Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 225

 

                                             Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Суман зурхай” ХХК, Дорноговь аймгийн ***сумын *** тоотод оршин суух, ***овогт Ш.Отгонбаяр /РД:***/,  Дорноговь аймгийн ***сумын **** тоотод оршин суух ***овогт Б.Т. /РД:***/ нарт холбогдох

 

 Зээлийн гэрээний төлбөр болон холбогдох зардалд 549 380 026 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, Ч.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Э.Шинэтуяа нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.О, Б.Т, “С” ХХК нар нь тус банктай 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №ҮХЭХЗГ 408/12-92 тоот зээлийн гэрээ байгуулан, 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ408/13-58 тоот зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг сарын 0,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №ЗЭГ-140 тоот зээлийн гэрээ байгуулан               200 000 000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгч Ш.О, Б.Т, “С” ХХК нар нь №ҮХЭХЗГ 408/12-92, №ЗГ408/13-58, №ЗЭГ-140 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0713000737/000162154 дугаартай, Дорноговь аймгийн *** сумын 2-р баг төв замын хойд талд байрлах 1040 м2 талбай бүхий, “Б” 31 өрөө үйлчилгээний зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-0713000040/000181535 дугаартай, Дорноговь аймаг, *** сумын 2-р баг, 5-58 айлын 1-5 тоот 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0713004378/000309597 дугаартай, Дорноговь аймаг, *** сумын 4-р баг, Зүүн буян-Ухаагийн 1-1а тоот 120 м2  бүхий хөргүүртэй зоорь, улсын бүртгэлийн №000421035 дугаартай, Дорноговь аймаг, *** сумын 2-р баг, “Б ” үйлчилгээний төв, 162 м2 талбай бүхий эзэмшлийн газар, улсын бүртгэлийн №000421035 дугаартай Дорноговь аймаг, *** сумын 2-р баг, “Б” үйлчилгээний төв 98 м2 талбай бүхий эзэмшлийн газрыг харилцан тохиролцож холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан. Зээлдэгч нар нь №ҮХЭХЗГ 408/12-92, №ЗГ408/13-58, №ЗЭГ-140 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, үээлийн төлбөрийн зөрчлөө арилгах бодит боломжийг олгож хугацаа өгсөн боловч хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир №ҮХЭХЗГ 408/12-92, №ЗГ408/13-58, №ЗЭГ-140 тоот зээлийн гэрээний 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Иймд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 549 380 026 төгрөгийг Ш.О, Б.Т, “С” ХХК нараас гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг болон зээлийн батлан даагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 904 850 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ 408/12-92 тоот гэрээний зээлийн үлдэгдэл: Үндсэн зээлийн үлдэгдэл 234,493,061,01 /хоёр зуун гучин дөрвөн сая ерэн гурван мянга жаран нэгэн төгрөг нэг мөнгө/, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 28,923,515,77 /хорин найман сая есөн зуун хорин гурван мянга таван зуун арван таван төгрөг далан долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүү нь 373,902,55 /гурван зуун далан гурван мянга есөн зуун хоёр төгрөг тавин таван мөнгө/ байгаа юм. Зээлийн гэрээ 408/13-58 тоот гэрээний зээлийн үлдэгдэл: Үндсэн зээлийн үлдэгдэл 53,030,313,17 / тавин гурван сая гучин мянга гурван зуун арван гурван төгрөг арван долоон мөнгө/, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл нь 4,368,718,8 / дөрвөн сая гурван зуун жаран найман мянга долоон зуун арван найман төгрөг наян мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 39,800,75 /гучин есөн мянга найман зуун төгрөг далан таван мөнгө/ байна. Зээлийн эрхийн гэрээ-140: Үндсэн зээлийн үлдэгдэл 199,999,792 / нэг зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн мянга долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл  27 832 346төгрөг /хорин долоон сая найман зуун гучин хоёр мянга гурван зуун дөчин зургаа мянга/, нэмэгдүүл 318 575 төгрөг /гурван зуун арван найман мянга таван зуун далан таван мянга/ байна. Зээлийн бүгд үлдэгдэл нь үндсэн зээлийн үлдэгдэл 487,523,166,87 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 61,124,581,05 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл нь 732,278,31 мөнгөний үлдэгдэлтэй байгаа. Зээлдэгч Отгонбаяр, Түүхтбаяр, “С” ХХК-ний байгуулсан үл хөдлөх эрхийн гэрээ 408/12-92, зээлийн гэрээ 408/13-58, зээлийн эрхийн гэрээ-140 тоот гэрээнүүдийг цуцалж байгаа тул үндсэн зээлийн гэрээ, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал нийт 549,380,26 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 904 850 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч зээлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд банкны зүгээс зөвшөөрөхөд бэлэн байна гэв.

 

 

 

 Хариуцагч Ш.О, Б.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банкнаас ирсэн нэхэмжлэлийг хүлээн авсан. №ЗГ408/13-58, №ЗЭГ-140 тоот зээлийн гэрээнүүдийн үлдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэхэд саадгүй төлж барагдуулна. №ҮХЭХЗГ 408/12-92 тоот зээлийн гэрээний үлдэгдлийг сарын доторх төлөлтийг гүйцээж үлдсэн хугацаанд оруулна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөлөөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэд хэдэн удаа хоорондоо тохиролцож эвлэрэх асуудлыг ярьсан. Эвлэрэх хүсэлтэй байгаа гэв.

 

Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

 Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч  “С” ХХК, Ш.О, Б.Т нар нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор  100 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100 000 000 төгрөг, ҮХЭХЗГ 408/12-92 тоот зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид зээлийг хэвийн төлөхөөр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ч.С нартай харилцан тохиролцож байна. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор аль нэг талын хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар нь хариуцагч “С” ХХК, Ш.О, Б.Т нарт холбогдуулан Зээлийн гэрээний төлбөр болон холбогдох зардалд 549 380 026 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

     Хариуцагч  “С” ХХК, Ш.О, Б.Т нар нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор  100 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100 000 000 төгрөг, ҮХЭХЗГ 408/12-92 тоот зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид зээлийг хэвийн төлөхөөр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ч.С нартай харилцан тохиролцож байна. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор аль нэг талын хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

     Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх ашиг чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч  “С” ХХК, Ш.О, Б.Т нар нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор  100 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100 000 000 төгрөг, ҮХЭХЗГ 408/12-92 тоот зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид зээлийг хэвийн төлөхөөр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ч.С нартай харилцан тохиролцож байна. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор аль нэг талын хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 904 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С” ХХК, Ш.О, Б.Т нараас 1 452 425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          

 

 

             

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Д.НАРАНЦЭЦЭГ