Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2016/00229/и |
Дугаар | 215 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 215
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух *** овогт Б.О /***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух *** овогт Б.М /***/-т холбогдох
3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.М, нарийн бичгийн дарга Э.Шинэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь надаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5 хоноод өгье гээд 2 000 000 төгрөгийг зээлүүлээч, аав, ээжийнхээ малчны зээлийг хаах гэсэн юм, удахгүй Нэт капиталаас зээл аваад буцаагаад өгье гэсний дагуу би түүний Хаан банкин дахь 5360370496 тоот дансанд 2 000 000 төгрөг хийсэн. Одоо яаралтай өгчих гээд өдөржин утасдаад 3 хоногийг дараа өгнө гээд байхаар нь өгөх байх гэж бодоод уулзалдаагүй дансанд нь шууд хийсэн. Тэрнээс хойш огт уулзаагүй. Гэтэл Б.М нь хэлсэн хугацаандаа мөнгөө өгч чадаагүй, сарын 15 хувийн хүүтэй буцааж төлье гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй ба 91316767 утсаа авахгүй байгаа. 15 хувиар хүү бодоход 2 000 000 төгрөгний хүү 1 750 000 төгрөг болно, гэхдээ би хүүнд нь 1 000 000 төгрөг авна. Иймд зээлүүлсэн 2 000 000 төгрөг, хүүнд нь 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг Б.Маас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О эгчээс 2 000 000 төгрөг авсан нь үнэн. Өгөхгүй байсан шалтгаан нь боломжгүй болоод хүүгээ тооцоод авна гэхээр нь ломбардны хүү 15 хувь байдаг юм байна лээ, хүүгээ тооцоод өгнө гэж хэлсэн. Тэгээд боломж нь
гарахгүй байгаад 14 хоног хөдөө яваад ирэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Би авсан мөнгөнөөсөө 1 000 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн данснаас Б.От шилжүүлсэн. Одоо зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, нийт 1 500 000 төлөх бодолтой байна. Улсын тэмдэгтийн хураамжийг би төлнө гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.О нь 3000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Б.М 1000 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 2000 000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаадлагаа 1 500 000 төгрөг болгон багасгаж хариуцагч Б.М нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор 1 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Мт холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөгийг Б.От шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.О нь 2000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаадлагаа 1 500 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Б.М нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор 1 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх ашиг чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг хариуцагч Б.М төлнө гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь 3 000 000 төгрөг гарг уулахаар нэхэмжилсэн байсан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Б.М 1 000 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 2 000 000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаадлагаа 1 500 000 төгрөг болгон багасгаж хариуцагч Б.М нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор 1 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжид гомдол гаргаж болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ