Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би Б.Б*******ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдох “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт мэргэжлийн дагуу ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******  нарын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

“...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардпагаасаа “ажилгүй байсан хугацааны цалинг... шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар төлүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт мэргэжлийн дагуу ажилд томилох” гэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг шаардлагыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны дотор биелүүлэхээ эөвшөөрөв. 

Энэхүү гэрээнд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон олгосон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1529844 /нэг сая таван зуун хорин есөн мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгч 2017 онд багтааж нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ******* дугаар дансанд буцаан тушаана.” гэж тус тус харилцан тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучнаар/-ын Дахин төлөвлөлтийн хэлтэст архитектороор ажиллаж байгаад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/79 дүгээр тушаал 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан, уг чөлөөний хугацаа дуусаагүй байхад  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын бүцэц өөрчлөн байгуулагдсантай холбогдуулж албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд одоог хүртэл эрхэлж буй албан тушаалд буцаан томилоогүй нь хууль бус гэж үзэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нар дээрх байдлаар ийнхүү эвлэрч, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт мэргэжлийн дагуу ажилд томилж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар төлөхөөр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгогдсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ийнхүү харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан. 

Шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталснаар уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Б.Б*******ийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт мэргэжлийн дагуу ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.      

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА