байгаа харагдсан...Би Шүрээ буюу С.Д-ийг тээврийн хэрэгслээр бетон зуурмагийн машин авч явахыг хараагүй. Тэр талаар мэдэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р тал/

Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өнгөрсөн жил ажил дуусаад бетон зуурмагийн машиныг хүнсний үйлдвэрийн хашаанд аваачиж буулгасан. Тийм болохоор тэнд байгааг мэдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: ...Би шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р тал/

Хохиогчид эрх үүрэг тайлбарласан өгсөн тухай баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 504 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 72,73-77-р тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 4-5-р тал/

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р тал/

Хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 16-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 24, 28-29-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүгдэгч С.Д-ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл тогтоогдсон. Гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогчид эрх үүрэг тайлбарласан баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 504 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч Б.Б-ы  “шүүх дээр мэдүүлэг өгөхөөр С.Д- яалт ч үгүй ял аваад шоронд явах гээд байсан...За тэгээд шүүх хурал эхлээд  С.Д- эхлээд мэдүүлгээ өгөөд дараа нь надаас мэдүүлэг авсан. Энэ үед би С.Д-ийг хараад өрөвдсөндөө хүн чанар зулгаагаад яаж ч болдоггүй. С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машиныг авахаасаа өмнө над руу мессеж бичсэн байсныг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд саад учирч болохыг ухамсарласан, гэм буруутай үйлдэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч С.Д-ийн тухайд: Шүүгдэгч нь 2018 оны 5 дугаар сард Х аймгийн М сумын - дугаар багт байрлах Х ХХК-ийн хашаан дотроосБ.Б-ы эзэмшлийн бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хууль бусаар авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл,  хэргийн үйл баримт тогтоогдож байх хэдий ч,

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан халдлагын зүйл болох бетон зуурмагийн машин нь тухайн үед Х ХХК-ийн эзэмшилд байсан. Шүүгдэгч нь хохирогчтой хамтран ажилладаг, уг бетон зуурмагийн машиныг өмнө нь хэрэглэж байгаад тавьсан талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, гэрч Ж.Зоригтсайхан, Ё.Далайжаргал нар нь  шүүгдэгч С.Д-ийг өөрийн эзэмшлийн зүйлээ авч явсан талаар мэдүүлсэн байна.   

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас …эд хөрөнгө, бусад эрх чөлөө, нийтий ашиг сонирхол, аюулгүй байдалд учирсан үр дагаврыг хохиролд тооцно. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т бага хэмжээний хохирлыг хэмжээг …гурван зуун нэгж /300.000 төгрөг/ түүнээс доош хэмжээний хохирол учирсан байхыг ойлгохоор байна.

Мөн халдлагын зүйл болох бетон зуурагч машин нь моторгүй, тогоо нь цоорсон, нэг хөлгүй байсныг шүүгдэгч С.Д- мотор шинээр тавьж  хохирогч Б.Б-д 2018.09.27-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгчийн дээрх үйлдлийг нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэн хулгайлах гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Д-ид холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар барилгын инженер мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторгүй, тогоо нь цоорсон, нэг хөлгүй бетон зуурагч машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838005150259 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон