Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 220

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Шүүгч Д.Наранцэцэг би, Д сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн *** сум, ***  тоотод оршин суух *** овогт Д.О/РД:***/-д холбогдох сууц өмчлөгчдийн хураамж 151 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Онь 2015 оны 1-9 дүгээр сарын төлбөр 47 250 төгрөг, 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 15 510 төгрөг, 2016 оны 1-5 дугаар сар хүртэл 25 850 төгрөг, нийт 151 610 төгрөгийг төлж барагдуулахгүй манай байгууллагад санхүүгийн хохирол учруулж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байгаа тул иргэн Д.Онийт төлбөр 151 610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цнь 2014 оны 01-12 дугаар сарын төлбөр 63000 төгрөг, 2015 оны 01-09 дүгээр сарын төлбөр 47250 төгрөг, 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 15510 төгрөг нэхэмжилснийг багасган, 13680 төгрөг болгон, 2016 оны 01-04 дүгээр сарын төлбөр 25850 төгрөг нэхэмжилснийг багасган 18240 төгрөг болгон, нийт 151610 төгрөг нэхэмжилснийг 142170 төгрөг болгон төлөхийг хариуцагч Д.Охүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Охолбогдуулан сууц өмчлөгчдийн хураамж 151 610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цнь 2014 оны 01-12 дугаар сарын төлбөр 63000 төгрөг, 2015 оны 01-09 дүгээр сарын төлбөр 47250 төгрөг, 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 15510 төгрөг нэхэмжилснийг багасган, 13680 төгрөг болгон, 2016 оны 01-04 дүгээр сарын төлбөр 25850 төгрөг нэхэмжилснийг багасган 18240 төгрөг болгон, нийт 151610 төгрөг нэхэмжилснийг 142170 төгрөг болгон төлөхийг хариуцагч Д.Охүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цнь 2014 оны 01-12 дугаар сарын төлбөр 63000 төгрөг, 2015 оны 01-09 дүгээр сарын төлбөр 47250 төгрөг, 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 15510 төгрөг нэхэмжилснийг багасган, 13680 төгрөг болгон, 2016 оны 01-04 дүгээр сарын төлбөр 25850 төгрөг нэхэмжилснийг багасган 18240 төгрөг болгон, нийт 151610 төгрөг нэхэмжилснийг 142170 төгрөг болгон төлөхийг хариуцагч Д.Охүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5198 төгрөгийн  тал хувь 2599 төгрөгийг хариуцагч Д.О, тал хувь болох 2599 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ