Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 204

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүгч Д.Наранцэцэг би, Улаанбаатар хот ***дүүрэг *хороо **** байрлах, “А” ХХК/***/-ний нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн **** сум, *** баг **** байрлах “Х” ХХК-д  холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 1 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Х” ХХК нь манай компаниас 2015 оны 07 дугаар сард зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 1 250 000 төгрөгийг төлөхгүй удаа дараа шаардуулан, төлбөрөө төлөхийг шаардаж очих бүрт манайх төлбөрөө яг одоо төлнө, одоо боломж алга байна, энэ сардаа багтааж төлнө, банкнаас зээл аваад төлнө гэх мэт янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Иймд 1 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ны төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1 250 000 төгрөгийн үнийн дүнтэй маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Х” ХХК холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 1 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1 250 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч  “А” ХХК-ний нэхэмжилсэн 1 250 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 550 төгрөгийн  тал хувь 17 275 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-аас, тал хувь болох 17 275 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ