Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00102/и |
Дугаар | 211 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 211
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т нэхэмжилсэн 7,249,438 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 1,660,100 төгрөг, зээлийн хүү 756,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,700 төгрөг нийт 2,432,300 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж үлдсэн төлбөр болох үндсэн зээл 5,027,094 төгрөгийг зээлийн гэрээний өмнөх хуваарийн дагуу сар бүрийн 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т салбартай тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг Г.Тгаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г 130,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА