Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/0615/И |
Дугаар | 588 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 588
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах /утас:98101088, 98106000/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт, Нефть хотхоны 1 дүгээр байр 38 тоотод оршин суух Аръяа боржигин овогт Чулуунбаатарын Бат-Эрдэнэ /РД:ЧЗ81032739, утас:80002287, 70273204/-д холбогдох,
Төхөөрөмжийн үнэ 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Бат-Эрдэнэ нь 2015 оны 02 сарын 02-ны өдөр манай компанитай 1192874 тоот төхөөрөмж зээлээр худалдах авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийг төлөлгүй өдийг хүрсэн тул гэрээнд зааснаар үндсэн төлбөр болох 140 000 төгрөг, алданги 70 000 төгрөг нийт 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 сарын 02-ны өдөр Жи-мобайл ХХК-иас интернэт төхөөрөмжийг зээлээр худалдан авсан. Одоо Жи-Мобайл ХХК нэхэмжилж байгаа үндсэн төлбөр, торгууль нийт 210 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд Ч.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулж төхөөрөмжийг авч хэрэглэсэн ба төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК төхөөрөмжийн үнэ болох нийт 210 000 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн байна.
Хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 210 000 төгрөгийг бүрэн төлж дуусгахаар тайлбарыг бичгээр ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Бат-Эрдэнэд холбогдох төхөөрөмжийн төлбөр 210 000 /хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч бүрэн төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийн тал хувь болох 3 475 төгрөгийг улсын орлогоос, 3 475 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ