Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 258

 

   ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-т зааснаар ***дов овогт М.Ү /РД: ***/, ***овогт Г.Г /РД: ***/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорноговь аймаг С*** тоот эрхийн улсын бүртгэлийн Y-0713001045 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг нэхэмжлэгч М.Ү өмчлөлд үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ү улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид 245,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА