Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 260 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 260
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагаа 2,050 төгрөгөөр багасгаж, 126,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.М нь 126,250 төгрөгийг нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос, 2,275 төгрөгийг хариуцагч С.М гаргуулж нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн үлдэх 2,275 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА