Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/17

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгч: Ц.Б, Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Чн Б, Д овгийн Цн Б нарт холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Д овгийн Ц Б /РД:/

 

Шүүгдэгч: , Г овгийн Ч Б /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, ,,,тоотод оршин суух, иргэн А.Ю байшинд хууль бусаар нууцаар нэвтэрч Хайер маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч А.Ю өгсөн: ...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 55-04 тоотод оршин суудаг юм. 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр манайд нутгийн залуу болох Б, Бгэх хүнийг дагуулан ирсэн. Тэр өдөр би 14 цаг өнгөрөөгөөд би хөдөө яваад маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирсэн чинь манай 32 инчийн зурагт алга болсон байсан. Тэгсэн манайд ирсэн хоёр залуу манай зурагтийг хулгай хийгээд аймгийн төвд байх ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг би хайж яваад олсон. Тэгээд цагдаад хандсан юм. Би Бтай уулзаад яагаад зурагт хулгай хийсэн юм бэ гэсэн чинь Б намайг хамт Югийн зурагтийг авъя гэж хэлээд бид хоёр танайд очиж хаалганы цоожыг нь хөшиж онгойлгоод зурагтийг чинь авч ломбарданд тавьсан гэж хэлсэн. Одоо Б хөдөө явсан гэсэн надтай уулзаагүй, би ломбарднаас зурагтаа олж авсан. Манайх зурагтаа хэдэн жилийн өмнө ахыг Хятад руу явахад нь 450.000 төгрөг өгч захиад авч байсан юм. Энэ үнээр нь үнэлж байна манай зурагт брэндийн чанартай зурагт байгаа юм. Манай зурагтийг хулгайлсан хүмүүст гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

Гэрч Ц.У өгсөн:...Би Архангай аймгийн төвд Баялаг-2 нэртэй ломбарданд ажилладаг юм. 2018 оны 07 дугаар сарын 30-ны орой 18 цаг 00 минутын  орчимд Ц овогтой Б гэх хүн нэг залуугийн хамт ирж 32 инчийн хар өнгийн хайер маркийн зурагт 100.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлсэн. Тухайн үед тэр хоёр залуу энэ зурагтыг Цэнхэр сумаас авч ирсэн мөнгөний хэрэг болоод байна гэж ярьж байсан. Тэгээд түүнээс хойш 4 хоногийн дараа Ю гэх залуу ирээд манай гэрээс хулгайд алдсан зурагт байна гээд зурагтаа таньж цагдаад дуудлага өгсөн байсан. Би хулгайн зурагт авч ирсэн байсныг нь тухайн үед мэдээгүй, дараа нь мэдсэн.  Б тэр зурагтыг би гэрээсээ авч ирсэн гэж ярьж байсан...yадад тухайн хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  Би Б, Бгэх хүмүүсээс анх манайд барьцаанд тавьсан зурагтны үндсэн мөнгө болох 100.000 төгрөг, хүү 9000 төгрөгөө авчихсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу, 15-16 хуу/

Гэрч Д.Н өгсөн:...Манай нөхөр Б гэр бүлдээ хайр халамжтай, хоёр охины аав хүн байгаа юм. Б бид хоёр 2013 онд танилцаад нэг гэрт орсон. Б Архангай аймагт төрж өссөн. Хүүхэд байхдаа аав ээжийнхээ гар дээр өссөн, тэгээд 2008 онд лам болоод аймгийн гэр ганданд засал ном хийдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч Ч.Л өгсөн:...Миний хүү Б нь эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багт амьдардаг юм. Хүүхэд байхаасаа тэндээ малаа маллаж амьдардаг байсан. 10 жилийн сургуулиа Цэнхэр суманд суралцаж төгсөөд одоогоор хөдөө мал маллаж байгаа. Манай хүү архи тамхи хэрэглээд байдаггүй. Хүний үгэнд сайн ордог, хүнд тусархуу нутаг усны ах дүү нартаа нэр хүнд гайгүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Ц.Б яллагдагчаар өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай найз Б бид хоёр архи уучихсан явж байгаад Югийн гэрт нь хаалгыг эвдэж ороод авдар дээр нь байсан зурагтыг хулгайлж “Баялаг-2” гэсэн ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаалж олсон мөнгөөрөө дэлгүүрээс архи авч уусан юм. Бид хоёрыг хулгай хийж байхад ойр хавьд хэн нэгэн байгаагүй. Бид хоёр хулгай хийх үедээ дунд зэргийн согтолттой байсан. Бид хоёрыг хулгай хийхийг шахаж шаардсан дарамталсан хүн байхгүй. Тухайн үед мөнгөгүй болчихсон байсан учраас хулгай хийсэн. Тэгээд архи уух гэж хулгай хийсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/

          Ч.Б яллагдагчаар өгсөн:... Тухайн хэрэг болсон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай найз Б бид хоёр өглөөнөөс хойш ганц нэг шил архи уучихсан явж байгаад Югийн гэрт нь очиж хамт архи уух санаатай очсон юм. Гэтэл Югийн гэрт нь хүн байхгүй хаалга нь цоожтой байхаар нь Б бид хоёр гэрийн хатавчаар нь харсан чинь авдар дээр хар өнгийн орчин үеийн зурагт харагдаж байсан. Тэгээд Б бид хоёр Югийн гэрийн хаалгийг эвдэж ороод авдар дээр нь байсан зурагтыг хулгайлж аваад аймгийн төв рүү орж “Баялаг-2” гэсэн ломбарданд ороод зурагт авах уу, гэж асуусан чинь 100.000 мянган төгрөгөөр авна гээд бид хоёр тухайн ломбарданд барьцаалж олсон мөнгөөрөө дэлгүүрээс архи авч уусан юм. Бид хоёрыг хулгай хийж байхад ойр хавьд хэн нэгэн байгаагүй. Хоёр талын хашааны айлууд хүнгүй байх шиг байсан. Бид хоёр хулгай хийх үедээ дунд зэргийн согтолттой байсан. Тухайн өдөр 11 цагийн үед архи ууж эхэлсэн. Бид хоёрыг хулгай хийхийг шахаж шаардсан дарамталсан хүн байхгүй. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хулгай хийж архи уухаар болсон. Бид хоёр анх Югийн гэрт очиж хамт архи уух санаатай очоод хүн байхгүй болохоор нь хулгай хийх санаа төрсөн юм. Тэгээд тухайн үед бид хоёр мөнгөгүй болчихсон архи уумаар байсан юм. Тэгээд архи уух гэж хулгай хийсэн. Бид хоёрын хулгайлсан зурагт хуучин хэрэглэж байсан хар өнгийн 32 инчийн хайер маркийн зурагт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-4, 5-6 хуу/

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуу/

Баялаг-2 барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 26 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47-48 хуу/

Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 52-53 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-64 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б, Ч.Бнар нь бүлэглэн  2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-04 тоотод оршин суух, хохирогч А.Ю байшинд нэвтэрч Хайер маркийн 32 инчийн зурагтыг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ц.Б, Ч.Бнар нь хэргийн нөхцөл байдал болон өөрсдийн үйлдэл, авсан эд зүйлийн тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч А.Ю, гэрч Ц.У, Д.Н, Ч.Л нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Ц.Б, Ч.Бнар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул тэдний мэдүүлэг болон өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

  

Аймгийн Прокурорын газраас Ц.Б, Ч.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Юд 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Б, Ч.Бнар нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч А.Ю нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн / хх-ийн 64 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Ц.Б, Ч.Бнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Ц.Б, Ч.Б нарын хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Д овгийн Ц Б, Г овгийн Чн Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Ц.Б, Ч.Б нарыг тус тус 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Б, Ч.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч Ц.Б, Ч.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Ц.Б, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

5. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Ч.Б нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ