| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0100/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчуул овогт Г.Мд холбогдох эрүүгийн 1811032331099 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Харчуул овогт Г.М, Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 3 хэсэг ферм 6 дугаар гудамж 35 тоотод оршин хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-831 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд: -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 360 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар гэж өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............
Шүүгдэгч Г.М нь /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-847 тоотод оршин суух З.Хүрэлсүхийн байнга амьдрах орон байр болох гэрт нэвтрэн орж хохирогч Д.Нямтогоогийн 17 кг махыг авч 82.450 төгрөгийн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Д.Нямтогоогийн гэрт нэвтрэн орж ээмэг гинж кулон бөгжний хослол авч 60.000 төгрөгийн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар уг хашаанд байсан хохирогч З.Хүрэлсүхийн 05 53 СЭА улсын дугаартай машины цонхыг хагалж куртик авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Нямтогоо гэх хүний хашаанд байсан хоёр гэрийн хоёулангийнх нь цоожийг эвдэж орсон. Нямтогоо гэх хүний гэрийн хойд талд нь байх авдарнаас мөнгөн ээмэг, гинж, кулон, зүүлт авсан. Тэд нар нь нэг саванд байсан санагдаж байна. Дараа нь хажуу талын гэрийн цоожийг эвдээд орсон чинь шалан дээр мах дэлгээд тавьсан байхаар нь хажууд нь байх шуудайнд хийгээд гарсан ...Нямтогоогийн хоёр гэрээс эд зүйлсээ аваад гарсаны дараа машин доторхыг нь харсан чинь нэг куртик байхаар нь авах санаатай хаалгыг нь татсан. Тэгсэн цоожтой байхаар нь дахиж тоосгоор жижиг цонхыг нь хагалаад куртикээ аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-48-49х/,
Шүүгдэгч Г.Маас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Нямтогоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би гэрээсээ 07.00 цагийн үед зээгээ дагуулж гараад сургуульд нь хүргэж өгөөд өөрөө цаашаа ажилдаа явсан. Харин манай охин Эрдэнэжаргал 09.00 цагийн үед ажилдаа явсан ба өдөр 14.00 цагийн үед манай дунд охин Тунгалаг гэрт ирж юм угаах гэж байсан чинь цоожийг нь эвдээд машины цонхыг нь хагалсан байсан гэсэн. Тэгээд би гэртээ ирээд эд зүйлсээ шалгаж үзсэн чинь хүргэний гэрт дэлгээд тавьсан байсан миний хонины ястай мах, мөнгөн ээмэг, бөгж, кулон, зүүлт, манай хүргэний машин дотроос куртик нь алга болсон байсан. Урд айлынхаа Мөнхжаргалыг сэжиглэж байна гээд тэдний гэр рүү цагдаа нар явсан ба дараа нь намайг дуудахаар нь очсон чинь гэрт нь миний шуудайтай махыг дэлгээд газар тавьсан байсан. Би урд өдөр нь тэр махыг 87.000 төгрөгөөр худалдаж аваад нэг бүрчлэн жижиглээд гялгар уутанд хийгээд улбар шар бичигтэй будааны шуудайд хийсэн байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө худалда авсан махыг мөн байна гэсэн чинь Мөнхжаргал бас гэртээ согтуу сууж байсан ба манай хүргэн надад авч ирж өгсөн гээд хэнэггүй хэлж байсан. Манай гэрээс миний мөнгө ээмэг, бөгж, кулон, зүүлт 17 кг хонины ястай мах, хүргэний машинаас куртик нь алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Хохирогч З.Хүрэлсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын дундуур манай эхнэр тэнд юм угаах гээд очсон чинь хашаанд байсан миний 05 53 СЭА улсын дугаартай пробокс маркийн автомашины ар талын хаалганы жижиг шилийг хагалаад куртик аваад дээрээс нь хашаанд байсан хоёр гэрт орж мах авсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-21х/,
Гэрч Н.Тунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хашаанд байсан манай нөхрийн 05 53 СЭА улсын дугаартай машины жижиг шилийг хагалсан байсан. Тэгэхээр нь гайхаад гэр лүү ойртсон чинь хоёр гэрийн цоожийг хоёуланг нь эвдэлсэн байхаар нь эхлээд ээж Нямтогоо руу залгаад дараа нь цагдаад дуудлага өгсөн. Ээж манай гэрт махаа дэлгээд тавьсан байсныг нь хулгайлсан гэсэн. Манай нөхрийн машинаас куртик нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-32х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-14х/,
Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33-37х/,
Шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-55-61х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-847 тоотод оршин суух З.Хүрэлсүхийн байнга амьдрах орон байр болох гэрт нэвтрэн орж хохирогч Д.Нямтогоогийн 17 кг махыг авч 82.450 төгрөгийн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Д.Нямтогоогийн гэрт нэвтрэн орж ээмэг гинж кулон бөгжний хослол авч 60.000 төгрөгийн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар уг хашаанд байсан хохирогч З.Хүрэлсүхийн 05 53 СЭА улсын дугаартай машины цонхыг хагалж куртик авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр болох гэр, автомашинд нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарт учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 66 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.