Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 208

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүгч Д.Наранцэцэг би, Дорноговь аймаг ***сумын *** баг *** тоотод оршин суух ***овогт Н,Н /***/-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн***сум, *** баг, **** тоотод оршин суух **** овогт Б,Д /***/-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сарын 21-нд ямар нэгэн маргаан гаргахгүйгээр 500 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дотор төлнө гээд төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Н.Н 250 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 250 000 төгрөгийг Б.Д гаргуулах, хариуцагч Б.Дол 250 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н 500 000 төгрөгөөс 250 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 250 000 төгрөгийг Б.Дгаргуулах, хариуцагч Б.Д 250 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 250 000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 650 төгрөгийн  тал хувь 7 825 төгрөгийг хариуцагч Б.Д, тал хувь болох 7 825 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ