Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 174

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Ц.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Загийн буурал овогт Ц.Мт холбогдох эрүүгийн 201725030365 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Загийн буурал овогт Ц.Мр, Монгол Улсын иргэн, 1976 оны 10 сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг, Сант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өвархангай аймгийн Сант сумын 4 дүгээр баг, Залаатад тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Урьд:  2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148  дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, /.........................

Шүүгдэгч Ц.М нь 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 3-ны хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Ганбатад өөрийгөө Баатарсүрэн гэдэг, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилладаг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.155.000 төгрөг залилсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 3-ны хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Насанмөнхөд “танай оёдлын цехийг өргөжүүлнэ, Хятадаас оёдлын машин оруулж ирж хамтран ажиллана” хэмээн  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бэлнээр 620.000 төгрөг, 70.000 төгрөгний үнэ бүхий эмэгтэй хүний хар өнгийн хослол залилж 690.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Балданнүрэнд “Нэгдсэн Үндэсний байгууллагын шугамаар зээл гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Хаан банкны 5020990643 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, 1 литр нь 3000 төгрөгний үнэ бүхий 10 литр айраг зэргийг залилж нийт 330.000 төгрөгний хохирол учруулсан, мөн хохирогч М.Баярсайханаас дээрх аргаар “Хаан банкны” 5020990643 дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Би хохирогч Б.Насанмөнхийн оёдлын цехийг өргөжүүлж өгнө гэж хэлээд 690.000 төгрөг авсан. Энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд Б.Насанмөнхийн 5009558142 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 690.000 төгрөгийг Хаан банкны АТМ дээрээс “Насанмөнх төлбөр” гэсэн утгатай шилжүүлсэн баримт нь надад байгаа хэрэгт хавсаргуулна. Мөн Ж.Ганбат гэж хүнд өөрийгөө Баатарсүрэн гэж хэлж танилцуулаад “жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл авч өгнө” гэж хэлээд 2.155.000 төгрөгийг цувуулан авч залилсан нь үнэн. Ийм учраас би Ж.Ганбатын хохирлын мөнгийг төлөх гэсэн боловч Ганбаттай холбогдох зорилгоор 99106956 дугаарын утас руу нь Бүүвэйбаатар байцаагч залгаад холбогдохгүй байсан ба Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61-172 тоот хаягаар нь байцаагчтай очиход түрээсийн айл байдаг Ганбат гэж хүнийг танихгүй гэсэн. Ганбатыг олчихвол мөнгийг нь өгөхөд бэлэн байна. Үүнээс гадна Монгол хүү, Монгол хүү гэсэн фэйсбүүк хаяг нээж Нэгдсэн үндэсний байгууллагын шугамаар зээл гаргана гэсэн зар байршуулахад Балданнүрэн, Баярсайхан гэж хүмүүс холбогдоод энэ төслөөс чинь мөнгө авъя гэж хэлсэн. Тэгээд удалгүй би Дундговь аймгийн төв дээр очоод Балданнүрэн, Баярсайхан нартай уулзаад төслийг чинь бичиж өгнө гэж хэлээд салсан. Уулзснаас хойш Балданнүрэн 10 литр айраг над руу өгч явуулсан байсан. Мөн өөрийн дансаар Балданнүрэнгээс 300.000 төгрөг, Баярсайханаас 100.000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч Балданнүрэнгийн 5450618799  тоот дансанд 335.000 төгрөг, Баярсайханы 5028553628 тоот дансанд 100.000 төгрөгийг нь тус тус шилжүүлэн өгч хохирлыг сайн дураараа барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /2хх-34-35х/,

           Шүүгдэгч Ц.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Насанмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1 сая төгрөг бэлнээр би бол өгч байгаагүй. 300.000, 120.000, 200.000 төгрөгөөр мөнгө өгсөн мөн оёсон хувцаснууд залилуулсан бөгөөд бүгд нийлээд  1 сая орчим төгрөг өгсөн гэдгийг байцаагчид буруу ойлголцоод дахин 1 сая төгрөг өгсөн мэтээр бичигдсэн байна. Би 1 сая төгрөг бол огт өгч байгаагүй юм. Оёдлын машины хувьд гэвэл Ц.М манай ажилд ажиллаж байхад би оёдол дээрээ хүнээс Жүки брэндийн хирээсний машин, оёдлын машин зэргийг түрээсэлж ажилладаг байсан бөгөөд тэр хүн нь оёдлын машин түрээслэхээ болиод авч явсаны дараа би Баянхошуунаас өөрийнхөө хүнд түрээсэлсэн байсан Жүки брэндийн хирээсний машин ердийн машин хоёрыг авчруулах гэж байсан чинь Мянганбаяр нөгөө 1 хороололд түрээсэлсэн подвоолоо хүмүүст үзүүлэх гэсэн чинь хоосон байр үзүүлэх болчихоод байна. Наад хоёр машинаа түр 1 дүгээр хороолол руу явуулчих гэсэн юм. Тэгэхээр нь нөгөө хүнээсээ Баянхошуунаас хоёр оёдлын машинаа аваад явж байсан учир 1 дүгээр хороололд хүргэж өгөх завгүй болчихоод таксины жолоочид Мянганбаярт аваачаад өгчихөөрэй гэж хэлээд утасны дугаарыг нь өгөөд явуулчихсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-39-41, 182-183, 204х/,

Хохирогч Н.Балданнүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Монгол хүү, Монгол хүү гэсэн фэйсбүүк хаягаар НҮБ-ын шугамаар төсөл гаргаж өгнө гэсэн зарын дагуу холбогдож өөрийгөө Батаа гэж танилцуулсан залуутай 80890688 дугаарын утсаар холбогдсон. Тэгээд тэр залуу Дундговь аймгийн төвд Мандал зочид буудалд 2017 оны 11 сарын 18-ны өдөр ирчихлээ гэж ярьсан би өргөдлөө 2016 оны 11 сар гээд буруу бичсэн байна лээ. Тэгээд буудалд очиход нэг давхарт зүүн тийшээ харсан хаалгатай өрөөнд Батаа гэх залуу ганцаараа ирсэн байсан тэр хэлэхдээ жолоочтойгоо хамт яваа нөгөө өрөөнд унтаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд айраг савлах төсөл бичиж тэр залууд өгсөн. Тэр залуу төслийг цаасаар авч гадаад руу явуулна төслийг англи хэл дээр орчуулах шаардлагатай орчуулга хийлгэхэд 300.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд 300.000 төгрөгийг авч би Мянганбаяр гэх эзэмшигчтэй 5020990643 дугаартай дансанд 2017 оны 11 сарын 21-ний өдөр санагдаж байна шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-220х/,

Хохирогч М.Баярсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 11 сард өдрийг нь санахгүй байна. Фэйсбүүк орж байхад Монгол хүү нэртэй фэйсбүүк хаяг дээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл байна гэхээр тэр хаягаар холбогдсон чинь тэр хаягнаас говийн 3 бүсийг хариуцсан НҮБ-ын шугамаар төсөл хэрэгжүүлдэг ажилтан байна гэсэн. Тэгээд би гутал засвар ажиллуулдаг хүн байна гэсэн чинь очиж үз гэж хэлээд тэгээд утсаар холбогдоод 2017 оны 11 сард ирж манай ажил дээр нэг залуу ирж уулзаад миний ажлыг дэмжиж төсөл өгье өрх толгойлсон эмэгтэйг дэмжих төсөл байгаа юм гэж хэлээд өөрийг чинь хотод танилцуулна гэж хэлээд явсан. Тэгээд 7 хоногийн дараа утсаар тэр хүн залгаад хурлаар ороод төсөл чинь дэмжигдлээ англи хэл, монгол хэл дээр төсөл хийх боллоо энд танидаг хүнээрээ хийлгээд өгье 250.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 2050990643 гэдэг Мянганбаяр гэдэг нэртэй данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /2хх-21-22х/,

Хохирогч Ж.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2016 оны   09 дүгээр сарын 25-наас эхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар байрлах УБ саунд нэртэй караокег түрээслэн ажиллуулж эхэлсэн. Намайг караоке байх үед манай караокегоор Баатарсүрэн гэж өөрийгөө танилцуулсан мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт ажилладаг гэж байсан залуу манайхаар үе үе орж гарч үйлчлүүлдэг байсан. Ингэж бид хоёр танилцах болсон юм. Тэр 2016 оны 11 дүгээр суүлээр надад хандан нэг төсөл байна Хөдөө аж ахуйн яамнаас санхүүжүүлж Хижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 5-150 сая төгрөг хүртэлх санхүүжилттэй төсөл см. Би өөрийнхөө ахад нэг малжуулах төсөл авч өгсөн. Чи энэ төслөөс авч /улж хэрэгжүүлэхгүй юм уу? гэсэн санал тавьсан. Би байнга орж гардаг таньдаг хүн дээрээс нь өөрийгөө мэргэжлийн хяналтад ажилладаг албан тушаал эрхэлдэг гэж байсан болохооор нь би итгэсэн юм. Тэгээд Баатарсүрэнгээр дамжуулан вакум цонхны үйлдвэрлэл эрхлэх төсөл бичхээр ярилцсан. Эхлээд намайг төслөө бичээд аваад ир гэж байсанаа ер нь болий чи судалгаагаа хийгээд тооцооллоо гаргаад ир би хүнээр бичүүлчихье гэж Тэгээд удалгүй Бямбасүрэн гэж хүүхдээр бичүүлхээр болсон Төсөл бичихэд эхний  ээлжинд урьдчилгаа 480 мянган төгрөг өгчих гэхээр нь би 2016 оны 12 дугаар сарын 02-ны Бямбасүрэн гэж хүний хаан банкны 5034135794 тоот дансруу Чингэлтэй дүүргийн 2 хороонд байрлах Капитал банкнаас 480,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд жин дараа 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төсөл бэлэн болсон. Орчуулгын нь 180,000 төгрөг болсон тэрийгээ өгчих гэж Баатарсүрэнг утасдхаар нь Замын цагдаагийн тэнд байх экспресс банкнаас Бямбасүрэнгийн хаан банкны дансруу 180,000 шилжүүлсэн. Ингээд байж байтал 2016 оны 12 дугаар оарын 08-10-ны үеэр Баатарсүрэн намайг манай өөрийнхөө ажлын гадаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр хүрээд ир уулзах шаардлагатай байна гэж дуудсан. Тэгээд яваад очсон чинь Баатарсүрэн Барилгачдын талбайд байх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байрнаас ирээд бид хоёр Их дэлгүүрийн тэнд очоод Гандирсийн байрны доод талд байх кофены  газарт уулзаж ярилцсан. Уулзаж ярилцахад 1 дүгээрт төслийнхөө журмаар ажлын байран дээр чинь шалгалт очино тэгэхээр чамайг дуудаж уулзахад ямар ч байсан ажлаа эхэлчихсэн байх ёстой байна. Тэгэхээр яаралтай БНХАУ-руу явж сэндвичээр барих үйлдвэрийн байр болон  үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж материалаа захиалчихаад ир 2 дугаарт Би 2017 он гарахаар Сангийн яам руу шилжих гэж байна тэрнээс өмнө Мэргэжлийн хяналтаас гарах ганц нэг зөвшөөрөл авах хүн байна уу? олоод өгөөч гэж хэлж байсан. Тэрийг нь чи ойшоогоогүй орхисон хүн амьтан зуучилж өгөөгүй …Надад нийт 2.155.000 төгрөгийн хохирол учраад байна ...” гэх мэдүүлэг /1хх-37-38х/,

Гэрч Л.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед манай хажуу өрөөг хөлсөлж байсан Мянганбаяр нь манай эгчээс мөнгө ирэх гээд байна чиний данс руу хийлгэчихье чи картаа өгч байгаач мөнгө авчихаад буцаагаад өгье гэхээр нь картаа өгч байсан. Тэгээд Ц.М миний картыг огт буцааж өгөөгүй. Одоо картаа хаалгачихсан байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-47-48х/,

5034135794 дугаартай “Хаан банк”-ны дансны хуулга /1хх-62, 64х/,

Эд зүйлсийн үнэлгээ /1хх-227-228х/,

Ц.Мын эзэмшдэг 5020990643 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-231х/,

Шүүгдэгч Ц.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-69х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-75х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-142-148х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.М нь 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 3-ны хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Ганбатад өөрийгөө Баатарсүрэн гэдэг, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилладаг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.155.000 төгрөг залилсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 3-ны хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Насанмөнхөд “танай оёдлын цехийг өргөжүүлнэ, Хятадаас оёдлын машин оруулж ирж хамтран ажиллана” хэмээн  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бэлнээр 620.000 төгрөг, 70.000 төгрөгний үнэ бүхий эмэгтэй хүний хар өнгийн хослол залилж 690.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Балданнүрэнд “Нэгдсэн Үндэсний байгууллагын шугамаар зээл гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Хаан банкны 5020990643 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, 1 литр нь 3000 төгрөгний үнэ бүхий 10 литр айраг зэргийг залилж нийт 330.000 төгрөгний хохирол учруулсан, мөн хохирогч М.Баярсайханаас дээрх аргаар “Хаан банкны” 5020990643 дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Насанмөнх, Н.Балданнүрэн нарт учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх ба шүүхийн шатанд хохирогч Ж.Ганбатад учруулсан гэм хорын хохирол болох 2.155.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.