Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 216

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар “Д” ХХК-иас дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр 17,138,413 төгрөгийг гаргуулж “Ч” Орон нутгийн өмчит ХХК-д олгож, үлдэх 8,569,207 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч” Орон нутгийн өмчит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 243,642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА