Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 226

 

                                       Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дсууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д аймаг оршин суух Д.Б/***/-д холбогдох

 

 Сууц өмчлөгчдийн хураамж 127 280 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчЦ.Ц, хариуцагч     Д.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дсууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2013 оны 01-12 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 24 750 төгрөг, 2014 оны 1-12 дугаар сарын төлбөр 35 250 төгрөг, 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 25 230 төгрөг, 2016 оны 1-5 дугаар сар хүртэл 42 050 төгрөг, нийт 127 280 төгрөгийг төлж барагдуулахгүй манай байгууллагад санхүүгийн хохирол учруулж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байгаа тул иргэн Д.Бэс нийт төлбөр 127 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.Ц шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Сайншанд сумын 1-р баг, Шинэ зууны 32 дугаар байрны 54 тоотод оршин суугч Д.Бэс сууц өмчлөгчдийн хураамж 127 280 төгрөгөөс 93 530 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл 33 750 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 25 300 төгрөг, 2016 оны 1-5 дугаар сарын төлбөр 42 050 төгрөгийг төлж барагдуулсан. 2014 оны 5-7, 11-12 дугаар сарын төлбөр төлсөн баримт нь олдохгүй байгаа тул дахин шүүж хариу ирүүлнэ. 2013 оноос 2014 оны 5 сар хүртэлх төлбөр манайд хамааралгүй тул төлөхгүй. Дсууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 127 280 төгрөгөөс 67 350 төгрөгийг төлсөн,   26 250 төгрөгийг баримтыг шүүж үзнэ, харин зөрүү 33 680 төгрөгийг зөвшөөрөхгүй. Дсууц өмчлөгчдийн холбооны төлбөр хэдэн оны хэдэн сараас 8410 төгрөг болсныг тодруулж өгнө үү  гэжээ.

 

   Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Дсууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 127 280 төгрөгөөс 93 530 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 33 750 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Дсууц өмчлөгчдийн холбооноос хариуцагч Д.Бд холбогдуулан 127 280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

     Хариуцагч Д.Б нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр 25 230 төгрөг, 2016 оны 01-05 дугаар сарын төлбөр        42 050 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2014 оны 05, 06, 07, 11, 12 дугаар сарын төлбөр 26 250 төгрөг, нийт 93 530 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна.

 

     Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 127 280 төгрөгөөс         93 530 төгрөгийг төлж нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлсэн ба үлдэгдэл 33 750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

     Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх ашиг чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 127 280 төгрөгөөс         93 530 төгрөгийг төлж нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлсэн ба үлдэгдэл 33 750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дсууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг хариуцагч Д.Бэс, 2 275 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                        

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Д.НАРАНЦЭЦЭГ