| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0158/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Т.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашигбазад овогт Т.т холбогдох 1811022091061 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ашигбазад овогт Т.Ц, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамж 598б тоотод оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, .......................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-23 тоотод байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд хохирогч Г.Аз-Эрдэнэтэй маргалдаж улмаар орон дээр унаж, хутга барьсан үедээ орон дээр дахин давхаралдаж унах үедээ хэвлийн тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би орон дээр хэвтэж байгаад сэртэл нөгөө хэд хоорондоо юм яриад байж байсан. Дахиж маргалдаж магадгүй гэж бодоод жаахан айлгах санаатай цонхны тавцан дээр байх хутгыг аваад эргээд хартал Азаа гэгч нь миний дээрээс дараад ор руу унасан. Би тухайн үед хутгаар зүсэгдэж гэмтсэн гэдгийг нь мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-52-54х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Аз-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Гаднаас Итгэлборын найз гэх Цоомоо буюу Цолмонбаяр гэх залуу орж ирсэн. Орж ирэхдээ согтуу байсан. Би нэг 00 орчихоод иртэл Цоомоо Цэрэндаваатай маргалдаад барилцаад зогсож байсан. Би тэгэхээр нь боль гээд дундуур нь ороод салгах гэсэн чинь дийлдэхгүй байхаар нь Цолмонбаяр гэдгийн ар талаас цамцных нь ар захнаас арагшаа татсан араас нь татсаар байгаад орон дээр унагаасан. Тэр үед Цолмонбаяр орон дээр 1-2 минут хэвтсэн. Тэгээд Итгэлбор, Цэрэндаваа бид гурав сандал дээр суугаад юм ярьж байгаад Цэрэндавааг одоо чи яв гээд гэрээс гаргах гээд босох үед Цолмонбаяр орноос босоод ирэхээр нь би Цолмонбаярыг эргүүлээд ор руу нь дараад хэвтүүлсэн. Тэгэхэд миний гэдэс халуу оргих шиг болсон. Би гэдсээ дараад хаалгаар гараад коридорт гэдсээ тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-20-25х, 89-90х/,
Гэрч Т.Итгэлбороос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би тасарчихсан байсан байна. Тэр 2 хутга миний хутганууд гэрийн цонхон дээр тавьчихсан байсан. Хар бариултай хутга байсан. Цагдаа нар манай 2 хутганы зургийг аваад хурааж аваад байсан болохоор тухайн үедээ хоёуланг нь барьсан байх гэж бодоод тэгээд хэлсэн юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-27, 39-40х/,
Гэрч Б.Цэрэндаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Би тэгээд уурлаад тэр залууг нь 2 удаа цохиж авсан. Азаа орж ирээд юу болж байна гэж хэлээд бид хоёрыг салгаад Цоомоо гэх залууг ор руу хэвтүүлсэн. Азаатай надаас яагаад маргалдсан талаар нь асуухад нь би мөнгө, утас байхгүй байна гэхээр нь халаасандаа үз гээд үзүүлтэл мөнгө нь халаасанд нь байсан. Тэгээд би чиний мөнгийг авах хүн биш гээд барилцсан талаар хэлтэл Цоомоо босоод ирсэн. Тэгээд Азаа Цоомоог ор руу дараад дээрээс нь унасан” гэх мэдүүлэг /хх-28-29х, 41-42х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9590 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1.2. Г.Аз-Эрдэнийн биед хэвлийд хүйсний зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн ба бүдүүн гэдэс, бүдүүн гэдэсний чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.
6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-45х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-13х/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17х/,
Шүүгдэгч Т.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-61-62х, 66-70х/ зэрэг болно.
Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-23 тоотод байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд хохирогч Г.Аз-Эрдэнэтэй маргалдаж улмаар орон дээр унаж, хутга барьсан үедээ орон дээр дахин давхаралдаж унах үедээ хэвлийн тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
хохирогч Г.Аз-Эрдэнийн өгсөн: “…Гаднаас Итгэлборын найз гэх Цоомоо буюу Цолмонбаяр гэх залуу орж ирсэн. Орж ирэхдээ согтуу байсан. Би нэг 00 орчихоод иртэл Цоомоо Цэрэндаваатай маргалдаад барилцаад зогсож байсан. Би тэгэхээр нь боль гээд дундуур нь ороод салгах гэсэн чинь дийлдэхгүй байхаар нь Цолмонбаяр гэдгийн ар талаас цамцных нь ар захнаас арагшаа татсан араас нь татсаар байгаад орон дээр унагаасан. Тэр үед Цолмонбаяр орон дээр 1-2 минут хэвтсэн. Тэгээд Итгэлбор, Цэрэндаваа бид гурав сандал дээр суугаад юм ярьж байгаад Цэрэндавааг одоо чи яв гээд гэрээс гаргах гээд босох үед Цолмонбаяр орноос босоод ирэхээр нь би Цолмонбаярыг эргүүлээд ор руу нь дараад хэвтүүлсэн. Тэгэхэд миний гэдэс халуу оргих шиг болсон. Би гэдсээ дараад хаалгаар гараад коридорт гэдсээ тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-20-25х, 89-90х/,
гэрч Т.Итгэлборын өгсөн: “...Тухайн үед би тасарчихсан байсан байна. Тэр 2 хутга миний хутганууд гэрийн цонхон дээр тавьчихсан байсан. Хар бариултай хутга байсан. Цагдаа нар манай 2 хутганы зургийг аваад хурааж аваад байсан болохоор тухайн үедээ хоёуланг нь барьсан байх гэж бодоод тэгээд хэлсэн юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-27, 39-40х/,
гэрч Б.Цэрэндаваагийн өгсөн: “ ...Би тэгээд уурлаад тэр залууг нь 2 удаа цохиж авсан. Азаа орж ирээд юу болж байна гэж хэлээд бид хоёрыг салгаад Цоомоо гэх залууг ор руу хэвтүүлсэн. Азаатай надаас яагаад маргалдсан талаар нь асуухад нь би мөнгө, утас байхгүй байна гэхээр нь халаасандаа үз гээд үзүүлтэл мөнгө нь халаасанд нь байсан. Тэгээд би чиний мөнгийг авах хүн биш гээд барилцсан талаар хэлтэл Цоомоо босоод ирсэн. Тэгээд Азаа Цоомоог ор руу дараад дээрээс нь унасан” /хх-28-29х, 41-42х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9590 тоот шинжээчийн дүгнэлт /хх-45х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-13х/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17х/, шүүгдэгч Т.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-61-62х, 66-70х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Т.Ц гэм хорын хохиролд хохирогчид 1.000.000 төгрөгийг өгсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь 122 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.