Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2016/00252/и |
Дугаар | 222 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 222
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүгч Д.Наранцэцэг би, Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн *** сум, *** тоотод оршин суух *** овогт С.Р/РД:***/, ****овогт Д.Б/РД:***/ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэл 7 951 512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Рнь Хаан банкны Дорноговь салбарын харьяа Далайшанд тооцооны төвөөс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №201542277079 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 9 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зурагт 1, хивс 1, хөргөгч 1, таван ханатай гэр 1 ширхэгийг тус тус барьцаалж авсан. Зээлдэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй болно. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7 220 821 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 709 419 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21 272 төгрөг, нийт 7 951 512 төгрөг болно. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №201542277079 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1023 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас 7 951 512 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №201542277079 дугаартай зээлийн гэрээнд дурдсан барьцаат хөрөнгөөр хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.Рнь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 200 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 320 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 7 951 512 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Охарилцан тохиролцож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар нь хариуцагч С.Р, Д.Бнартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэл 7 951 512 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Хариуцагч С.Рнь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 200 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 320 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 7 951 512 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Охарилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж зааснаар хариуцагч Д.Бнь өөрийг нь шүүхэд төлөөлөх эрхийг хариуцагч С.Рд итгэмжлэлээр олгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Рнь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 200 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 320 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 7 951 512 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Охарилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142 174 төгрөгийн тал хувь 71 087 төгрөгийг хариуцагч С.Р, Д.Бнараас, тал хувь болох 71 087 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ