Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 40 дүгээр байр 1-11 тоотод оршин суух Далай ээж овогт Ухнаагийн Амарбаяр /РД:НЭ86012318, утас:99101698/-ын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс 5 дугаар гудамж 5 тоотод оршин суух Онход овогт Дугарсүрэнгийн Бямбасүрэн /РД:НЭ62092902, утас:88668653/-д холбогдох

Зээлийн төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Амарбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Бямбасүрэн нь 2015 оны 09 сарын 16-ны өдөр 1 200 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж бичгээр гэрээг байгуулсан. Зээлсэн мөнгөө Д.Бямбасүрэн нь хүүгийн хамт 2015 оны 12 сарын 26-ны өдөр төлнө гэсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.  Иймд гэрээний дагуу Д.Бямбасүрэнгээс нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Бямбасүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 525 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би У.Амарбаяраас 1 200 000 төгрөгийг 2015 оны 09 сарын 16-ны өдөр 3 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Зээл авснаасаа хойш би нэхэмжлэгч У.Амарбаярт 475 000 төгрөгийг төлсөн, энэ мөнгийг одоо нэхэмжилж байгаа 2 000 000 төгрөгөөс хасч үлдэх 1 525 000 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Амарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Д.Бямбасүрэнгээс 1 525 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрч, шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 950 төгрөг төлснийг дурдаж, 1 525 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 39 350 төгрөгийн тал хувь болох 19 675 төгрөгийг улсын орлогоос, 19 675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч У.Амарбаяр нь Д.Бямбасүрэнгээс 1 525 000 /нэг сая таван зуун хорин таван мянган/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 19 675 төгрөгийг улсын орлогоос, 19 675 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ