| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2017/00019/Э |
| Дугаар | 2017/ДШМ/14 |
| Огноо | 2017-02-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | - |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2017/ДШМ/14
*******т холбогдох захиргааны зөрчлийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 82 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогч *******ын давж заалдах гомдлоор *******т холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1953 оны 12 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, эрэгтэй, 64 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймагийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, 3-44 тоотод оршин суух, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******.
******* нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр архидан согтуурч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, 3-44 тоотод өөрийн төрсөн хүү 90 хувийн группд байдаг *******г "ална шүү пизда минь, 2-лаа хутга шааж тоглох уу" гэх мэтээр хэл амаар доромжилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зөрчилд холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 82 дугаар шийтгэврээр: Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ******* овогт *******ийн *******т 20 /хорь/ хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, бичиг баримт, эд зүйл хураагдаж ирээгүй, албадан саатуулагдаагүй болохыг ...дурдаж шийдвэрлэжээ.
Зөрчилд холбогдогч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 02 сарын 13-нд өөрийн гэрт архи ууж хүү Мөнхтулгад найз нартайгаа архи уулаа гээд загнаж ганц хоёр хатуу үг хэлсэн чинь эхнэр ******* хүүхэд өмөөрч дундуур орж маргасан. Тэгэхээр нь эхнэрээ түлхсэн чинь намайг зодлоо гээд цагдаа дуудсан. Шүүхээс 20 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан. Ирээд нойр хүрэхгүй, нойр булчирхайн үрэвсэлтэй, зүрх өөхтэй, эмчийн хяналтанд байдаг, 64 настай. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж 20 хоногоос хасаж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр архидан согтуурч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, 3-44 тоотод өөрийн гэртээ 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, бусдын асаргаанд байдаг, төрсөн хүү *******г "ална шүү пизда минь, 2-лаа хутга шааж тоглох уу" гэх мэт үг хэлж, хэл амаар доромжлон айлган сүрдүүлж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчлийн материалд авагдсан зөрчилд холбогдогч болон гомдол гаргагчийн тайлбарууд, зөрчлийн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэвч *******ын нас болон биеийн эрүүл мэндийн байдал, зөрчил гаргахад хүргэсэн шалтгаан зэргийг харгалзан түүнд ногдуулсан баривчлах шийтгэлийг багасгаж 10 хоног болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчилд холбогдогч *******ын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 82 дугаар шийтгэврийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...20 хоног ...” гэснийг “...10 хоног...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД А.ЭНХБААТАР
З.ЭНХЦЭЦЭГ