Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Намдаг,

           Шүүгдэгч: Г.З-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.З-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021847 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.З-, 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

   Шүүгдэгч Г.З- нь Н.Б-гэгчтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канион” төвд үйл ажиллагаа явуулдаг Ш.Г-ын эзэмшлийн плейстэйшн тоглоомын төвд хууль бусаар нэвтэрч плейстэйшн-4 тоглоом 5 ширхэг, тоглоомын гар 13 ширхэг, тоглоомын сиди 13 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2016 оны 7 дугаар сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” зочид буудлын 204 тоот өрөөнөөс иргэн Б.М-ийн гар цүнхтэй “Самсунг Эс-5” маркийн гар утас, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 30-256 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрээс мөнгөн тоногтой хэт хутга, Самсунг маркийн зөөврийн компьютер, виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Н-ын эзэмшлийн “Гүүд Фүүд” ХХК-ний байранд хууль бусаар нэвтэрч 2 хайрцаг тахианы  цээж мах, чихэр 2 хайрцаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 258.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өндөр Дэнж худалдааны төвд хууль бусаар нэвтэрч уг газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Х-гийн эзэмшлийн бүс барааны лангуунаас биет 276.300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

- 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсанаа гүнж” сувиллын байранд хууль бусаар нэвтэрч кассын машинаас 1.055.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Г.Г-д 1.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Г.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын төлөгдөөгүй хохирлыг төлж барагдуулна” гэв.

Хохирогч Ш.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд Канион төвийн подвальд плейстэйшн тоглоомын газар ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед манай ах Г над руу залгаад танай тоглоомын газарт хулгай орчихсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд би тоглоомын газартаа яваад очтол цагдаагийн газраас үзлэг хийгээд явчихсан байсан. Алдагдсан эд зүйлээ бүртгээд үзэхэд плейстэйшн- 4 тоглоом 5 ширхэг, 13 ширхэг тоглоомын гар, 12 ширхэг тоглоомын диск, орлогын 19.000 төгрөг алга болсон байсан. ...тухайн үед эд зүйлээ хүлээн авахад нэг ширхэг тоглоом солигдсон, нэг ширхэг тоглоом огт байхгүй байсан. Харин бусад нь бүгд бүрэн бүтэн байсан. Намайг хүлээж авахад Калл Оп Дути нэртэй тоглоом байхгүй байсан. Харин фифа нэртэй тоглоом 2016 оны тоглоом 2015 тоглоомоор солигдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78, 198/,

            Иргэний нэхэмжлэгч Б.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 20-ны үед над дээр нэг залуу ирээд плейстэйшн-4, тоглоомын нэг ширхэг гар авах уу гээд надад 15.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед манай ажил дээр 5 тоглоом, 2 гар нийт 80.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэр өдөр явахдаа тэр залуу надад эд нар миний дүүгийн тоглоомууд байгаа юм, надад яг миний өөрийн плейстэйшн-4 тоглоом байгаа авах уу гэж хэлэхээр нь би авъя гээд бид 2 үнэ тохиролцоод 250.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд маргааш буюу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед нөгөө залуу ирээд плейстэйшн тоглоом 1 ширхгийг 2 гарын хамт нийт 250.000 төгрөгөөр зарсан. Ингээд би уг залуугаас нийт 1 плейстэйшн тоглоом, 5 ширхэг тоглоомын гар, 5 ширхэг тоглоомын диск авсан. Уг залуугаас авсан эд зүйлсийг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Одоо надад нийт 345.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 81/,

            Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орой 23 цагийн үед тоглоомын газраа хаагаад цоожлоод явсан, явахдаа манаачид хүлээлгэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг 40 минутын үед тоглоомын газартаа ирэхэд манай тоглоомын газрын вакум хаалга онгорхой байсан. Гэхдээ гадна хаалга бол зүгээр байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...5 ширхэг плейстэйшн тоглоом, 12 гар, тоглоомын диск 12 ширхэг алдагдсан байсан. Мөн орлогын мөнгө 19.000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 91/,

            Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр удаан уулзаагүй найз М, Х, М, Баясаа нар Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирээд 23 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл нэртэй зочид буудалд уулзсан. ...тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчим цүнхээ хайтал миний цүнх, гар утас, түрүүвч зэрэг эд зүйл байхгүй мөн Мгийн цүнх гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь бид нар доошоо бууж үүдний ресепшнээс нь асуутал та нар хажуу талын өрөө рүү орсон байна лээ гээд Мгийн цүнхийг гаргаж өгсөн. Тэгээд миний цүнх байхгүй болохоор нь хяналтын камерын бичлэг шүүж үзтэл үл таних залуу манай өрөөнөөс Мгийн цүнхийг авч гараад хажуу талын өрөө рүү ороод 10 орчим минутын дараа цүнхгүй гарч ирээд 4 дүгээр давхар луу өөрийнхөө өрөө рүү орсон. Тэгээд 30 орчим минутын дараа эргэж бид нарын байсан өрөө рүү ороод миний гар цүнхийг авч гарч ирээд буцаад өөрийнхөө өрөө рүү орсон бичлэг байсан. Бид нар цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. Үүдний хамгаалагч нь дээд давхарт хамтдаа орж үзье хүний цүнх байна гээд цагдаа нартай хамт дээшээ орж үзэхэд миний бичиг баримтыг газар тавьсан, цүнх онгорхой дотор нь байсан 350.000 орчим төгрөг, алтан шаргал өнгөтэй Самсунг Эс-5 маркийн гар утас алга болсон байсан. Миний ажлын үндсэн цалин 800.000 төгрөг байдаг юм. Би тухайн үед захиралдаа хэлээд байрны урьдчилгаа мөнгө шаардлагатай байсан болохоор 650.000 төгрөгийг авч байсан юм. 650.000 төгрөгөөс 500.000 төгрөг нь тухайн үед үлдсэн байсныг хулгайд алдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй миний мөнгийг хулгайлж авсан хүн төлбөрийн чадваргүй хүн хулгайлсан гэж надад хэлсэн. Мөн ажлын цаг их байдаг болохоор наашаа, цаашаа их явж чадахгүй болохоор санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/,

            Хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 07-ны орой 00 цагт найз Г.З-тай хамт жаахан халамцуу манай гэрт ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр сэрээд хартал манай найз байхгүй харин гэрийн хаалга, цонх онгорхой байхаар нь хаачаад утсаа цэнэглэх гээд повер банк хайгаад олоогүй бас гэрт байсан хэт хутга, нөөтбүүк, виски, АКМ бууны жад зэрэг байхгүй байсан. ...манай гэрт бид хоёр л байсан. Манай гэрт өөр хүн орох боломжгүй, гаднаа нохойтой, манай найз урд нь хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 209/,

            Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 2-05 тоотод Хүнсний хагас боловсруулан тахианы мах үйлдвэрлэдэг юм. Тэгээд өдөр хоногийг нь сайн санахгүй байна зун байсан, нэг өглөө ажил дээрээ ирсэн чинь манай ажлын газрын гадна нэг цонх онгорхой, дотор нь 2-3 хайрцаг савтай тахианы мах гарахад бэлдээд тавьсан байдалтай байсан. Би ороод шууд цагдаа дуудсан. ...Манай үйлдвэрээс 2 хайрцаг тахианы цээж мах, 2 хайрцаг хөдөө авч явах гэж байсан чихэр хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 34/,

            Хохирогч Н.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний 05 цагийн үед гэртээ унтаж байхад зохион байгуулагч Цэнд-Аюуш танай лангуу руу хулгай орсон байна. Чи түлхүүрээ аваад хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээсээ такси бариад шууд нөхөр Батзоригийн хамт ажил дээрээ ирэхэд цагдаа нар болон харуул хамгаалалтынхан ирчихсэн байсан. Тэгэхээр нь би дотогш орох гэхэд цагдаа нар чи өөрөө орох хэрэггүй, танайх хутга, хайч ихтэй газар юм байна гэж хэлээд намайг хаалга онгойлгоход цагдаа нар хамгаалалтын ажилтан нартай хамт ороход цонхоор орсон хүн лангууны цаагуур ороод зугтаад байсан. ...би өөрийн лангууны ард өмсдөг халаасныхаа баруун талынхаа халаасанд 276.300 төгрөг хийчихсэн байсан. Тэгээд тэр мөнгө байгаа эсэхийг үзэхэд ямарч мөнгө байхгүй байхаар нь цагдаа дээр очиход миний мөнгийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 149/,

            Хохирогч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 20 минутанд хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд гаднаас түлхүүрээрээ онгойлгож орж ирээд тек рүү харахад кассан дээр байсан дэвтрүүд текен дээр тавигдсан байхаар нь би юу билээ гэж бодоод кассын машинаа харахад кассын машин байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явцгаасан. Манай байгууллагад хулгайч орохдоо зоорийн давхрын агааржуулалтын хоолойг эвдээд орж ирсэн байсан. ...Манай текны доор байдаг кассын машиныг доош нь буулгаад гал тогоо руу оруулаад эвдээд дотор нь байсан 1.055.000 төгрөгийг авсан байна. Би өөрийн захирал Ц.Мөнхтуяа руу өдөр болгон орсон орлого, зарлага бүгдийг шивээд явуулдаг юм. Тэгээд хулгай орох шөнийн өдрийнх нь орлогыг би дэвтэрт бүртгээд тоолоод захирал руу явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 104/,

            Шинжээчийн 01/693 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 8, 10, 13 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 3, 4, 5, 7, 9, 11, 12, 14 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын мөр нь 44313, MN000610015546, MN000110022118 гэсэн дугаараар бүртгэгдсэн Ганбат овогтой Заяабаатарын баруун гарын эрхий хуруугаар, 13 гэж дугаарласан гарын мөр нь санд MN000720005351 дугаараар бүртгэгдсэн хохирогч Ганхуяг овогтой Ган-Эрдэний баруун гарын эрхий хуруугаар тус тус үүсгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 109-110/,

            Яллагдагчаар Г.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Канион төвийн плейстэйшн тоглоомын газар руу явсан. Би өмнө нь уг тоглоомын газарт тоглож байхдаа цонхыг нь ажигласан юм. Цонх нь унждаг цонх байсан. Тэрүүгээр ороод хулгай хийж болох юм байна гэж бодсон. Тэгээд би 2016 оны 7 дугаар сарын 26-наас 2016 оны 7 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баагийгийн хамтаар уг канион төвийн тоглоомын газрын цонхоор орсон. Баагий арай жижиг биетэй болохоор эхэлж ороод цонхыг нь түлхтэл цонх нь онгойчихсон. Тэгээд тэр цонхоор Баагий эхэлж ороод араас нь би орсон. Тэгээд ороод плейстэйшн тоглоомын газрын вакум хаалгыг нь би хүчтэй татахад хаалга нь онгойсон юм. Тэгээд бид 2 ороод тэндээс хогний хар өнгийн уут олоод уг уутандаа нийт 5 ширхэг плейстэйшн тоглоом, 13 ширхэг гар, 12 ширхэг хайрцагтай тоглоомын диск зэрэг эд зүйлийг хулгайлаад хар уутандаа хийгээд аваад гарсан. Гарахдаа бид хоёр текний орчмоос орлогын мөнгө бололтой 19.200 төгрөгийг аваад ...орж ирсэн цонхоороо гарсан. Бид хоёр тэндээсээ гараад 3, 4 дүгээр хорооллын Өргөө кино театрын ард байрлах нэг жижиг буудалд хоносон. Маргааш өглөө нь Баагий бид 2 хамт 25 дугаар эмийн сангийн ойролцоо байрлах Эрдэнэс нэртэй ломбардад нэг плейстэйшн тоглоом, 2 гар, 2 тоглоомын дискийн хамтаар 200.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. ...би буудалдаа бараг 8 цагийн үед орсон ба ороод явж байтал нэг өрөөний хаалга онгорхой байсан. Дотор нь 6-7 хүн унтаж байсан харахад ширээн дээр эмэгтэй хүний цүнх байхаар нь би авчихсан юм. Тэгээд уг цүнхийг аваад өрөөндөө оруулаад онгойлгоод үзэхэд 5.600 төгрөг Самсунг Эс-5 маркийн гар утас 1 ширхэг байсныг аваад цүнхийг нь өрөөндөө хаячихсан. Тэгээд дахиж би доошоо буугаад нөгөө өрөө рүү ороод дахид нэг цүнх байсныг нь онгойлгоод дотроос нь 2 ширхэг нокиа маркийн гар утас басныг хулгайлаад аваад гарсан. Тэгээд би аваад шууд гарсан юм. Гарахдаа би хулгайлсан плейстэйшнүүдээ хамт аваад нэг мөсөн гарсан. Гараад 3, 4 дүгээр хорооллын хойно байрлах Мини нэртэй буудалд орсон. Тэгээд унтаж байгаад гарч яваад цагдаа нарт баригдсан. ...тухайн зүйл ангийг зөвшөөрч байна. Энхбатын гэрээс хулгай хийх зорилго байхгүй байсан. Би нилээн согтуу байсан. ...би Гандангийн нэг гудамжаар ороод нэвт гарах санаатай явж байсан чинь нэг давхрын цонх нь хагас цоожилсон байшин байсан. Би очоод харсан чинь ямар нэг хамгаалалт төмөр байхгүй байхаар нь хамгаалалт төмрийг нь түлхэж орсон. Тэнд ороход хөргөгчүүд байсан. Хөргөгчөөс нь 3 хайрцаг тахианы мах аваад буцаад гарсан. Тэгээд шууд замаас такси бариад Чингэлтэй дүүргийн Баянбүрд ороод буусан. ...Тэгээд ороод харанхуй байсан бөгөөд нэг сандал дээр дохсон байсан юмны халаасанд байсан мөнгийг авсан. Яг сайн тодорхой санахгүй байна. Тэгээд би торгон дээр гараад хэвтэж байгаад унтсан байсан. ...сувиллын газрын нүүрэн талдаа байсан шатны хажуу талын вакум цонхны салхивчийг түлхэн орсон. Тэгээд би тэр сувиллын 2 давхрын өрөөнд байсан шүүгээг онгойлгоход кассын машин байхаар нь аваад доод талын гал тогооны өрөө рүү нь ороод кассын машинд байсан 600.000 гаруй төгрөгийг хулгайлан аваад 2 давхрын цонхоор буугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 119, 2-н 221, 3-н 53, 161, 124/,

            Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 10-11, 13-14, 17-18, 2-н 200, 3-н 24, 134-135/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 12, 16, 218, 2-н 199, 3-н 23, 95, 133-/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 19-27, 220-222, 2-н 201, 3-н 25-30, 96-100, 136-141/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 59-62, 3-н 144/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 66-67, 2-н 42-43, 56, 108-109, 3-н 43-44, 131/, Эрүүгийн хэргийн нэгтгэх тогтоол /хх 1-н 4, 145, 215, 188, 3-н 20, 92/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 151-161, 170-173, 180-183, 2-н 4-6, 222, 3-н 69-81 /, Хохирогч нарын хүсэлт /хх 1-н 204/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх 2-н 12/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.З- нь бусдатай /Н.Б/ гэгчтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канион” төвд үйл ажиллагаа явуулдаг Ш.Г-ын эзэмшлийн плейстэйшн тоглоомын төвд хууль бусаар нэвтэрч плейстэйшн-4 тоглоом 5 ширхэг, тоглоомын гар 13 ширхэг, тоглоомын сиди 13 ширхэг зэрэг эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2016 оны 7 дугаар сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” зочид буудлын 204 тоот өрөөнөөс иргэн Б.М-ийн гар цүнхтэй “Самсунг Эс-5” маркийн гар утас, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 30-256 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрээс мөнгөн тоногтой хэт хутга, Самсунг маркийн зөөврийн компьютер, виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Н-ын эзэмшлийн “Гүүд Фүүд” ХХК-ны байранд хууль бусаар нэвтэрч 2 хайрцаг тахианы мах, цээж мах, чихэр 2 хайрцаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 258.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өндөр Дэнж худалдааны төвд хууль бусаар  нэвтэрч уг газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Х-гийн эзэмшлийн бүс барааны лангуунаас биет 276.300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

- 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсанаа гүнж” сувиллын байранд хууль бусаар нэвтэрч кассын машинаас 1.055.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Г.Г-д нийт 1.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.Г-ын: “...2016 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед манай ах Г над руу залгаад танай тоглоомын газарт хулгай орчихсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд би тоглоомын газартаа яваад очтол цагдаагийн газраас үзлэг хийгээд явчихсан байсан. Алдагдсан эд зүйлээ бүртгээд үзэхэд плейстэйшн-4 тоглоом 5 ширхэг, 13 ширхэг тоглоомын гар, 12 ширхэг тоглоомын диск, орлогын 19.000 төгрөг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78, 198/, иргэний нэхэмжлэгч Б.М-ы: “...2016 оны 7 дугаар сарын 20-ны үед над дээр нэг залуу ирээд плейстэйшн-4 тоглоомын нэг ширхэг гар авах уу гээд надад 15.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед манай ажил дээр 5 тоглоом 2 гар нийт 80.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэр өдөр явахдаа тэр залуу надад эд нар миний дүүгийн тоглоомууд байгаа юм, надад яг миний өөрийн плейстэйшн-4 тоглоом байгаа авах уу гэж хэлэхээр нь би авъя гээд бид 2 үнэ тохиролцоод 250.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд маргааш буюу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед нөгөө залуу ирээд плейстэйшн тоглоом 1 ширхэгийг 2 гарын хамт нийт 250.000 төгрөгөөр зарсан. Ингээд би уг залуугаас нийт 1 плейстэйшн тоглоом, 5 ширхэг тоглоомын гар, 5 ширхэг тоглоомын диск авсан. Уг залуугаас авсан эд зүйлсийг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Одоо надад нийт 345.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 81/, гэрч С.М-гийн: “...тоглоомын газартаа ирэхэд манай тоглоомын газрын вакум хаалга онгорхой байсан. Гэхдээ гадна хаалга бол зүгээр байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...5 ширхэг плейстэйшн тоглоом, 12 гар, тоглоомын диск 12 ширхэг алдагдсан байсан. Мөн орлогын мөнгө 19.000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 91/, хохирогч Б.М-ийн: “...хяналтын камерын бичлэг шүүж үзтэл үл таних залуу манай өрөөнөөс Мгийн цүнхийг авч гараад хажуу талын өрөө рүү ороод 10 орчим минутын дараа цүнхгүй гар ирээд 4 дүгээр давхар луу өөрийнхөө өрөө рүү орсон. Тэгээд 30 орчим минутын дараа эргэж бид нарын байсан өрөө рүү ороод миний гар цүнхийг авч гарч ирээд буцаад өөрийнхөө өрөө рүү орсон бичлэг байсан. ...цүнх онгорхой дотор нь байсан 350.000 орчим төгрөг, алтан шаргал өнгөтэй Самсунг Эс-5 маркийн гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/, хохирогч Д.Э-ын: “...2018 оны 3 дугаар сарын 07-ны орой 00 цагт найз Г.З-тай хамт жаахан халамцуу манай гэрт ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр сэрээд хартал манай найз байхгүй харин гэрийн хаалга цонх онгорхой байхаар нь хаачаад утсаа цэнэглэх гээд повер банк хайгаад олоогүй бас гэрт байсан хэт хутга, нөөтбүүк, виски, АКМ бууны жад зэрэг байхгүй байсан. ...манай гэрт бид хоёр л байсан. Манай гэрт өөр хүн орох боломжгүй, гаднаа нохойтой...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 209/, хохирогч Б.Н-ын: “...ажил дээрээ ирсэн чинь манай ажлын газрын гадна нэг цонх онгорхой, дотор нь 2-3 хайрцаг савтай тахианы мах гарахад бэлдээд тавьсан байдалтай байсан. Би ороод шууд цагдаа дуудсан. ...Манай үйлдвэрээс 2 хайрцаг тахианы цээж мах, 2 хайрцаг хөдөө авч явах гэж байсан чихэр хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 34/, хохирогч Н.Х-гийн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний 05 цагийн үед гэртээ унтаж байхад зохион байгуулагч Цэнд-Аюуш танай лангуу руу хулгай орсон байна. Чи түлхүүрээ аваад хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээсээ такси бариад шууд нөхөр Батзоригийн хамт ажил дээрээ ирэхэд цагдаа нар болон харуул хамгаалалтынхан ирчихсэн байсан. ...хаалга онгойлгоход цагдаа нар хамгаалалтын ажилтан нартай хамт ороход цонхоор орсон хүн лангууны цаагуур ороод зугтаад байсан. ...би өөрийн лангууны ард өмсдөг халаасныхаа баруун талынхаа халаасанд 276.300 төгрөг хийчихсэн байсан. Тэгээд тэр мөнгө байгаа эсэхийг үзэхэд ямарч мөнгө байхгүй байхаар нь цагдаа дээр очиход миний мөнгийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 149/, хохирогч Г.Ган-Эрдэний:өн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 20 минутанд хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд ...кассын машинаа харахад кассын машин байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явцгаасан. Манай байгууллагад хулгайч орохдоо зоорийн давхрын агааржуулалтын хоолойг эвдээд орж ирсэн байсан. ...Манай текны доор байдаг кассын машиныг доош нь буулгаад гал тогоо руу оруулаад эвдээд дотор нь байсан 1.055.000 төгрөгийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 104/, шинжээчийн 01/693 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.З- нь 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт эд зүйлийн үнэлгээгээр учирсан хохирлоос төлөөгүй үлдсэн нийт 2.526.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Энхбатад 800.000 төгрөг, хохирогч Б.Н-т 258.000 төгрөг, хохирогч Г.Г-д 1.295.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М-д 172.500 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэргээс тусгаарласан Н.Б-гэгч нь хулгайн эд зүйлийг авсан зүйл байхгүй. Энэ нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул хохирлыг шүүгдэгч Г.З-аас бүрэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хохирогч Ш.Г-, Б.М-, Н.Х- нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн дээрх хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.З-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 05 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч тус зүйл ангид заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Г.З-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, зарим хохирогч нарын хохирлыг барагдуулсан зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.З-т оногдуулах хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-ын урьд цагдан хоригдсон 197 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 201625021938, 201626022078, 201625022078, 1705004600867, 1809013110766, 1805035571126, 1805054891061, 1805052051064 тоот хэргүүдийг нэгтгэсэн, 170500760 тоот хэргийг тусгаарласан болно.

Прокуророос шүүгдэгч Г.З-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамласан байх ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилхээс өмнө үйлдэгдэж эхлээд уг хууль  үйлчилж эхэлсэний дараа төгссөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтыг журамлах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.З-ыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 04 жил хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.З-т оногдуулсан 04 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.З-ын урьд цагдан хоригдсон 197 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 201625021938, 201626022078, 201625022078, 1705004600867, 1809013110766, 1805035571126, 1805054891061, 1805052051064 тоот хэргүүдийг нэгтгэсэн, 170500760 тоот хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-аас нийт 2.526.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-ад 800.000 төгрөг, Б.Н-т 258.000 төгрөг, Г.Г-д 1.295.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М-д 172.500 төгрөг тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР