Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2016/00225/и |
Дугаар | 210 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** өдөр төрсөн, Улаанбаатар хот **** дүүрэг, *** тоотод оршин суух, **** овогт Ч.Г /***/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Шинэтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын анги, Дорноговь аймгийн Зам засвар, арчлалтын компанид 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаанд инженер, эдийн засагчаар ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаалын хуулбар гал түймэрт өртсөний улмаас болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Зам, барилга ашиглалтын анги, Дорноговь аймгийн Зам засвар, арчлалтын компанид 10 жилийн хугацаанд инженер, эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.Г нь Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын анги, Дорноговь аймгийн Зам засвар, арчлалтын компанид 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл инженер, эдийн засагчаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Авто замын ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Зам барилга, ашиглалтын ангийн даргын 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай Батмөнх, Уранчимэг, Ч.Г, Хүрлээ нарын бүрэлдэхүүнтэй “Шинэ жилийн тэмдэглэх комисс томилох тухай” тушаалын хуулбар,
Дорноговь Зам барилга, ашиглалтын ангийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай Базаргарьд, Ганхуяг, Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй “Жолооч нарын үнэмлэх солих ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” тушаалын хуулбар,
1987 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн эмэгтэйчүүдийн баярын үеийн гэх гэрэл зураг,
1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгогдсон Дорноговь Зам барилга, ашиглалтын ангийн эдийн засагч Ч.Гийн ажлын үнэмлэх,
Хүсэлт гаргагч Ч.Гийн 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,
Гэрч С.Ч “Ч.Г нь 1985 онд политехникийн дээд сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын ангид эдийн засагчаар хуваарилагдан ирсэн. Яг хэдэн сард ажилд орсоныг мэдэхгүй байна. Ч.Г нь Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын анги, Дорноговь аймгийн Зам засвар, арчлалтын компанид 1985-1994 оны хооронд ажиллаж байсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Б “Ч.Г нь 1985 оны 07 дугаар сард анх сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын ангид эдийн засагчаар ажилд ороод 1994 онд ажлаасаа гарсан. Ч.Г нь мундаг сайн, хариуцлагатай ажилтан байсан. Ч.Гийн нөхөр Ц.Орхон нь манай байгууллагад жолоочоор ажилладаг байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.С “Ч.Г нь 1985 онд анх сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын ангид эдийн засагчаар ажилд орсон, яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Тэгээд 1994 онд ажлаасаа гарсан. Дорноговь АЗЗА компаний архив 2 удаа шатаж байсан. Ч.Гийн нөхөр Ц.Орхон нь манай байгууллагад жолоочоор ажилладаг байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иймд хүсэлт гаргагч Ч.Г нь Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын анги, Дорноговь аймгийн Зам засвар, арчлалтын компанид 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл инженер, эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Чойлон овогт Чулуунбатын Ганхуягийг Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын анги, Дорноговь аймгийн Зам засвар, арчлалтын компанид 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл инженер, эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ