Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 245

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ч.Т, Б.М нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг төлж, цаашдаа сар бүрийн 20-ны өдрийн дотор            250 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийт 8 923 010 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157 718 төгрөгийн  тал хувь 78 859 төгрөгийг хариуцагч Ч.Т, Б.М нараас, тал хувь болох 78 859 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ