Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00120

 

 

 

 

 

 

 

        2024         01           12                                       210/МА2024/00120

 

 

Э.Н, А.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04150 дугаар шийдвэртэй

Э.Н, А.У нарын  нэхэмжлэлтэй, Р.Т, О.Б нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:Ч.Х, Д.Ж нар

Зээлийн гэрээний үүрэгт 728,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

 

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Р.Т, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч О.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээд Д.Ж, түүний өмгөөлөгч Н.Н, гуравдагч этгээдЧ.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээд Ч.Хын өмгөөлөгч Г.Б, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч э.нийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч нар Өвөрхангай аймгийн Баянгол суманд баригдах ,,0 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд эхний ээлжийн 30 хувийн гүйцэтгэлийн баталгаа болгон 200,000,000 төгрөг зээлэх хүсэлтийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлийн мөнгөн хөрөнгийг шижлүүлсэн.

1.2. Мөн өдөр барьцааны гэрээгээр эрхийн улсын ,,, дугаарт бүртгэлтэй Р.Т, О.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр с.ш гудамж, 32 байр, 155 тоот хаягт байрлалтай, 69.95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн улсын эрхийн бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат гудамж, ,, тоот хаягт байрлалтай, 216 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг 10 сараар буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгчтэй 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж, дүнг баталгаажуулсан бөгөөд үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 102,000,000 төгрөг төлөх тооцоо гарсан.

1.3. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлдэгч нар Архангай, Өвөрхангай аймагт явагдаж буй барилга угсралтын ажилд санхүүжилт хэрэгтэй болсон, санхүүжилт авах хүртэл 80,000,000 төгрөг зээлүүлээч гэх хүсэлтийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээгээр тохиролцож, зээлдэгчийн өгсөн дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн.

1.4. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулан эрхийн бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 96 дугаар байр, ,, тоот хаягт байрлалтай, 61.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээл авсан Р.Т, О.Б нар хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг 6 сараар буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сунгасан. Зээлдэгчтэй 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлэхэд үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 60,000,000 төгрөг төлөх тооцоо гарсан.

Дээрх 2 зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт, тооцоо нийлсэн акт зэргийг нэгтгэн зээлдэгч Р.Т, О.Б нараас үндсэн зээл 280,000,000 төгрөг, зээлийн хүү 162,000,000 төгрөг, алданги 140,000,000 төгрөг, нийт 582,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч А.Уын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Р.Тд 60,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын хүүнд 9,000,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй. Харин 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг 12 сарын хугацаагаар буюу 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн барьцаанд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр О.Нтэй байгуулсан барьцааны гэрээг үндэслэн А.У надад давхар барьцаалахыг хүссэнийг би хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд тусгасан.

2.2. Зээлдэгчтэй 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээл, зээлийн хүүгийн тооцоог нийлж акт үйлдсэн. Р.Т нь зээлийн хүүг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлөхөө баталж бичгээр хүсэлт гаргасан тул 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 0.5 хувийн алдангийг тооцсон. Одоо үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс төлөлт хийгээгүй, харин зээлийн хүү 9,000,000 төгрөг төлснийг хасаж тооцсон, гэрээнд заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул 50 хувиар тооцож нэхэмжилсэн.

Иймд зээлийн гэрээний үүрэгт Р.Т үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 56,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 146,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Р.Т татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 тоот гэрээгээр 200,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19/30 тоот гэрээгээр 60,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19/35 тоот гэрээгээр 80,000,000 төгрөг, нийт 340,000,000 төгрөгийг зээл авахаар гэрээ байгуулж, 338,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс бодитоор хүлээн авч, Өвөрхангай аймгийн Баянгол сумын соёлын төвийн барилга угсралтын ажилд зориулан зарцуулсан. Миний бие дангаараа эдгээр бүх зээлүүдийг авах хүсэлт, эргүүлэн төлөх үүрэг, захиран зарцуулах санаа зорилгоо Х.От илэрхийлж, түүний шийдвэрийн дагуу холбогдох хүмүүстэй нь гэрээ байгуулж зээлийг өөрөө авч, захиран зарцуулсан учраас хариуцагч О.Б эдгээр зээлийн харилцаанд хамтран зээлдэгчийн байр суурьнаас оролцоогүй. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барьцааны зүйлийн хамтран өмчлөгчийн хувьд гарын үсэг зурсан тул хамтран хариуцагчаар О.Быг оролцуулах нь үндэслэлгүй.

Хариуцагч Р.Т миний бие авсан зээлээ сумын хуучин барилгын буулгалт, тухайн барилгын суурь, каркасын ажилд зарцуулсан боловч 2019 оны 11 дүгээр сараас барилга угсралтын ажил гүйцэтгэх технологийн боломжгүй болсноор тухайн ондоо ажлыг зогсоосон. 2020, 2021, 2022 онуудад ковид цар тахлын улмаас уг төслийн санхүүжилтийн эх үүсвэр улсын төсөвт одоо хүртэл суугдаагүй тул уг төслийн ажил нь царцаагдаж зогссон зэрэг зээлдэгч надаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсэж зээлийг төлж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Би одоогоор 2019 онд 124,000,000 төгрөг, 2020 онд 59,000,000 төгрөг, 2021 онд 4,480,000 төгрөг, нийт 187,480,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

3.2. Нэхэмжлэгч Э.Н нь Жижиг дунд үйлдвэрийн сангаас жилийн 3 хувийн хүүтэй, Улаанбаатар банкнаас сарын 1.6 хувийн бага хүүтэй зээл авч түүнийгээ 3-20 дахин өндөр хүүтэйгээр бусдад зээлдүүлж, ашиг орлого олох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх зээлийн үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь  нэхэмжлэгч э.нийн ээж Х.О 2020 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн ,, дугаар хороо, Сэлбэ хотхонд манай компанийн оффисст өөрийн зээлийн мэргэжилтэн гэх д.э, А.У нарын хамт ирэхдээ 2020 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Бизнес тауврын 12 давхарт байрлах зээлүүдийн гэрээг үйлдэж, зээлийг олгож байсан ч намайг дуудаж өөрийн зээлийн мэргэжилтэн гэх д.э, А.У нарын хамт уулзахдаа Жижиг дунд үйлдвэрийн сан, Улаанбаатар банкнаас авсан зээлээ танд өгсөн гэж тус байгууллагуудаас зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, зээлийн гэрээнүүдээ үзүүлж байсан. Нэхэмжлэгч э.нийн ээж Х.О 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн оффис дээрээ намайг дуудаж өөрийн зээлийн мэргэжилтэн гэх А.Уын хамт уулзахдаа Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн дагуу Жижиг дунд үйлдвэрийн сан, Улаанбаатар банкнаас зээлүүдийнхээ хугацааг сунгуулах гэсэн таны авсан зээлийн тооцоо хэрэгтэй тул та энэ тооцоо нийлсэн актууд дээр манай талын дансны хуулга төлбөрийн баримтыг тулгаж шалгах боломж олгохгүйгээр зөвхөн өөрийн талаас гаргасан мэдээллээр гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч э.нийн ээж Х.О нь удирдан зээлийн эдийн засагч д.э, менежер А.У нарын мэргэжлийн баг бүтэцтэйгээр зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг байсан. Зээлийн гэрээ бүрд олгосон зээлийн 0.5 хувиар зээл олгосны шимтгэл зээлдэгч бүрээс авч байгаа нь байнга зээлийн үйл ажиллагааг эрхэлж, зээлийн үйл ажилгааны зардалдаа ашигладаг байсан.

3.3. Зээлийн гэрээнүүдийн дугаарлалтаас үзэхэд зээлдэгч Р.Ттай байгуулсан 19/03 дугаарын зээлийн гэрээ нь 2019 оны 3 дахь зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 19/30 дугаарын зээлийн гэрээ нь 2019 оны 30 дахь зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 19/35 дугаарын зээлийн гэрээ нь 2019 оны 35 дахь зээлийн гэрээ болох нь тодорхой байгаа бөгөөд үүнээс нэхэмжлэгч Э.Н нь зээлдэгч Р.Т гадна 32 зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулж хувьдаа ашиг орлого олох зорилгоор зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр тогтмол явуулж байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч Э.Н нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан аж ахуйн үйл ажиллагааны тустай зөвшөөрлийг мөн хуулийн 3.1.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ёстой боловч дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.3.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байсан нь хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийгдсэн гурван зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэлд хамааруулан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцох үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон 338,300,000 төгрөгөөс хариуцагчаас нэхэмжлэгчид эргүүлэн төлсөн 187,480,000 төгрөгийг хасаад үлдэх 150,820,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хариуцагч О.Бы татгалзал, тайлбарын агуулга:

4.1. О.Б нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд үүрэг хүлээж оролцоогүй тул уг гэрээнээс үүсэх үүргийг хариуцах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар сонгон оролцуулах нь түүнд хуулиар олгогдсон эрх боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэл болон шүүхэд гаргаж буй тайлбартаа шаардлагаа хариуцагч нарт хамтран хариуцуулах, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэх, шаардлагын хэмжээг хариуцагч тус бүрт өөр өөрөөр тогтоож байгаа гэдгээ нэхэмжлэлдээ бүрэн бичээгүй. Мөн нэхэмжлэлд О.Баас 2 гэрээний эсхүл ямар эрх хэмжээтэй оролцсон болон 19/03 гэрээний үүргийг шаардаад байгаа эсэх, эсхүл тооцоо нийлсэнээр үүрэг үүссэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулаагүй байх тул энэ нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийг шийдвэрлэх нь хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болохгүй. Гэрээ байгуулах саналыг Р.Т гаргаж, мөн тэрээр зээлдэгчээр гэрээ байгуулсан нь түүний “э.ний зээлийн төв”-д гэсэн 2019 оны 5 дугаар сард гаргасан зээл хүссэн хүсэлтээр нотлогддог. Зээлийн гэрээнүүд адилхан Иргэний хуулийн заалтыг үндэслэн гэж эхлээд талуудыг зээлдүүлэгч нь Э.Н, зээлдэгч Р.Т бид нар тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав гэж эхэлсэн. Иймд Р.Т хүсэлтийн дагуу Э.Н, Р.Т нар харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Э.Н нь Р.Тд тодорхой хугацаагаар мөнгө шилжүүлэх, Р.Т гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт Э.Нд буцаан төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдсон. Үүнээс хойш зээл хүссэн, зээлийн гэрээ сунгах, зээлийн мөнгийг хүлээн авах тухай Р.Т зээлдүүлэгч Э.Нд хүсэлтүүд байдаг.

Харин О.Бы зээл хүссэн, хамтран зээлдэгчээр оролцохоор хусэлт гаргаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч тал энэ талаар тайлбарлаж, нотлох баримт гаргаагүй. Хэд хэдэн зээлдэгчтэй гэрээний хувьд мөнгөн хөрөнгийг хэнд нь шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох, улмаар зээлдэгч нар гэрээнд ямар эрх үүрэгтэй оролцох талаарх тохиролцоог гэрээндээ тусгах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэх ёстой. Р.Т 200,000,000 төгрөгийг бэлнээр олгохыг хүссэн хүсэлтээр 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талбайн баруун талын Улаанбаатар банкин дээр Э.Н хүлээлгэж өгсөн тухай үйлдсэн баримт байгаа. Р.Тд уг 200,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн тухай О.Бы үйлдсэн ямар ч баримт байхгүй. Харин Э.Н энэ тухайгаа нотлоогүй тул О.Б болон Э.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Зээлийн гэрээний төгсгөлд Э.Н, Р.Т, О.Б нар гарын үсгээ зурсан байх бөгөөд Э.Н, Р.Т нар тухайн гэрээнд ямар эрх зүйн байдалтай оролцсон этгээд болохыг нэрлэж нэрийг бичсэн хэсэгт гарын үсгээ зурсан.

4.2. Э.Н, Р.Т нар хүү болон анз тогтоох, түүний хувь хэмжээний талаар тохиролцож гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцох нь хуулиар тавигдсан шаардлага. Энэ хугацаа сунгасан гэрээнд хамтран зээлдэгч гэх О.Б нь анхны гэрээний нөхцөлөөр зээлдэгч Р.Т хүлээсэн байж болох үүргийг түүнтэй хамтран хүлээхээр хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэх байдал тусгагдаагүй тул О.Быг гэрээний оролцогч гэж үзэх, улмаар түүнд үүргийн гүйцэтгэлийг хариуцуулах нь хуульд нийцэхгүй. Зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, уг гэрээний гүйцэтгэлийн талаар тооцоо нийлсэн акт гэх баримтад О.Бы тухай бичигдээгүй тул уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хариуцах үүрэг О.Бд үүсэхгүй. Дээрх үндэслэлүүдээр нь О.Быг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. 242.3 дахь хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч З.Нээс О.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 4.3. Э.Н, Р.Т нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн удаа олгосон байх бөгөөд уг энэ тохиолдолд зээл олгох үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн байх ёстой. Э.Н нь нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй зээлийн гэрээ байгуулаагүй, харин тусгай зөвшөөрөлгүйгээр энэ үйл ажиллагааг тогтмол эрхэлж байсан нь тогтоогдсон гэж улмаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэх агуулгаар мэтгэлцсэн хариуцагч Р.Т гаргасан тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй. Зээлдүүлэгч нь ямар эрх бүхий этгээд болохоос хамаарч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл зэрэг нь хуулийн өөр хэм хэмжээгээр зохицуулагдах нь Иргэний хуульд зээлийг банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газар эсхүл иргэн, бусад хуулийн этгээдээс зээлдэгчид олгож болохоор зохицуулсан зохицуулалтаас харагдана. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааны төрлийг нэрлэн заасан. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж зааж, 3 дугаар зүйлийн 3.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг ойлгоно гэсэн.

4.4. Нийн зээлийн төвөөс манай нөхрийн байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж дуудсанаар би Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, бизнес тауврын 12 давхарт байрлах оффист очсон, үүнээс хойш нэхэмжлэгчийн ээж Х.О нь зээлийн эдийн засагч д.э, менежер А.У гэсэн хүмүүс хамтдаа Р.Т ажлын байранд ирж зээлийн үүргийг шаардсан, цаанаасаа хэвлэсэн тооцоо нийлэх акт гэдэгт мөн дуудан надаар гарын үсэг зурсан. Тэдгээр хүмүүсийг нэг талаас хуулийн этгээд байгуулахгүйгээр хүсэл зоригийн хувьд нэгдэж, тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд эсхүл зээл олгох үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд гэрээгээр ажиллаж буй ажилтан байж болох гэх ойлголтуудыг төрүүлж байна. Харин зээлийн гэрээ байгуулах санал гаргасан үеэс эхлээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг зорилгын хүрээнд анхнаасаа ажил үүргээ хуваарилж, өөр гүйцэтгэх чиг үүрэгтэй хүмүүс оролцдог гэх агуулга харагдаж байна. Гэхдээ Э.Н нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр тогтмол эрхэлж байгаа, уг үйл ажиллагаандаа бусад хүмүүсийг татан оролцуулж тэдгээрт эрх, үүргийг хуваарилсан байж болох үйл баримт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1-рт: Э.Н нь Р.Тд 2019 оны 5 дугаар сарын 30, 8 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 12-д нийт 3 удаагийн олголтоор түүний барьж буй барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор зээл олгосон нь нотлогддог.

2-рт зээлийн гэрээгээ 5 сард 19/03, 8 сард 19/30, 9 сард 19/35 гэж дугаарласан байна. Адилхан 19 гэх тоогоор эхэлж байх ба үүний ард бичигдсэн тоо нь 5 сард “03” гэж, 8 сард “30”, 9 сард “35” гэж цаг хугацааны хувьд өссөн эрэмбээр бичигдсэн байна. “03” ба “35” гэсэн тоо нь Э.Нэс бусдад олгосон зээлийн дэс дугаар буюу давтамжийг илэрхийлсэн тоо байж болохоор байна. Хэрэв э.нийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний бүртгэлийн дугаар гэж үзвэл 2019 оны 5 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 11 хүртэл хугацаанд тэрээр 32 удаа бусдад зээл олгосон байж болохоор байна.

Зээлдэгч талаас гэрээний гол нөхцөл болон үүрэг, эрх хэмжээний талаар гэрээнд бичигдсэн заалт, түүний агуулгын талаар зээлдүүлэгчид санал гаргасан байдал, түүнчлэн гэрээний нөхцөлийн талаар тэд нэг бүрчлэн ярилцаж тохиролцож гэрээндээ заасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Харин э.нийг урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээг зээлдэгч Р.Тд санал болгож улмаар Р.Тар гарын үсэг зуруулсан гэх үндэслэлтэй. Эдгээр тогтоогдсон үйл баримтаар уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж заасан стандарт гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа. Гэрээнд тусгасан заалт, гэрээний үүргийг шаардаж байгаа байдал зэрэг нь Иргэний хуульд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас зээлдэгчид байгуулсан гэрээний нөхцөл, шаардлагыг агуулсан шинжтэй байдаг. Тухайлбал, гэрээний бүрийн доод талд зээлдэгч тал гарын үсгээ зурсан байдаг. Энэ бол банк болон зээлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг хуулийн этгээдээс байгуулах гэрээнд тавигддаг шаардлага. Энэ заалтыг хууль бус гэж үзэхгүй ч э.нийн зүгээс зээлдүүлэгчид тавьж буй шаардлага давтагдаж байгааг заан үйл ажиллагаа хэвшсэн байдлыг харуулж байна. Мөн нэрээ бүрийн 2.6 заалтанд зээл олгосны шимтгэл 05 хувь гэж бичигдэж, Э.Н нь олгосон зээлийн дүнгээс 0,5 хувийн шимтгэл хэмээн суутгаж өөртөө үлдээн, гэрээгээр шилжүүлэхээр тохирсон мөнгөө зээлдэгчид бүрэн буюу бодиттойгоор шилжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. Банк болон зээлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг хуулийн этгээдүүд нь стандарт гэрээний дагуу зээлдэгчид зээл олгохдоо өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг шимтгэл гэх нэрээр нэрлэж, түүнийгээ олгох зээлээс нь тодорхой хувь хэмжээгээр шууд суутгаж авах эрх хэмжээг өөртөө олгосон байдаг. Э.Н уг шимтгэл нэрээр зээлийн дүнгээс суутган өөртөө авч үлдсэн мөнгөн хөрөнгийг ямар зардалд суутгаж байгаа нь тодорхойгүйгээс гадна зээлдэгч Р.Т нь уг суутгуулж өөрөө бодитоор авч ашиглаагүй мөнгөн хөрөнгөндөө сар бүр хүү төлж, уг мөнгөө дахин үндсэн зээл нэрээр буцаан төлж байна.

4.5. 200,000,000 болон 80,000,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээний гүйцэтгэлийн талаар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж, улмаар 20/09 ба 20/11 гэсэн дугаартай акт үйлдсэн. ,,,, гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр, ,,,, дугаартай гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусахаар гэрээнд заасан. Энэ хугацаа өнгөрснөөр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэсэн анз буюу алдангийг шаардах эрх зээлдүүлэгч Э.Нд үүсэх байтал хүүг шаардаж байна. Дээрх тооцоо нийлсэн актаар хүүг 2021 оны 02 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцож нийт 162,000,000 төгрөг, алдангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 140,000,000 төгрөг гэж хамт нэхэмжилдэг. 2020 оны 03 дугаар сар, 2020 оны 5 дугаар сараас хойш нийт 11 сарын хүү гэж 102,000,000 төгрөгийг, 19/35 гэрээний үүрэгт төлбөл 2019 оны 11 дүгээр сараас хойш 15 сарын хүү 60,000,000 төгрөг, 162,000,000 төгрөг шаардсан. Энэ нь зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд гэрээний хугацааны төлөгдвөл зохих хүүгээс гадна хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэйг заасан банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаандаа бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлнө гэсэн заалтуудын агуулгыг мөн илэрхийлж байна.

Мөнгөн хөрөнгө нь э.нийн өөрийнх нь хуульд заасны дагуу бий болсон захиран зарцуулах эрх бүхий үйл ажиллагааны орлого мөн эсэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч энэ үйл ажиллагааг тусгайлсан байранд тогтмол хэрэгжүүлэхдээ өөрийн нэрээр бусдад олгож, бусдаас өөрийн дансанд эргүүлэн төлүүлдэг байсан нь илүүтэй нотлогдож байна. Эргэн төлөлтийн гэх тооцоог харвал зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон гэх нөхцөл байдал хэн ч харсан харагдаж байхад зээлдүүлэгч Э.Н шаардах эрхээ хэрэгжүүлээгүй төдийгүй төлөх ёстой хүүгээ төлөхгүй байгаа нь хугацаа хэтэрсэн зөрчил эсэх, түүний үр дагаврын талаар шийдвэрлэхгүйгээр гэрээний хугацааг сунгаж ,,,,, 19/30/A, 19/35/A гэсэн дугаартай гэрээг байгуулсан. Эдгээр гурван гэрээний үүрэг нь дахин биелэгдээгүй байхад зээлдэгчээс шилжүүлсэн төлбөр бүрийг зээлийн хүү нэрээр тооцож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргахгүйгээр авч буй дээрх үйл баримт нь ашиг олох зорилготой болохыг нотолж байна. Нэхэмжлэгч Э.Н нь хоёр зээлийн гэрээний үүргийг шаарддаг тул тус тусдаа байгуулагдсан хоёр гэрээний үүргийн хэмжээг тогтооход төлөгдсөн мөнгө нь аль гэрээний үүрэгт хамаарч байгаа нь тодорхой байх ёстой. Тооцооны акт гэх баримтанд зээлдүүлэгч нь шилжиж ирсэн мөнгөнөөс 19/35 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөвхөн 2 сарын хүү төлсөн гэх агуулгаар бичиж, бусдыг нь 19/03 зээлийн гэрээнд тооцсон тухай бичсэн байна.

Үүнээс хоёрхон сарын хүү төлж бүтэн 4 сар хүү төлөөгүй гэрээг дахиад 6 сараар сунгасан үйл баримт байна. Энэ тооцооны акт нь зөвхөн э.ний гаргаж Р.Тар гарын үсэг зуруулсан баримт тул Р.Т төлсөн мөнгийг өөрийн дураар гэрээний аль үүрэгт тооцохоо шийдсэн гэх агуулгыг илэрхийлж байгаа юм. 8. Хариуцагч Р.Т өмгөөлөгч Б нь зээлдүүлэгч э.н-ийг энэ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эсэх асуудлыг холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлт шүүхэд гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч талын хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хүсэлтэд дурдсан үйл баримт нь дахин нотлох, маргах шаардлагагүй гэсэн шийдвэр биш тул өөрийнх эрх зүйн байдлын талаар маргаж буй үндэслэлийг няцааж, нэхэмжлэгч мөн болохоо, улмаар шаардлагын үндэслэлээ, шаардах эрхээ нотолж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй.

4.6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх тайлбарыг няцаагаагүй. Дээрх үндэслэлүүд Э.Нд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардах эрх үүсээгүй болохыг, мөн э.нийн бусдад олон удаагийн давтамжтайгаар ашиг олох зорилгоор зээл олгох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн нь нотлогдож байна. Харин тусгай зөвшөөрлийн үндсэн байгуулах гэрээг тусгай зөвшөөрөлгүй этгээд байгуулсан байх тул түүний бусадтай хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл мөн хуулийн 56.1.10-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус байна. Иймд Р.Т, Э.Н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 19/03, 19/35 дугаартай зээлийн гэрээ, тэдгээрийг сунгасан 2019 оны ,,,,, 2020 оны ,,,, дугаар гэрээ, Р.Т, Э.Н нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Э.Н,Ч.Х, Д.Ж нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, үүргийн дагуу зээлж авсан үндсэн мөнгө болон буцаан төлсөн мөнгийг тооцон зөрүүг хариуцагч Р.Т гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжтой. Дээрх үндэслэлүүд нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Жгийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Р.Т, О.Б нар 200,000,000 төгрөгийг өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, харин нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэснийг бид хүлээн зөвшөөрч, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Р.Т, О.Б нар анхнаасаа намайг хуурч мэхэлж итгэмжлэл аваад 80,000,000 төгрөгийн барьцаанд барьцаалсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйл 59.1 дэх хэсэгт хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилгоор байсан эсэх нь хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцэлд хамаарахаар байна. Р.Т, О.Б нар Э.Нэс зээл авч үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа хэдий хэмжээний зээл авч байгааг мэдэгдээгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан гэх заалтыг ноцтой зөрчсөн. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х-ын шаардлага, үндэслэлийн агуулга:

6.1.Ч.Х, Д.Ж нар өөрсдийн танил болох Р.Т зүгээс түүнд мөнгөний хэрэг гарч Э.Н гэдэг хүнээс зээл авахад барьцаалуулах хөрөнгө дутаад байна, барьцаа хөрөнгө байна уу гэсэн хүсэлтийн үндсэн дээр Ч.Х, эхнэр Д.Ж нар өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 96 дугаар байр, ,, тоот хаягтай орон сууцыг барьцаалах эрхийг Р.Тд 6 сарын хугацаагаар олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан. Тухайн үедээ хэдэн төгрөгийн зээл авч байгаагаа мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн боловч мэдэгдээгүй ба дараа нь зээл болсон гэсэн хариу өгсөн. Эхнэр Д.Ж нь гуравдагч этгээдээр энэ хэргийн оролцогчоор оролцож эхлэн хэргийн материалтай танилцахадЧ.Х нарын өмчлөлийн орон сууцыг Э.Н, Р.Т нар 80,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлсэн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байгааг мэдсэн. Үндсэн зээлийн гэрээнд гэрээний тал болж оролцоогүй барьцаалуулагчид зээлийн болон барьцааны гэрээ, түүний өөрчлөлтийг мэдэгдээгүй тул Э.Н, Р.Т нарын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. 

6.2. Хариуцагч Р.Т шүүхэд нэхэмжлэлийг нэхэмжлэгч Э.Н нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй атлаа ашиг олох зорилгоор зээл олгох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн үйл ажиллагааг ашиг олох зорилгоор удаа дараагийн шинжтэй эрхэлж байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д зааснаар Э.Н, Р.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

Иймд Э.Н, Р.Т нарын хооронд 2019 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Э.Н, Р.Т нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

7. Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгч талын  тайлбарын агуулга:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдЧ.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э.Н Р.Т нарын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Э.Нтэй барьцааны гэрээr байгуулахдааЧ.Х, Д.Ж нар 2023 оны 09 сарын 11-ний өдөр Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасны дагуу Р.Тд итгэмжлэл олгожээ. Уг итгэмжлэлд төлөөлүүлэгч нар төлөөлөгч буюу Р.Тд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ байгуулахад холбогдох бичиг баримт хүлээн авах, улсын бүртгэлд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртлүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 6 сарын хугацаагаар олгосон. Гуравдагч этгээдүүдийн олгосон хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээг талууд байгуулсан нь хууль зөрчөөгүй. Мөн барьцааны гэрээ нь иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу хийгдсэн гэрээ тул Аж ахуйн үйл ажиллагааны тухай хууль талуудын хэлцэлд хамааралгүй.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 402,000,000 төгрөг, хариуцагч Р.Т 140,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч Р.Т 126,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Уд олгож, үлдсэн 10,000,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ж, Ч.Хүрэлбаатар нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Р.Т. О.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн хадат гудамжны ,, тоот, 216 метр квадрат талбайтай, хувийн орон сууц, Р.Т. О.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр, с.шын гудамжны 32 дугаар байрны 155 тоот, 69.95 метр квадрат талбайтай, 3 өрөө орон,Ч.Х, Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9-Б дүгээр байрны ,, тоот, 61.78 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,798,300 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,126,566 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас нараас улсын тэмдэгтийн хураамж 3,655,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

9. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

9.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогддог боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэх, зээлдэгчийн авч ашигласан, эргүүлж төлсөн зээлийн хэмжээ болон О.Б хамтран зээлдэгч мөн эсэх тал дээр маргаан үүсгэж мэтгэлцсэн. Иргэний хуулийн 281, 286, 451 дүгээр зүйлүүдэд зээлийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулснаар гэрээний хүчин төгөлдөр байдалд юуны өмнө зээлдүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газар эсхүл иргэн, бусад хуулийн этгээдийн аль болохыг юуны түрүүнд тогтоох зайлшгүй шаардлагатай байсан. Аль хэм хэмжээ нь шаардах эрхийн үндэслэл болох талаар зээлдүүлэгчийн эрх зүйн байдал буюу тэрээр ямар эрх үүрэг бүхий этгээд болохоос хамаарахаас гадна гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх байсан. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж тодорхойлж маргааныг шийдвэрлэснийг хуулийг илтээр буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч хуулийн хүрээнд хэрэгжиж, мөн зүйлийн 189.2-т нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж зааснаас тодорхой харагдана. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн заалтаас үзэхэд 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн байгуулсан зээлийн гэрээ нь зөвхөн нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй гэрээ байж болох нь тодорхой байна.

9.2. Анхан шатны шүүх хараат бус байх, шудрага байх, зохигчийн тэгш эрхээр хангах, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмуудыг ноцтой зөрчиж нэхэмжлэгч талыг илтээр баримтлан хариуцагч нараас шүүхэд гаргасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг холбогдох этгээдээс гаргуулах, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтүүдийг хангаагүй, хариуцагчаас гаргасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн хийсэн тайлбар, 3 зээлийн гэрээгээр авч ашигласан зээл, эргүүлж төлсөн зээлийн тооцоо, зээлийг авах, төлөхөд ашигласан дансны хуулгууд, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүйгээс гадна мэтгэлцсэн хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын тайлбар болон өмгөөлөгч нарын дүгнэлтэд ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Гэрчийн мэдүүлгээр зээлийг Э.Н, Н.С нар ээж Х.Отэй ярилцаж шийддэг, би зээлийн гэрээний асуудлыг хариуцан ажилладаг байсан гэсэн мэдүүлгээр иргэний хувьд бусдад зээл олгох эсэхээ өөрөө ганцаарчлан шийддэггүйгээс гадна энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой ажил үүрэг хариуцсан мэргэжлийн хүмүүс ажиллуулдаг, тэднийг ажиллуулсаныхаа төлөө хөлс төлдөг, зээлийн үйл ажиллагааг явуулах ажлын байртай байсан зэрэг нь зээл олгох үйл ажиллагааг байнга явуулж ашиг олгох зорилго бүхий болох нь нотлогддог. Үүнийг гэрч 2019 гэсэн нь 2019 онд олгосоныг, арын дугаар нь зээл олгосон дугаар гэж мэдүүлсэн. Иймээс энэ гэрээний дугаарын илэрхийлэл нь нэхэмжлэгч э.нийн бусдад тухайн онд зээл олгосон давтамжийг илэрхийлж байгаа гэж үзнэ. Тухайлбал 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/35 гэсэн гэрээний дугаар нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний байдлаар нэхэмжлэгчээс бусдад нийт 35 удаа зээл олгосон болохыг нотолж байна. А.У, Э.С, Х.О нартай байгуулсан гэрээнээс зээлдүүлэгч нь А.У, Э.С нар байдаг боловч олгох мөнгийг Э.Н олгодог, зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө зээлдүүлэгч Э.С, А.У нарт төлдөггүй, э.нийн дансанд төлөхөөр тохиролцдог нь гэрээний 2.2 гэсэн заалтаар нотлогддог. Иймд бодит байдал дээр зээлийг Э.Н олгосон гэсэн үндэслэл үүсгэж байна. Гэтэл шүүх А.Уын нэхэмжлэлийн шаардлагыг Р.Тд хариуцуулан шийдвэрлэхдээ энэ тохиролцоо хэвээр эсэхийг тодруулаагүй шийдвэрлэсэн боловч уг шаардлагыг А.У гаргах эрхгүй болох нь гэрээний агуулга, зээл төлсөн болон зээлийн тооцоо хийсэн байдлаас тодорхой харагддаг бөгөөд шүүхээс А.Уын нэхэмжлэлийн шаардлагыг э.нийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хамтатган шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдалд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл А.Уын нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгээгүй бөгөөд э.нийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэгт нэгтгэх тухай шийдвэр гаргаагүй тул хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөхгүй.

Зээлийн тооцоо нийлсэн акт 20/09, 20/10, 20/11 гэсэн дугаартай баримт байдаг. Энэ дугаарлалтыг 09, 10, 11 гэсэн тоо нь бусадтай хийсэн зээлийн гэрээний тооцооны давтамжийг илэрхийлж байгааг гэрч мэдүүлсэн. Тэгвэл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэхэд Р.Т гадна өөр 8 хүнтэй тооцоо нийлж акт үйлдсэн байна гэсэн үйл баримт тогтоогдож байна. Гэрээний агуулгыг харвал иргэд хоорондын зээлийн гэрээ гэхээс илүүтэй Иргэний хуульд заасан банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, мэргэжлийн байгууллагын стандарт заалтыг тусгасан заалт байдаг. Тухайлбал, зээл олгож шимтгэл авдаг, зээлийн гэрээний хуудас бүрд зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг. Нэхэмжлэгч тал хариуцагч нарын гаргасан дээрх тайлбарууд, нотлох баримтуудтай танилцдаг боловч ямар ч үгүйсгэсэн тайлбар гаргаж, нотлох баримт ирүүлээгүй. Түүнчлэн, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь нотлох баримтад тавигдах шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул нэхэмжлэгчийг бусдад зээл олгож буй ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Э.Н, Р.Т нарын хооронд байгуулагдсан 19/03, 19/30, 19/35 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэх үндэслэл хангалттай тогтоогдож байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа гэж шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 56.1.10-д дээрх хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэгдсэн барьцааны гэрээнүүд мөн хүчин төгөлдөр болж, барьцааны хөрөнгийг чөлөөлөх үүрэг нэхэмжлэгчид үүсэж байхад бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж гэж үзэж байгаа.

9.3. Нэхэмжлэгч, хариуцагч Р.Т нар төлсөн болон төлөх зээлийн дүн хэмжээ дээр маргадаг. Нэхэмжлэгч талаас зээлийн тооцоо нийлсэн акт гэх 20/09, 20/10, 20/11 гэсэн дугаартай баримтыг шүүхэд ирүүлдэг ба хариуцагч Р.Т нь уг баримтыг харилцан сууж нийлсэн тооцооны баримт биш, өөр банкны зээлийн гэрээний хугацаа сунгуулахад шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан баримт гэж тайлбарлаж өөрөө эргүүлэн төлсөн мөнгөний тооцоо гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. Мөнгө төлөхдөө 19/03, 19/30, 19/35 гэрээний мөнгө гэж төлж байгаагүй тул 2019, 2020, 2021 онд нийт 30 удаа О.Б, Н.Э, н.Ууганбат, н.Мөнхтүшиг нарын данснаас Х.О, Э.Н нарын данс руу шилжүүлсэн тооцоог дансны хуулгын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тооцоог нотлох зорилгоор Н.О, Н.С нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргадаг боловч шүүхээс уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт нэхэмжлэгч тал дээрх тооцоог үгүйсгэж ямар ч тайлбар ирүүлээгүй. Шүүх тооцооллыг хийдэг боловч тооцооллоо аль гэрээний үүргийг ямар нотлох баримтад үндэслэн гаргаж байгаагаа заагаагүй. Шүүх хөндлөнгийн байр сууринаас хэргийн оролцогч нартай хандаж чадаагүй. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ тус бүрийн үүргийг хэмжээг ялгавартайгаар тодорхойлж, уг үүргийг ямар үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг нэрлэн заасан байхад барьцаагаар хангагдах үүргийн хэмжээг гэрээ тус бүрээр тодорхой заахгүйгээр нийт шаардлагын хэмжээгээр зааж нэхэмжлэлээс хальж нэхэмжлэгч талд хэт ашигтай байдлаар шийдвэр гаргасан.

9.4. Шүүх О.Б, Р.Т нараас 402,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох хэм хэмжээг тайлбарлан хэрэглээгүйгээс гадна татгалзсан тайлбарын үндэслэлд дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэснийг мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулиийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар Э.Н, Р.Т нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 дугаартай, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 19/35 дугаартай, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 19/30 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Р.Т 130,980,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Нд олгож, шүүхийн шийдвэрээс 537,020,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага болон хариуцагч О.Бд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч Р.Т өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

10.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан бөгөөд энэ хэсэгт заасан хэлцлийг талууд байгуулсан бол уг хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Нэхэмжлэгч Э.Н нь зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэйгээр буюу байнгын ашиг орлого олох шинжтэйгээр эрхэлдэг байсан болох нь түүний хариуцагч Р.Тд удаа дараа ашиг олох зорилго бүхий зээлийг олгож байгаа зээлийн гэрээнүүдээр тогтоогддог. Зохигчдын хооронд харилцаа үүссэн гэх цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч Э.Н нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж, хариуцагч Р.Ттай зээлийн гэрээнүүд байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах бөгөөд зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм. Дээрх үндэслэлээр хариуцагч Р.Т болон өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа энэхүү хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

10.2 Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ,, дугаар зүйлийн ,,.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг үндэслэн удаа дараа татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлэх талаар хандсан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагч Р.Т эрх ашгийг ноцтой зөрчсөнд гомдолтой байгаа бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн нөхцөл байдал болсон гэж үзэж байгаа болно. Тодруулбал, өмгөөлөгч миний бие 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж, уг хүсэлтдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4 дэх заалтад зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бол тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад зааснаар тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно гэж тус тус хуульчилсан учир нэхэмжлэгч Э.Н, А.У нар нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар Сангийн яамнаас лавлагаа мэдээллийг нотлох баримтаар бүрдүүлүүлэхийг шүүхээс хүссэн, мөн нэхэмжлэгчийн дансны хуулга, татварын тайлан зэргийг гаргуулахыг хүссэн. Уг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг шударгаар шийдвэрлэх, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудалд дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой байсан гэдгийг дурьдсан. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг баруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168.1.3 дахь хэсэгт хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7 дахь хэсэгт энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж тус тус заасан бөгөөд дээр дурьдсан үндэслэлүүд бүрдсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Жавзмаагийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч э.нийн зүгээс хариуцагч Р.Тд 80,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 19/35 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү Р.Т ньЧ.Х, Д.Ж нараас авсан итгэмжлэлээр тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож бидний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо хороолол, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9Б байр, ,, тоотод байрлах, 61.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч э.нийн зүгээс тус зээлийн гэрээний төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Р.Т л хариуцагчаар татан оролцуулсан. Харин нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох Ч.Х, Д.Ж нарыг хариуцагчаар тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгчийн зүгээс  Ч.Х, Д.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд гүйцэтгээгүй тохиолдолд зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёcoop гуйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгээгүй буюу хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй.

Ч.Х, Д.Ж нараас авсан Р.Т 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан хэлцэлд төлөөлөх эрхэд хамаарна. Гэтэл барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь барьцаалуулагчид хамаарах бөгөөд барьцаалуулагчийн төлөөлөгч уг гэрээний үүргийг гүйцэтгэх этгээд биш. Түүнээс гадна хэлцэлд төлөөлөх эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх гэж ойлгож болохгүй. Иймд шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-тЧ.Х, Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо хороолол, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9б байр, ,, тоот, 61.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гэж заасныг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдЧ.Хын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

12.1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 153.1, 156.1, 156.2, 166.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан гэж үзэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан. Гагцхүү гэрээний талуудын чөлөөт байдал нь хуулийн хүрээнд хязгаарлагдах буюу хуулийн дагуу аливаа гэрээ, хэлцлийг талууд байгуулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч О.Б, Р.Т нартай хууль зөрчиж, зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, бие даасан шаардлагаараа  гуравдагч этгээд болох Ч.Х, Д.Ж нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч Э. Нэ нь зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэйгээр буюу байнгын ашиг орлого олох зорилгоор эрхэлдэг байсан болох хувь түүний нэхэмжлэлд хавсаргасан баримт болох зээлийн хүсэлтэд бичсэн Э.Н зээлийн төвд, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 тоот зээлийн гэрээний 2.6-д заасан зээл олгосны шимтгэл 0,5 хувь, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хариуцагч Р.Т зээл хүсэх тухай хүсэлт, 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 19/35 дугаартай зээлийн гэрээний 2.6-д зээл олгосны шимтгэлд 0,5 хувь, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болох нэхэмжлэгч Э.Н нь тусдаа зээлийн эдийн засагчтай, ажилчидтай, оффист үйл ажиллагаа явуулдаг гэх тайлбар зэргээр нотлогддог бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлэлгүй, хариуцагчийн зээлийн үйл ажиллагааг байнгын ашиг олох зорилгоор явуулдаг гэх тайлбарыг няцаасан аливаа баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байдаг.

12.2. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлэх байтал нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40.2-т заасныг зөрчсөнөөр шүүхийн шийдвэр мөн хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь хариуцагч нарын өмгөөлөгчөөс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.1, 15.3.4-д зааснаар нэхэмжлэгч Э.Н, А.У нарыг зээлийн үйл ажиллагаа явуулах холбогдох зөвшөөрлийг авсан эсэх лавлагаа мэдээллийг гаргуулах, нэхэмжлэгч нарын банкны дансны хуулгыг гаргуулах, 2019 оны орлогын албан татвар төлсөн эсэх лавлагааг тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг хэрэгт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчсөн бөгөөд хэрэв хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж, хэргийг шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус болж, гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үр дагавар үүсэх байсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийг талууд байгуулсан бол уг хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 19/35 тоот зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байхыг заасан. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч нарт өндөр хэмжээний зээлийг, өндөр хүүтэйгээр, мөн банк, эрх бүхий этгээдээс зээл олгох процессын нэг хэсэг болох зээлийн шимтгэлийг хариуцагчийн зээлийн төлбөрөөс суутгаж, байнгын ашиг олох зорилгоор зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 19/35 зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүхээс дээрх хэргийн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

12.3. Шийдвэрт хариуцагч Р. Тулга, О.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 402,000,000 төгрөг, Р.Т 140,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд олгохоор, хариуцагч Р.Т 126,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Уд олгохоор шийдвэрлэсэн атлаа аль барьцаа хөрөнгөөр аль гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тодорхой тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д.Ж,Ч.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Баянгол, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 9б байр, ,, тоот 61.78 м.кв 3 өрөө орон сууц 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19/35 дугаартай зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болохоос биш 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 тоот 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19/30 тоот 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй, мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө биш. Гэтэл шүүхээс дээрх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгийг аль гэрээний үүрэгт буюу нэхэмжлэлийн шаардлагын аль хүрээнд гаргуулж байгааг нь тодорхой тусгаагүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

13. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Э.Н, А.У нараас О.Б, Р.Т нар 2019 онд зээл авсан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд төлж дуусгаагүй. Анх зээл авахдаа Архангай, Өвөрхангай аймагт барилга угсралтын ажил явагдах гэж байгаа тул хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Барилга угсралтын ажлыг хийж дуусаад улсын комисст хүлээлгэж өгөөд зээлээ төлнө гэж байсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа гэж хариуцагч талаас маргадаг. 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар талд “...нэхэмжлэгч э.нийн зээлийн төвд” гэсэн баримтыг Э.Н бичээгүй, Р.Т өөрөө бичээд, үүнийгээ зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэж давж заалдах гомдол гаргаж байна. Талууд 3 бүлэг, 2 нүүр зээлийн гэрээ байгуулсан. Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний загвар маягт ийм байхгүй. Иргэд хоорондоо хэлэлцэж, тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, нэмэлт өөрчлөлт орсонг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөж байгаа. Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож, хүү тогтоож болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг талууд анх байгуулсан. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа, тайлбар авах ямар ч шаардлага байхгүй. Р.Т зээл авах бүрдээ зээл авах хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Энэ зээлийн гэрээ 2019 оны зээлийн гэрээ бөгөөд Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй” гэж заасан. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг зөрчөөгүй. Талууд зээл авсан тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин Р.Т зээлийн төлбөрт өгсөн мөнгийг талууд хоорондоо тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, хэргийн материалд хавсаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохигч этгээдээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Р.Т, О.Б нарт гурван удаа зээл олгосон нь байнгын зээл олгодог гэсэн үг биш. Хэрэгт н.Ганбаатар гэдэг хүний зээлийн гэрээ байдаг боловч н.Ганбаатар Э.Н нар найзууд. Мөн Р.Т, О.Б, Э.Н нар зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийг зөрчөөгүй, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Э.Н Д.Жг танихгүй, харин Р.Т Д.Жгийн шавь гэсэн. Танихгүй хүнийг хуурч мэхэлж хэлцэл хийх боломжгүй. Р.Т, О.Б нар зээлийн гэрээний үүргээ биелүүлбэл Д.Ж,Ч.Х нарын үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөх үүрэгтэй. Түүнчлэн, нэг иргэний хэрэг дээр нэг л иргэний хэрэг үүссэн захирамж гарна. Иймд гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Р.Т, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 280,000,000 төгрөг, зээлийн хүү 162,000,000 төгрөг, алданги 140,000,000 төгрөг, нийт 582,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч А.У нь хариуцагч Р.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 56,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 146,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1-р хх-ийн 1-3, 157-158/

 

2.а. Гуравдагч этгээдЧ.Х, Д.Ж нараас нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Р.Т нарт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

3.а. Э.Н, Р.Т, О.Б нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Э.Н нь 200,000,000 төгрөгийг зээлдэгч Р.Т, О.Б нарт 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 8-9/

 

3.б. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Р.Т, О.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат гудамж, ,, тоот хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр с.ш гудамж, 32 дугаар байр, 155 тоот хаягт байршилтай, 69.95 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 11-12/

 

3.в. Дээрх зээлийн гэрээнд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний нөхцөлийг хэвээр үргэлжлүүлж, харин зээлийн гэрээний хугацааг 10 сар буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар талууд харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 15/

 

4. Мөн Э.Н,  Р.Т нар нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Э.Н нь 80,000,000 төгрөгийг зээлдэгч Р.Тд 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг  харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 18-19/

 

4.а. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж,Ч.Х, Д.Ж нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 02 дугаар хороолол, /16050/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9б байр, ,, тоот хаягт байршилтай, 61.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-р хх-ийн 20-23/

 

4.б. Талууд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа гэрээний нөхцлийг хэвээр үргэлжлүүлж, гэрээний хугацааг 6 сар буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сунгахаар тохиролцсон. /1-р хх-ийн 24/

 

5. Мөн нэхэмжлэгч А.У, хариуцагч Р.Т нар нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А.У нь 60,000,000 төгрөгийг зээлдэгч Р.Тд 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 87-88/

 

5.а. Дээрх зээлийн гэрээнд талууд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний нөхцөлийг хэвээр үргэлжлүүлж, харин зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаатай буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцсон зэрэг үйл баримтуудыг хэргийн нотлох баримтад үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1-р хх-ийн 89/

 

5.б. Зохигч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буюу “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дах хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх, эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж маргасан байна.

 

5.в. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Тодруулбал, талуудын байгуулсан зээлийн гэрээ тус бүрийн  2.6-д зээлдүүлэгч нь зээлдэгчээс 0.5 хувийн зээл олгосны шимтгэл авахаар тохирсныг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийн шинж, агуулга, талуудын хүлээсэн эрх, үүрэг зэрэг нөхцлөөс үзвэл иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.г. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэсэн заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Харин Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсноор дагаж мөрдсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №19/03 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №19/35 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №19/30 дугаартай зээлийн гэрээнүүд нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

 

Иймд “... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн ...” гэх хариуцагч талын, мөн  “... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл аваагүй, ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл ...” гэх агуулга бүхий бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол тус бүр хуулийн үндэслэлгүй байна.

 

6. Хэргийн баримтаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Р.Тд 200,000,000 төгрөгийг бэлнээр, ХААН банк дахь 5063261066 тоот данснаас ХААН банк дахь т.мийн 5013208409 тоот данс руу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 32,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 47,360,000 төгрөг, нийт 79,360,000 төгрөгийг, нэхэмжлэгч А.У нь ХААН банк дахь 5063261066 тоот данснаас ХААН банк дах хариуцагч Р.Т 5100030434 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 59,700,000 төгрөгийг тус тус хариуцагч нарт шилжүүлсэн болох дансны хуулга, зохигчийн тайлбар, хариуцагчийн хүсэлт зэрэг баримтаар тус тус тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцно. Хариуцагч нар дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргахгүй байна. /2-р хх-ийн 116-118/

 

6.а. Харин нэхэмжлэгч Э.Н, А.У болон хариуцагч Р.Т, О.Б нар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлэхэд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 102,000,000 төгрөг, хариуцагчийн буцаан төлсөн 98,000,000 төгрөг гэж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 68,000,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 8,000,000 төгрөг гэж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 45,000,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 9,000,000 төгрөг гэж акт үйлдэж, талууд гарын үсэг зурж хүсэл зоригоо  илэрхийлсэн байх тул зээлдүүлэгч нарыг зээлийн мөнгөн хөрөнгийг дутуу олгосон гэж үзэх үндэслэлгүй. /1-р хх-ийн 16, ,,, 90/

 

6.б. Түүнчлэн, хариуцагч нь “зээлийн гэрээний хугацаа сунгахын тулд тооцоо нийлсэн акт үйлдсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,, дугаар зүйлийн ,,.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6.в. Мөн Э.Н, Р.Т нар 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  өмнө байгуулсан19/03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан, уг гэрээнд О.Б хамтран зээлдэгчийн хувиар оролцож гарын үсэг зурсан байх тул  Р.Т, О.Б нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул  “... О.Б хариуцагч биш, гэрээний үүргийг хариуцахгүй” гэх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

6.г. Зээлийн гэрээний 2.4-т талууд хэлэлцэн  тохиролцон хүүг сарын 5 хувь гэж тогтоосон нь  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн заасантай нийцсэн.

 

6.д. Хариуцагч Р.Т, О.Б нар нэхэмжлэгч Э.Н, А.У нартай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргийг гүйцэтгээгүй буруутай гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч Э.Н, А.У нар хариуцагч Р.Т, О.Б нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

7. Дээрх зээлийн гэрээнүүдэд тооцооллыг хийж, нэхэмжлэлийн үнийн дүнд дараах байдлаар өөрчлөлт оруулна. Үүнд:

 

7.а. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний тухайд:

Үндсэн зээл 200,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 16 сарын хүү 160,000,000 төгрөг, нийт 360,000,000 төгрөгөөс талуудын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчийн буцаан төлсөн 98,000,000 төгрөгийг хасч тооцон, 262,000,000 төгрөгийг хариуцагч Р.Т, О.Б нараас нэхэмжлэгч Э.Нд төлөх үүрэгтэй байна.

 

7.б. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний тухайд:

Үндсэн зээл 80,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 12 сарын хүү 48,000,000 төгрөг, нийт 128,000,000 төгрөгөөс талуудын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчийн буцаан төлсөн 8,000,000 төгрөгийг хасч тооцон, 120,000,000 төгрөгийг хариуцагч Р.Т нэхэмжлэгч Э.Нд төлөх үүрэгтэй байна.

 

7.в. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний тухайд:

Үндсэн зээл 60,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 13 сарын хүү 39,000,000 төгрөг, нийт 99,000,000 төгрөгөөс талуудын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчийн буцаан төлсөн 9,000,000 төгрөгийг хасч тооцоход 90,000,000 төгрөгийг хариуцагч Р.Т нэхэмжлэгч А.Уд төлөх үүрэгтэй байна.

 

7.г. Дээрх тооцоог нэгтгэн дүгнэвэл, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Р.Т, О.Б нараас 262,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Р.Т 120,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Нд, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Р.Т 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх /зээлийн гэрээний үүрэгт шаардсан нийт 558,000,000 төгрөгийн зөрүү/ 86,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

8. Алдангийн тухайд:

 

8.а. Анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Р.Т, О.Б нараас алдангид 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Р.Т алдангид 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Нд, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Р.Т алдангид 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Уд тус тус олгож шийдвэрлэсэн үндэслэл муутай болжээ.

 

8.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

 

8.в. Талууд гэрээний 2.8-д зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх алданги тооцохоор харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн тохиолдолд гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр тогтоох хариуцлагын нэг хэлбэр бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоохоор заажээ.

 

Иймээс нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үндсэн үнийн дүнгээс алданги шаардах эрхгүй байх тул хариуцагч нараас алдангид 170,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын тухайд:

 

9.а. Гуравдагч этгээдЧ.Х, Д.Ж нараас нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Р.Т нарт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан.

 

9.б. Анхан шатны шүүх гуравдагч этгээдЧ.Х, Д.Ж нарын  нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Р.Т нарт холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг  тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

Учир ньЧ.Х, Д.Ж нараас Р.Тд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 02 дугаар хороолол, /16050/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9б байр, ,, тоот хаягт байршилтай, 61.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “...барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ байгуулах, холбогдох бичиг баримт хүлээн авах, улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлэх...” бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл 6 сарын хугацаатай байна. /1-р хх-ийн 23/

 

9.в. Дээрх итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч Э.Нтэй 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаандЧ.Х, Д.Ж нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 02 дугаар хороолол, /16050/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9б байр, ,, тоот хаягт байршилтай, 61.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-р хх-ийн 20-23/

 

9.г. Хэргийн баримтаар дээрх барьцааны гэрээг талууд байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн хориглох хэм хэмжээ зөрчсөн гэж, мөн зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Р.Т нарын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх зөв дүгнэсэн.

 

9.д. Хариуцагч Р.Т зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон тул  барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.  

 

9.е.Ч.Х, Д.Ж нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн Р.Т тэдгээрийг төлөөлж барьцааны гэрээ байгуулсан нь уг гэрээний нэг тал биш гэж шүүх дүгнэсэн нь зөв байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгч “...татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлэх талаар хандсан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

10.а. Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/21601 дугаартайзахирамжаар “нэхэмжлэгч Э.Н, А.У нар зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар лавлагааг Сангийн яамнаас гаргуулах болон нэхэмжлэгчийн дансны хуулга, татварын тайлан зэргийг гаргуулах” тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Хариуцагч Р.Т “...анхан шатны шүүх зээлийн тооцооллыг буруу хийсэн, би нэхэмжлэгч Э.Нд 207,008,000 төгрөгийг буцаан төлсөн тул зээлээс хасуулна” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

11.а. Гэрч д.э шүүхэд “...51,000,000 төгрөгөөс үндсэн зээлээс 20,000,000 төгрөг хасуулсан, бусад 12,000,000 төгрөгийг э.нийн хүүгийн төлбөрт төлсөн. Бусад мөнгөний хувьд манай ББСБ-д Р.Т зээлтэй байсан тул уг зээлэнд авсан...” гэж мэдүүлжээ. /2-р хх-ийн 78-84/

 

11.б. Хэргийн баримтаар хариуцагч Р.Т нь О.Б, т.м, т.у нарын ХААН банк дахь данснаас д.э, Х.О нарын данс руу мөнгө шилжүүлж байсан тогтоогдсон боловч энэ нь Э.Н болон Р.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамааралтай эсэх, Р.Т өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан зээлийн төлбөрийг төлж байсан болохыг эргэлзээгүйгээр нотлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Т нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Э.Нд 207,008,000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,, дугаар зүйлийн ,,.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /2-р хх-ийн 90-118/

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

12. Дашрамд, анхан шатны шүүх шийдвэрий удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох  хэсгийг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ыг мөрдөхийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №19/03 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Р.Т, О.Б нараас 262,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд олгож, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №19/35 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Р.Т 120,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Нд олгож, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №19/30 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Р.Т 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ,,6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Т, О.Б нар 262,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Р.Т. О.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн хадат гудамжны ,, тоот, 216 м.кв талбайтай, хувийн орон сууц, Р.Т. О.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр, с.шын гудамжны 32 дугаар байрны 155 тоот, 69.95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч Р.Т 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ч.Х, Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9-Б дүгээр байр, ,, тоот, 61.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,

3 дахь хэсэгт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Р.Т нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Э.Н болон хариуцагч Р.Т нарт даалгах тухай гуравдагч этгээдЧ.Х, Д.Ж нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

3 дахь заалтын “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, хариуцагч Р.Т, О.Б нараас 1,467,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч Р.Т 802,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч Р.Т 607,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.У нарт тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөн, 3, 4, 5 гэсэн дугаарлалтыг 4, 5, 6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 2,843,200 төгрөг, гуравдагч этгээд Д.Жгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдЧ.Хын  2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 1,126,566 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                  ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ