Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 206

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нь нэхэмжлэгч “Ч ” Орон нутгийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр 9,979,529 төгрөг, түүнд ногдох алданги 4,89,765 төгрөг, нийт 14,969,294 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч” Орон нутгийн өмчит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 232,796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Б” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА