Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,                                

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Б-н Тт холбогдох эрүүгийн 1809041230323 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-н Дулааны инженерийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эмээ, эх, 3 настай охины хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 2а-78 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн УИ-/ РД: 97070917 / Жаран овогт Б-н Т нь:

- 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Борнуур сум, Нарт багийн нутаг Урьхан зоогийн газрын орчимоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тедтрагидроканнабинолын агууламжтай өвсийг” худалдаалах зорилгогүйгээр түүн авч хадгалсан, уг өвсөө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а-78 тоот гэртээ хатааж бэлтгэсэн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 11 давхарт Ч.Анандбазарт өгч хэрэглүүлсэн, мөн хар өнгийн цүнхэнд хийж биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэлд...Б. Т-г сайн дурын үндсэн дээр зориулалтын дээжний саванд шээлгүүлж улмаар тест ашиглан шалгахад ТНС заалт дээр 1 ширхэг улаан зураас илэрснийг тэмдэглэв гэжээ. / хх 10 /

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 13 /

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 17 /

 

Гэрч Ч.Анандбазар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 24 дүгээр байрны тагтан дээр өөрийн найзууд Төгөлдөр, Анарболд нарын хамт тамхи татаж байгаад цагдаад баригдсан. Би тамхинаас нь аваад нэг сорсон чинь сонин амт амтагдсан. Тэгсэн Төгөлдөр “ Наадах чинь өвс ш дээ. Сая Дарханаас авсан юм “гэхээр нь би “ Хая “ гэсэн чинь “ За за. Доошоо буухдаа хаяна аа “ гэж байсан гэжээ. / хх 20, 43 /

 

Гэрч О.Анарболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...Тэгээд бид 3 хажуу талын 24 дүгээр байрны тагтан дээр гарч тамхи татья гэхээр нь гарсан. Тэгээд цагдаа нар ирээд Төгөлдөрийн цүнхийг шалгаж үзээд дараа нь Анандыг шалгасан. Тэр үед Төгөлдөрийн цүнхэн дотроос 2 ууттай ногоон хурц үнэртэй ургамал гарч ирсэн гэжээ. / хх 22, 46 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 9500 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Ананд нас 21” гэж хаягласан шээс, “Б.Тнас 21” хаягласан шээс “О.Анарболд нас 22” гэж хаягласан шээс тус бүр шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “О.Анарболд нас 22” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, “Ч.Ананд нас 21” гэж хаягласан шээс, “Б.Тнас 21” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол илэрч байна.

3.4 Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцит багтдаг болно гэжээ / хх 26-27 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 11183 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ.  

2. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаарлан    өвс    мэт    зүйлд    дельта-9-тетрагидроканнабинолын агууламж илэрч байна.

3. Тетрагидроканнабинол    нь   НҮБ-ын  1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэжээ. / хх 29-30 /

Гэрч Б.Тмөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Урьхан гэх газар очоод замаас 100-200 метр алхаад 5 салаа ургамал ургасан байхаар нь навчийг нь зулгааж саарал өнгийн уутанд хийсэн. Тэгээд өвсөө аваад замын унаанд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Би тэр өвсөө бага хэмжээгээр нь цаасан дээр тавиад цонхон дээр тавьж хатаасан. Тэгээд тагтан дээр гараад Анандбазар нэг татсан, Анандболд татаагүй. Тэгсэн тэр хоёр “ Наадахаа хаяа ч “ гэхээр нь “ Буухдаа хогийн саванд хаяна”  гэж хэлээд зогсож байсан чинь цагдаа нар ирээд барьсан гэжээ. / хх 18, 41, 130 /

Шүүгдэгч Б. Т-г 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 129-130 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58 /

Шүүгдэгч Б.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дарханы “Барс” гэдэг хамгаалалтын албанд ажиллахаар очоод буцахдаа Урьханд буугаад тэр ургамлыг хараад түүж авсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хоёр найзтайгаа уулзаад Анандбазарт нэг удаа соруулсан. Би тэр өвсийг тамхиндаа хийж ороосон байсан. 2012 онд анх найзтайгаа хэрэглэж үзсэн. Тэр үед надад ямар нэг зүйл мэдрэгдээгүй учир дахин татаагүй.

Дахин ийм зүйл хэрэглэхгүй. Охин, эмээгээ харж, сургуульдаа суралцана. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Охиноо харж, ханддаг учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Тнь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Борнуур сум, Нарт багийн нутаг Урьхан зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тедтрагидроканнабинолын агууламжтай өвсийг” худалдаалах зорилгогүйгээр түүн авч хадгалсан, уг өвсөө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а-78 тоот гэртээ хатааж бэлтгэсэн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 11 давхарт Ч.Анандбазарт өгч хэрэглүүлсэн, мөн хар өнгийн цүнхэнд хийж биедээ хадгалсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл / хх 10 /, ...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 13 /, ...Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 17 /, ... байрны тагтан дээр өөрийн найзууд Төгөлдөр, Анарболд нарын хамт тамхи татаж байгаад цагдаад баригдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Анандбазарын мэдүүлэг / хх 20, 43 /, ...Бид 3 байрны тагтан дээр гарч тамхи татья гэхээр нь гарсан. Тэгээд цагдаа нар ирээд Төгөлдөрийн цүнхийг шалгаж үзээд дараа нь Анандыг шалгасан. Тэр үед Төгөлдөрийн цүнхэн дотроос 2 ууттай ногоон хурц үнэртэй ургамал гарч ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Анарболдын мэдүүлэг / хх 22, 46 /, ...Шинжилгээнд ирүүлсэн “О.Анарболд нас 22” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, “Ч.Ананд нас 21” гэж хаягласан шээс, “Б.Тнас 21” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцит багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 9500 дугаар дүгнэлт / хх 26-27 /, ...Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаарлан    өвс    мэт    зүйлд    дельта-9-тетрагидроканнабинолын агууламж лэрч байна. Тетрагидроканнабинол    нь   НҮБ-ын  1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 11183 дугаар дүгнэлт / хх 29-30 /, ...Урьхан гэх газар очиж  5 салаа ургамлын навчийг нь зулгааж, саарал өнгийн уутанд хийсэн. Өвсөө бага хэмжээгээр нь цаасан дээр тавиад цонхон дээр тавьж хатаасан. Тэгээд тагтан дээр гараад Анандбазар нэг татсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг / хх 18, 41, 130 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б. Т-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Тнь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлтээр түүний хэрэглэсэн зүйл нь өвч болох нь тогтоогдсон бөгөөд мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 32-33 /, Шинжлэх ухаан технилогийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн дулааны цахилгаан станцын   ангид суралцдаг / хх 86 /, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн 03 нас 06 сар 06 хоногтой Т.Содтуяа охин болон эмэг эхийн хамт амьдардаг болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Зохион байгуулагч С.Отгонтуяагийн тодорхойлолт / хх 85 / зэргээр тус тус нотлогдож байх тул эдгээрийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1, №2 гэж дугаарласан 2 савлагаатай “өвс” гэх нэршилтэй бодисуудыг / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Тнь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

                                                                                                                   

1. Жаран овгийн Б-н Тийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-н Тт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1, №2 гэж дугаарласан 2 савлагаатай “өвс” гэх нэршилтэй бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар тогтоолын хувийг хүргүүлж, Б.Тнь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Тнь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Б.Төгөлдөрт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ