| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч С.Р нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Р холбогдох эрүүгийн 1806092330346 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 4-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, С.Р .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан Бүгд найрамдах Перу улсын иргэн Леонардо Бенжамины тооцоо хийлгүүлэхээр нууц дугаарын хамт өгсөн “Хаан” банкны 5064743468 дугаартай картыг буцааж өгөлгүйгээр авч, бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг авсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хохирогч Леонардо Бенжамины өгсөн мэдүүлэг /хх-10-11,12/, “Хаан” банкны 5064743468 дугаартай дансны хуулга /хх-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/, хохирлын мөнгө хүлээн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-36/, шүүгдэгч С.Р яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-41/, шүүгдэгч С.Р иргэний үнэмлэхний хуулбар /хх-22/, шүүгдэгч С.Р урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24 / зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан Бүгд найрамдах Перу улсын иргэн Леонардо Бенжамины тооцоо хийлгүүлэхээр нууц дугаарын хамт өгсөн “Хаан” банкны 5064743468 дугаартай картыг буцааж өгөлгүйгээр авч, бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг авсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан болох нь үйл баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Леонардо Бенжамины өгсөн: "... би 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад тус хороонд байрлах Моника шөнийн цэнгээний газар ороод 150 граммаар хундагатай виски 3 хундагыг захиалж уусан. Өөрийн картыг нууц дугаарын хамт өгч тооцоогоо хийсэн. Тэгээд тухайн үед би эхлээд тооцоо хийгээд картаа буцааж аваад хэсэг байж байгаад ахиад пиво захиалж, эхлээд над дээр ирж тооцоо хийсэн зөөгчид ахин картаа өгсөн. Тэгтэл тэр зөөгч миний картыг авч яваад буцааж надад өгөхгүй байсан учир би тэр зөөгч дээр очоод “картаа авъя” гэж хэлтэл надад миний картыг өгсөн гэж хэлээд надад өгөхгүй байсан. Тэгээд би тэр зөөгч залуутай хэсэг маргалдаж байгаад картаа авч чадалгүй тус шөнийн цэнгээний газраас шөнийн 02 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд би маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн “Хаан” банкны 5064743468 дугаартай дансыг шалгаж үзтэл миний данснаас 3.003.776 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Би өөрийн уусан архины тооцоог хийлгэж Равдандоржид архи авч өгөх гээд ... виза картыг С.Р өгч картныхаа нууц дугаарыг хэлж өгсөн юм. Гэтэл С.Р миний картыг буцааж өгөөгүй ба надад хэлэхдээ чиний картыг баарны зөөгч залууд өгчихсөн гэж хэлээд байсан юм.” /хх-10-11, 12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Р яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би ганцаараа явж 100 айлын урд тал 11 дүгээр хорооллын “Хаан” банкны АТМ дээр очиж Лендорда Бенжамины виза картанд байсан 3.000.000 төгрөгийг нь бүгдийг нь гаргаж авсан юм. Тэгээд уг мөнгийг хувьдаа үрж хэрэглээд ганцаараа явсаар байгаад 4 хоногийн дотор мөнгө дууссан байсан.” /хх-40-41/ гэх мэдүүлэг,
“Хаан” банкны 5064743468 дугаартай дансны хуулга /хх-14/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/,
Хохирлын мөнгө хүлээн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-36/,
Шүүгдэгч С.Р урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан Бүгд найрамдах Перу улсын иргэн Леонардо Бенжамины тооцоо хийлгүүлэхээр нууц дугаарын хамт өгсөн “Хаан” банкны 5064743468 дугаартай картыг буцааж өгөлгүйгээр авч, бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг авсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан болох нь хохирогч Леонардо Бенжамины өгсөн мэдүүлэг, “Хаан” банкны 5064743468 дугаартай дансны хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээн хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч С.Р яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Р 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан Бүгд найрамдах Перу улсын иргэн Леонардо Бенжамины тооцоо хийлгүүлэхээр нууц дугаарын хамт өгсөн “Хаан” банкны 5064743468 дугаартай картыг буцааж өгөлгүйгээр авч, бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг авсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Р гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Р нь хохирол төлбөрөө төлсөн байх тул үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч С.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Р ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. С.Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д
зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар С.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд С.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба С.Р урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Р авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС