| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1073/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.П-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0090 80753 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.П, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ноосны технологич инженер мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 6 дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Урьд 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих ял,
-2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял,
-2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялыг оногдуулж, 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил хорих ял,
-2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 769 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн/РД:ШВ66122361/,
Шүүгдэгч А.П нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын орчим иргэн Б.Ууганбаярт өөрийгөө Монгол банкинд ажилладаг, 15 тэрбум төгрөгийн тендэрийн зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарыг хүртэл нийтдээ 34.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би П-аас хохирол төлбөрөө барагдуулж авсан. Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Пагамдулам гэх хүнтэй уулзсан. П-тай хэрхэн яаж уулзсан гэхээр П нь Баянмонгол хорооллын 416-р байранд оршин суудаг байсан бөгөөд тухайн үедээ дэлгүүрээр орж гарч хүмүүст зээл авах хүн байна уу гэж асууж сураглаж байсан юм билээ. Тэгээд манай хадам эгчийн охин Х.Норолхоосүрэн надад хэлэхдээ монгол банкинд ажилладаг эгч байна, та уулзаж үзэх юмуу гэхээр нь би уулзсан. Тэгээд би П-тай уулзахад би Монгол банкинд зохион байгуулагчаар ажилладаг, тендерт шалгарсан төслийн дагуу зээл олгогдож байгаа, хүү багатай, хугацаа урттай зээл байна. Мөн банкин дээр тендерт шалгарсан төсөл байгаа, уг төслөөр барьцаагүй зээл гарна, төслийг та авбал би өөрөө дотор нь ажилладаг учраас бүх зүйлээ сайн мэдэж байгаа, мөн танай зүгээс эрсдлийн мөнгө төлөх шаардлагатай гэх мэтээр надад итгэл үнэмшил төрүүлсэн. Тухайн үед надад хэлэхдээ 15 тэрбум төгрөгийн төсөл байна, танайх 50 хувь буюу 7,5 тэрбумын зээлийг авч болно, тэгээд зээлийн төслөө 21 сая төгрөгөөр худалдаж ав гэж хэлсэн. Надад маш үнэмшилтэй итгэлтэй байсан учир би итгэж төслөө авахаар тохиролцож салсан. Тэгээд 2017 оны 03 сарын 12-ны өдөр байх /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ П-тай уулзаад би 21 сая төгрөг гаргах боломж байна, гол нь зээл болох юмуу гэж хэлэхэд болно оо, та мөнгөө төл гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө А.Пагамдуламын Голомт банкны 2405113448 тоот дансанд 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш цувуулсаар байгаад 2017 оны 05 сарын эхэн хүртэл нийт 21.760.000 төгрөгийг А.П-д өгсөн. Уг мөнгөнөөс 13 сая 760 мянган төгрөгийг Пагамдуламд бэлнээр өгсөн. Тэгтэл П сүүлд надтай уулзаад танайх нэг мөсөн 15 тэрбумын төслөө авахгүй бол багцаараа батлагдчихсан учраас хувааж болохгүй байна, та дахиад 24 сая 280 мянган төгрөгийг нэмж өгсөн. Ингээд би нийт Пд 46 сая 40 мянган төгрөгийг өгсөн бөгөөд үүнээс 10 сая төгрөгийг 2017 оны 11 сарын 08-ны өдөр 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Иймд би нийт 36 сая 40000 төгрөгөөр хохирсон учир уг хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /хх19-20/,
Яллагдагч А.П мэдүүлэхдээ: “...би Монгол банкинд ажилладаггүй, өөрийгөө Монгол банкинд ажилладаг гэж хэлээгүй. Ууганбаяр надад хэлэхдээ манайх фермийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа, тийм зээл гарах боломж байгаа юу гэж надад хэлж байсан, тэгэхээр нь би өө тийм үү, хүнээс сураглаж үзье л гэж хэлж байсан. Тэрнээс өөрөөр би өөрийгөө банкинд ажилладаг зээл гаргаад өгье гэх мэтээр хэлээгүй. Ууганбаяр надад 10 сая төгрөгийг 2-3 удаа билүү дээ хувааж өгсөн, би тэрнээс өөр мөнгө төгрөг аваагүй. Үнэхээр надад 46 сая төгрөг өгсөн гэж байгаа бол гэрээ хийх байсан, Ууганбаяр намайг худал гүтгэж байна. Би Ууганбаярыг өмнө нь таньдаггүй байсан. Би 2016 оны 07 сараас байх БЗД-ийн 26-р хороо Баянмонгол хорооллын 416-52 тоотод байдаг байсан бөгөөд тухайн үед Норолхоосүрэн нь уг байрны дэлгүүрт ажилладаг байсан, тэгээд би тэр дэлгүүрээр орж гардаг байж байгаад зүс мэддэг болсон...” гэх мэдүүлэг. /хх24-25/,
Хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх19-20/, гэрч М.Ганболдын мэдүүлэг /хх21-22/, гэрч Х.Баярсайханы мэдүүлэг /хх23/, яллагдагч А.П-ын мэдүүлэг /хх24-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч А.П нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын орчим иргэн Б.Ууганбаярт өөрийгөө Монгол банкинд ажилладаг, 15 тэрбум төгрөгийн тендэрийн зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарыг хүртэл нийтдээ 34.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагч А.Сайнбаяр нь шүүгдэгч А.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч А.П- нь гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч А.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.П нь бусдад учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Ууганбаяр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч А.П-ыг бусдыг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 1000 /нэг мянга/ нэгжээр торгох ял оногдуулах санал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан болно.
Шүүх улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгч нарын өмгөөллийн үг зэргийг харгалзан шүүгдэгч А.П-д хуульд заасан торгох ял оногдуулж, түүний орлого болон хөдөлмөрийн хөлсийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч А.П-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирол төлбөр нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2017.11.27-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолоор А.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар А.П-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.15-ны өдрийн 163 дугаартай магадлалаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар А.П-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Шүүгдэгч А.П нь 2019.03.12-ны өдрийн байдлаар нийт 664 хоногын хорих ял эдэлсэн байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульд заасан тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулын ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР