| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0159/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
хохирогч В.Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт О.Эт холбогдох 1811015601166 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Буянт овогт О.Э, 1999 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-49б тоотод оршин суух,
Урьд: 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшилсон,
2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшилсон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УВ99021810.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “найзыг минь зодлоо” гэх шалтгаанаар В.Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний найзын төрсөн өдөр байсан. Бид Бумбаяр бид хоёр тамхинд яваад буцаад дээшээ өгсөж байхад манай найз нар зодолдоод байж байсан. Очоод салгасан” гэх мэдүүлэг,
Хохирогч В.Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Намайг Эрдэнэбат, Гэрэлчулуун, Санчир дүү нар автобусны буудал дөхүүлж такси барьж өгнө гээд бөөндөө гарсан. Сургуулийн автобусны буудал дээр бид нар такси барих гээд зогсож байтал урд талаас үл таних нэг залуу ирээд миний нүүр лүү өшиглөсөн ...Би зодуулаад байж байхад Санчир дүү ирээд салгасан, Гэрэлчулуун цагдаа дуудсан чинь нөгөө залуучууд зугтаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-14х/,
Хохирогч В.Амгалангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би зодуулаад цагдаад гомдол гаргаад шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Дараа нь толгой томографийн зураг авахуулсан. Нүд хамрын хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Нийт 2.429.160 төгрөг болсон” гэв.
Гэрч Б.Санчираас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ 22 цагийн үед ирэхэд хүргэн ах манай нагац ах 2 нэг том пиво ууж байсан бөгөөд 00 цагийн үед нагац ах гэртээ харина гээд байхаар нь хүргэн ах Х.Эрдэнэбат, нагац эгч В.Гэрэлчулуун нарын хамт В.Амгалан ахыг суулгаж өгөхөөр автобусны буудал дээр дөрвүүлээ очсон. Такси барих гээд зогсож байтал доороос өндөр туранхай шар царайтай хар үстэй нэг залуу найзыг яах гээд байнаа гээд зөрөөд манай хүргэн ах руу алхаж очоод зодолдоод эхэлсэн. Би очиж салгах гээд очтол цаанаас нь 2-3 залуу хүрч ирээд үг дуугүй зодож эхэлсэн. Тэгээд салгах гээд ноцолдож байтал манай нагац ахыг бас зодож харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-19х/,
Гэрч В.Гэрэлчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...манай төрсөн ах В.Амгалан манай нөхрийн хамт 21 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд би хоол хийгээд манай нөхөр тэр 2 манайд 1 том пиво хувааж уугаад 12 цаг өнгөрсөн. Ах гэртээ харина манайд унтахгүй гэсэн болохоор манай нөхөр бид 3 ахыг унаанд суулгаж өгөхөөр хамт гарсан. Автобусны буудал дээр ирээд бид 3 ахыг унаанд суулгаж өгөхөөр хамт гарсан. Автобусны буудал дээр ирээд доороос нэг өндөр шар залуу ирээд манай найзыг яах гээд байна аа гээд гүйж ирснээ шууд манай нөхрийг цохиод авсан. Тэгээд араас нь 3-4 залуу хүрч ирээд манай нөхөр, манай дүү, ахыг зодож цохиод байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Гэрч Х.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Автобусны буудал дээр ирээд такси хүлээж байтал Наранхишигт гээд дэлгүүрийн орчмоос нэг залуу гүйж ирээд манайд суудаг оюутан банди руу юм хэлсэн. Тэгснээ тэр залуу над руу дөхөж ирснээ манай найзыг яасан бэ гэж хэлэхээр нь би яасан гэнээ гээд хэлсэн чинь шууд намайг цохиод авахаар нь барьцалдаад авсан чинь араас нь 2-3 залуу ирээд намайг өшиглөөд цохиж аваад газарт унагаасан. Тэгсэн чинь манайд байсан оюутан залуу надад туслахаар ирсэн. Тэр залуу бас оюутан залууг бас цохиод байсан. Ер нь согтуу байсан нь дараа нь Амгалан ахыг бас зодож харагдсан” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
Гэрч Э.Бумбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...доороос Өнөболд, Энх-Амар 2 гүйж ирээд Энх-Амар саравчтай малгайтай ахыг нэг цохиж авч байсан ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
Гэрч Ш.Өнөболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид хоёр доошоо алхаад явж байсан чинь хэдэн залуус хүүе гээд дуудсан. Тэгээд тоолгүй доошоо явж байхад Бумбаяр араас залгахаар нь араас хэдэн ах нар дуудаад байхаар нь гудамж тойроод явж байна гээд хэлсэн удалгүй очлоо гээд буцаад сургуулийн буудал дээр ирэхэд хүмүүс орилолдоод байсан. Бид нар зугтъя гээд хэлээд зугтах гэж байсан чинь Олонбаярыг тэр залуухан эрэгтэй зуураад авсан. Би Олонбаярыг салгаад аваад явсан. Бараан хувцастай ахыг Энх-Амар цохиж унагаагаад нэг удаа өшиглөж харагдсан. Өндөр ахыг Энх-Амар гараараа нэг удаа цохиж унагаагаад хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6360 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. В.Амгалангийн биед хоёр дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна үзүүрт шарх, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-36х/,
Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...мөн уг дурдсан В.Амгалангийн зүүн талын нүдний ухархайн доод хананы ар хэсэгт 1,3 см, доош гайморын хөндий рүү 0,9 см хүртэл гүн цөмөрсөн хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх мэдүүлэг /хх-43х/,
Шүүгдэгч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66х/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-68-72х, 81-84х/ зэрэг болно.
Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “найзыг минь зодлоо” гэх шалтгаанаар В.Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ын өгсөн: “Тухайн өдөр миний найзын төрсөн өдөр байсан. Бид Бумбаяр бид хоёр тамхинд яваад буцаад дээшээ өгсөж байхад манай найз нар зодолдоод байж байсан. Очоод салгасан” гэх мэдүүлэг,
хохирогч В.Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би зодуулаад цагдаад гомдол гаргаад шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Дараа нь толгой томографийн зураг авахуулсан. Нүд хамрын хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Нийт 2.429.160 төгрөг болсон” гэх мэдүүлэг,
гэрч Б.Санчирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ 22 цагийн үед ирэхэд хүргэн ах манай нагац ах 2 нэг том пиво ууж байсан бөгөөд 00 цагийн үед нагац ах гэртээ харина гээд байхаар нь хүргэн ах Х.Эрдэнэбат, нагац эгч В.Гэрэлчулуун нарын хамт В.Амгалан ахыг суулгаж өгөхөөр автобусны буудал дээр дөрвүүлээ очсон. Такси барих гээд зогсож байтал доороос өндөр туранхай шар царайтай хар үстэй нэг залуу найзыг яах гээд байнаа гээд зөрөөд манай хүргэн ах руу алхаж очоод зодолдоод эхэлсэн. Би очиж салгах гээд очтол цаанаас нь 2-3 залуу хүрч ирээд үг дуугүй зодож эхэлсэн. Тэгээд салгах гээд ноцолдож байтал манай нагац ахыг бас зодож харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-19х/,
гэрч В.Гэрэлчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...манай төрсөн ах В.Амгалан манай нөхрийн хамт 21 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд би хоол хийгээд манай нөхөр тэр 2 манайд 1 том пиво хувааж уугаад 12 цаг өнгөрсөн. Ах гэртээ харина манайд унтахгүй гэсэн болохоор манай нөхөр бид 3 ахыг унаанд суулгаж өгөхөөр хамт гарсан. Автобусны буудал дээр ирээд бид 3 ахыг унаанд суулгаж өгөхөөр хамт гарсан. Автобусны буудал дээр ирээд доороос нэг өндөр шар залуу ирээд манай найзыг яах гээд байна аа гээд гүйж ирснээ шууд манай нөхрийг цохиод авсан. Тэгээд араас нь 3-4 залуу хүрч ирээд манай нөхөр, манай дүү, ахыг зодож цохиод байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
гэрч Х.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Автобусны буудал дээр ирээд такси хүлээж байтал Наранхишигт гээд дэлгүүрийн орчмоос нэг залуу гүйж ирээд манайд суудаг оюутан банди руу юм хэлсэн. Тэгснээ тэр залуу над руу дөхөж ирснээ манай найзыг яасан бэ гэж хэлэхээр нь би яасан гэнээ гээд хэлсэн чинь шууд намайг цохиод авахаар нь барьцалдаад авсан чинь араас нь 2-3 залуу ирээд намайг өшиглөөд цохиж аваад газарт унагаасан. Тэгсэн чинь манайд байсан оюутан залуу надад туслахаар ирсэн. Тэр залуу бас оюутан залууг бас цохиод байсан. Ер нь согтуу байсан нь дараа нь Амгалан ахыг бас зодож харагдсан” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
гэрч Э.Бумбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...доороос Өнөболд, Энх-Амар 2 гүйж ирээд Энх-Амар саравчтай малгайтай ахыг нэг цохиж авч байсан ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
гэрч Ш.Өнөболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид хоёр доошоо алхаад явж байсан чинь хэдэн залуус хүүе гээд дуудсан. Тэгээд тоолгүй доошоо явж байхад Бумбаяр араас залгахаар нь араас хэдэн ах нар дуудаад байхаар нь гудамж тойроод явж байна гээд хэлсэн удалгүй очлоо гээд буцаад сургуулийн буудал дээр ирэхэд хүмүүс орилолдоод байсан. Бид нар зугтъя гээд хэлээд зугтах гэж байсан чинь Олонбаярыг тэр залуухан эрэгтэй зуураад авсан. Би Олонбаярыг салгаад аваад явсан. Бараан хувцастай ахыг Энх-Амар цохиж унагаагаад нэг удаа өшиглөж харагдсан. Өндөр ахыг Энх-Амар гараараа нэг удаа цохиж унагаагаад хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж харагдсан ...” /хх-33-34х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6360 тоот шинжээчийн дүгнэлт /хх-36х/, Шинжээч эмч Ц.Ганболдын гэх мэдүүлэг /хх-43х/, шүүгдэгч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-68-72х, 81-84х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
/2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан заалт нь 3 жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байх ба шүүгдэгч т сонсгосон энэ зүйлчлэлийг өөрчилж, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нь 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах ялыг нэмж нэгтгэн ял оногдуулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч В.Амгалан нь эмчилгээний зардалд нийт 2.429.160 төгрөг нэхэмжилж байгаа ба шүүгдэгчээс баримтаар 200.200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.