| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0170/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,
Хохирогч Б.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Ат холбогдох эрүүгийн 1803009070469 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Э.А, Монгол Улсын иргэн, 1996 оны 7 сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 10 дугаар гудамж 201 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФБ96072817/.
Шүүгдэгч Э.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Тасганы овооны урд замд Хонда-CR-10 маркийн 48-60 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Саранцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Гандангийн хойд замын уулзвараар ногоон гэрлээр амжиж гарах гэж байгаад хохирогчийг мөргөсөн. Тэр даруйдаа хохирогчийг гэрт нь дагуулж очоод аавыг нь аваад буцаад Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн” гэв.
Хохирогч Б.Саранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие их зовиуртай байгаа. Хиймэл шүд хийлгэсэн болохоор сайн ярьж чадахгүй байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Эмчилгээний зориулалтаар эхлээд 1.600.000 төгрөг, дараа нь 980.000 төгрөгийг дансаар авсан. Одоо шүдэнд дахин эмчилгээ хийлгэх зорилгоор 1.000.000 төргөг нэхэмжилж байгаа” гэв.
Иргэний хариуцагч Э.Азхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хонда CR-10 маркийн 48-60 УБЧ улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Миний төрсөн дүү Азбилэгийн буруутай үйлдлээс хохирогч Саранцэцэгийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.600.000 төгрөг төлсөн байна. Цаашид гарах зардлыг даатгалаар төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-55х/,
Гэрч Т.Батсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 40 минутын орчимд гэртээ байж байхад охин Саранцэцэг гаднаас нүүр ам нь цус болчихсон орж ирсэн, би юу болсон талаар асуухад машин мөргүүлсөн гэсэн. Удалгүй манай охиныг мөргөсөн гэх залуу гаднаас орж ирээд цагдаа охиныг чинь аваад ир гэнээ гэхээр нь охиноо аваад жолооч залуугийн хамт осол, хэргийн газарт очсон” гэх мэдүүлэг /хх-57-58х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13279 тоот дүгнэлтэнд:
“1. Б.Саранцэцэгийн биед үүдэн дээд хоёр шүдний түүшин сэртэнгийн хугарал, дух ясны зүүн хөндийн гадна хананы цууралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун сүүжний урд дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Үүдэн нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө” гэжээ /хх-70х/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 793 дугаартай дүгнэлтэнд:
“1.Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам болон орчны байдал, гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13279 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Хонда-Си Ар Ви маркийн 48-60 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Саранцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад зам, орчин, түүний гадаргуугийн байдал, зорчих хэсэг дэх тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
4. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай дүгнэлтэд дурьдсан эвдрэл гэмтэл нь уг осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-82х/,
Мөрдөгчөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх-3-8х/,
Шүүгдэгч Э.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Шүүгдэгч Э.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Тасганы овооны урд замд Хонда-CR-10 маркийн 48-60 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Саранцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Саранцэцэгт учруулсан гэм хорын хохиролд 2.580.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт хүргэгдэн ирсэн шүүгдэгч Э.Аийн №02047054 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн №1166187 дугаартай үнэмлэх зэргийг түүнд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.