| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0136/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэнгэлмаа, түүний өмгөөлөгчид С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт З.Гт холбогдох эрүүгийн 1711025500261 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Чонос овогт З.Г, Монгол Улсын иргэн, 1966 оны 8 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 703 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, /.............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч З.Г нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Тулгыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хашааныхаа хаалгыг гүйдэг хаалгаар сольж байхад цемент дутаад цемент авах гээд машиныхаа хажууд ах Ганхуягийн хамт зогсож байхад урд талын хашааны залуу гартаа хүрз, жотуу барьчихсан над дээр хүрч ирээд гэдсээрээ намайг түлхээд байхаар нь би хойшоо хоёр ухраад тэр залууг өөрөөсөө холдуулах гэж гараараа цээж рүү нь түлхтэл тэр залуу гартаа барьсан хүрзний ишээрээ над руу далайгаад намайг цохих гэхэд би бултахад миний баруун талын толгойны хэсэг чихийг шүргээд мөрийг цохисон. Тэгэхээр нь би тэр залуугийн гарт байсан хүрзийг гарнаас салгаж авахад тэр залуу хойшоо ухрахдаа газарт хальт суугаад босож харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-76-77х/,
Шүүгдэгч З.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэнгэлмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 7 сард наадмын үед билүү, өмнөх өдөр нь билүү намайг Хөвсгөл аймаг руу явж байх үед Тулга утсаар яриад намайг хөрш Ганбаа, хүүтэйгээ, ахтайгаа нийлээд зодсон, тархи руу өшиглөсөн, заамдсан гэж хэлсэн. Тэгээд би чи маргасан юм уу гэхэд би өөдөөс нь маргаагүй, цохисон зодоон хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд би чи цагдаад хандаач гэж хэлэхэд өөрөө өгчихнөө цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэнгэлмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр би Хөвсгөл аймагт явж байсан. Манай талийгаач дүү над руу залгаад “ ... намайг гэр рүүгээ орох гэхэд оруулахгүй мөнгө төл гээд чулуугаар хаалт үүсгэсэн байна ... ” гэж хэлсэн. Ганбаатар ах хүүхэдтэйгээ нийлж миний дүүг зодсон байсан. Би цагдаагийн байгууллагад ханд гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид хөрш болоод удаж байна. Миний дүүгийн нэрийг мэдэхгүй байна гэж байхгүй. Энэ хүний мэдүүлгийг худал хэлээд байгаад гомдож байна. Миний дүү энэ хорвоод байхгүй ч гэсэн ямар учраас уучлал гуйхгүй байна вэ” гэв.
Гэрч П.Тулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 13 цаг 30 минутын үед би 91-98 улсын дугаартай приус маркийн машинтайгаа гэр рүүгээ орох гээд гарц орох гэтэл манай хөрш айлын Ганбаа гэдэг хүнд хэлсэн. Тэгтэл намайг хуц пизда минь мөнгө төл гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа би мөнгө төлдөг юм гэсэн. Тэгтэл намайг давраад гээд Ганбаа над руу дайраад түүнтэй хамт Ганбаагийн ах хүүхэд гурав над руу дайрсан. Ганбаагийн ах нь цамцнаас татахад би унасан. Намайг унахад тэр гурав миний толгой руу ээлжлэн цохисон. Тэгээд намайг Ганбаа цамцнаас чирэхэд манай урд байдаг эмэгтэй хүн болиоч гээд орилсон. Тэгэхэд Ганбаагийн ээж гарч ирээд Ганбааг болиулсан. Тэгээд намайг зодох үйл ажиллагаа зогссон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна ...” гэх мэдүүлэг /хх-10х/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8865 тоот дүгнэлтэнд:
“1. Тулгын биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгарал үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-22х/,
Шинжээч эмч Б.Ариунзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх мэдүүлэг /хх-53х/,
Шүүгдэгч З.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/ зэрэг зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.Г нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Тулгыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч З.Гаас өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хашааныхаа хаалгыг гүйдэг хаалгаар сольж байхад цемент дутаад цемент авах гээд машиныхаа хажууд ах Ганхуягийн хамт зогсож байхад урд талын хашааны залуу гартаа хүрз, жотуу барьчихсан над дээр хүрч ирээд гэдсээрээ намайг түлхээд байхаар нь би хойшоо хоёр ухраад тэр залууг өөрөөсөө холдуулах гэж гараараа цээж рүү нь түлхтэл тэр залуу гартаа барьсан хүрзний ишээрээ над руу далайгаад намайг цохих гэхэд би бултахад миний баруун талын толгойны хэсэг чихийг шүргээд мөрийг цохисон. Тэгэхээр нь би тэр залуугийн гарт байсан хүрзийг гарнаас салгаж авахад тэр залуу хойшоо ухрахдаа газарт хальт суугаад босож харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-76-77х/,
шүүгдэгч З.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэнгэлмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр би Хөвсгөл аймагт явж байсан. Манай талийгаач дүү над руу залгаад “ ... намайг гэр рүүгээ орох гэхэд оруулахгүй мөнгө төл гээд чулуугаар хаалт үүсгэсэн байна ... ” гэж хэлсэн. Ганбаатар ах хүүхэдтэйгээ нийлж миний дүүг зодсон байсан. Би цагдаагийн байгууллагад ханд гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид хөрш болоод удаж байна. Миний дүүгийн нэрийг мэдэхгүй байна гэж байхгүй. Энэ хүний мэдүүлгийг худал хэлээд байгаад гомдож байна. Миний дүү энэ хорвоод байхгүй ч гэсэн ямар учраас уучлал гуйхгүй байна вэ” гэх мэдүүлэг,
гэрч П.Тулгаас өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 13 цаг 30 минутын үед би 91-98 улсын дугаартай приус маркийн машинтайгаа гэр рүүгээ орох гээд гарц орох гэтэл манай хөрш айлын Ганбаа гэдэг хүнд хэлсэн. Тэгтэл намайг хуц пизда минь мөнгө төл гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа би мөнгө төлдөг юм гэсэн. Тэгтэл намайг давраад гээд Ганбаа над руу дайраад түүнтэй хамт Ганбаагийн ах хүүхэд гурав над руу дайрсан. Ганбаагийн ах нь цамцнаас татахад би унасан. Намайг унахад тэр гурав миний толгой руу ээлжлэн цохисон. Тэгээд намайг Ганбаа цамцнаас чирэхэд манай урд байдаг эмэгтэй хүн болиоч гээд орилсон. Тэгэхэд Ганбаагийн ээж гарч ирээд Ганбааг болиулсан. Тэгээд намайг зодох үйл ажиллагаа зогссон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна ...” /хх-10х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8865 тоот дүгнэлт /хх-53х/ болон Шинжээч эмч Б.Ариунзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх мэдүүлэг /хх-53х/, шүүгдэгч З.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/ зэрэг / зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Г нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Тулгыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч З.Гт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэнгэлмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.