Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 224

 

ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Н эцэг Б овогт С.Х /РД: ***/ мөн болохыг тогтоосугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч С.Х сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.Н хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан Ш.М олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг  жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр  дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28,209 төгрөгийг хариуцагч С.Ховор-Олдохоос гаргуулан улсын орлогод олгосугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА