Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 388

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Анармаа,                            

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Г.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0105 50173Т дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Э, 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 114 дүгээр байрны 4 тоотод оршин суудаг, урьд 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгихайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 05 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Г.Э, М.О нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөлийн зогсоолд байсан иргэн Д.Нямбаярын жолоодог явсан “Голден саякэл” ХХК-ний эзэмшлийн 36-58 УБГ улсын дугаартай автомашинаас 2.500.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Н.Дугарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай “Голден Сая дугаар сарын кел Эшиа Пэсифик” ХХК-ны борлуулагч жолооч ажилтай Д.Нямбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул захын Өргөтгөл дээр ажлаа хийж яваад өдрийн орлогын мөнгө  2.530.000 төгрөгийг машин дотроос алдаж манай компанид хохирол учирсан тул манай байгууллагаас намайг хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрсөн тиймээс надад татгалзах зүйл байхгүй байна. Манай компаниас 2.500.000 төгрөг алдагдсан болох нь тухайн өдрийн баримтаар шахагдаад тодорхой харагдаж байгаа...” гэх мэдүүлэг. /хх 12/,.

Гэрч Д.Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эдгээр мөнгийг би өөрийн өөрийн мөнгө хийдэг хар өнгийн жижиг цүнхэнд хийгээд мөрөндөө үүрч явж байгаад машиндаа 16 цагийн орчим орж ирээд зорчигч талын суудал дээр тавьсан  энэ үед минийутас дуугарсан харахад эхнэр залгасан байсан би утсаа салгаад эргүүлээд залгах үед бараа тарааснаас болоод нэлээд их халууцаж хөлөрсөн учир сэрүүцэх зорилгоор машинаас түр зуур буцсан утсаар ярих үед машины зөв талын цонх онгорхой буруу талын цонх хаалттай хаалга хаалттай мөртлөө цоожгүй байсан. Би утсаар 2 минут ярьсан тэр үед цаг 15:49 минут болж байсан. Би утсаар ярьчихаад эргээд машины араар тойроод буруу талд гарахад машины буруу талын хаалга онгорхой байсан. Би тэр хавиар хайгаад хажууд зогсож байсан машины жолооч нараас асууж сураглаж үзэхэд анзаарсан хүн байгаагүй. Тэгээд шууд цагдаагийн хэлтэс дээр очиж мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаагийн ажилтангууд Нарантуул захын цагдаа дээр байдаг камерын бичлэгийг шүүж үзэхэд доогуураа хар өнгийн өмд, дээгүүрээ цагаан өнгийн подволк өмсөж, биеийн тамирын цамц шиг зүйлийг цээжин биеэрээ ороосон 160-165 см орчим өндөртэй эрэгтэй бор царайтай хүн ганцаараа очоод буруу талын хаалга онгойлгоод цүнх аваад цээжээрээ ороосон байсан зүйлээ тайлаад цүнхийг ороогоод цаашаа яваад өгч байгаа бичлэг авагдсан байсан. Тэр хүнийг захын цагдаа нар хараад шууд таньж байсан Одхүү гэж хэлж байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг. /хх 13-14/,

Яллагдагч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татаж байгаа ойлгож байна. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлоо бүрэн барагдуулж дуусгана. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 85/,

Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 56-59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41/, ял шалгах хуудас /хх 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Э нь М.О-тэй нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөлийн зогсоолд байсан иргэн Д.Нямбаярын жолоодог явсан “Голден саякэл” ХХК-ний эзэмшлийн 36-58 УБГ улсын дугаартай автомашинаас 2.500.000 төгрөгийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Э-ыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э-аас хохирол төлбөрт 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Голдэн саякэл ХХК-нд олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Э-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ын урьд цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-аас нийт 250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Голдэн саякэл ХХК-нд олгосугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР