| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0148/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Х |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц-н Тт холбогдох эрүүгийн 180205770320 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хогод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 95 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УИ95063018 / Боржигон овогт Ц-н Т нь:
- 2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 536 грамм жинтэй “өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 5 дугаар байрны 95 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас / хх 3 /
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-12 /
Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12484 дугаар дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Дөлгөөн, Батжаргал, Алтангэрэл, Тамир, Наранзаяа гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
3. Шинжилгээнд ирүүлсэн АО4755172 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуулж гуурс хэлбэрт оруулан /Зураг №1,2,3,4/ хуванцар сав хажуу хэсэгтэй 2 цоолсон, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас дотроо хар шатсан ургамлын үлдэгдэлтэй, дотроо шингэн зүйлтэй цагаан өнгийн хар хошуу бүхий газын гар мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahudrocannabinol/ тус тус илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг гэжээ. / хх 45-49/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12483 дугаар дүгнэлтэнд:
1. 5 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлүүд /нэг уут дортоо тусдаа ууттай 2 хэсэг-нийт 3 ширхэг/ тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / хх 51-53 /
Гэрч Ц.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл рестораны урд талын зогсоол дээр Батжаргал, Дөлгөөн, Алтангэрэл, Наранзаяа нарын хамт Батжаргалын эзэмшлийн Приус 30 маркийн 42-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Комикс эмийг их хэмжээгээр нь ууж хэрэглэсэн. Мөн марихуан буюу өвсийг “дунд зэргийн устай хуванцар саванд, нүх гаргаад нүхэндээ мөнгө ороон тогтоож, дээр нь тугалган цаасыг тусгайлан бэлтгэн дээр нь өвсөө тавьж байгаад шатаагаад” түүнийгээ сорсон. Тэгээд байж байтал Цагдаагийн алба хаагчид хүрч ирэн, тухайн газарт үзлэг хийн бид нарыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн. Уг өвсийг би 2018 оны 09 дүгээр сарын дундуур Жаргалант сумын төмсний талбайн замын хойд талаас түүсэн байдаг. Түүсэн өвсөө гэртээ аваачиж хатаасан. Хадгалсан өвсөө 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Батжаргалаас тээврийн хэрэгслийг нь гуйж авч байгаад багажны хэсэгт байрлах запас дугуй хийдэг хэсэгт 2 ууттай өвсөө хийсэн. Өвсийг хийхдээ би Батжаргалд хэлээгүй. Орой нь Дөлгөөн, Наранзаяа, Алтангэрэл, Батжаргал бид хэд уулзахаар тохиролцсон. Эмийн сангаас Комикс аваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Сөүл рестораны дотор байрлах зогсоол дээр очсон. Комиксоо бид нар хэрэглэсэн боловч сайн манарч өгөхгүй байсан болохоор би Батжаргал, Дөлгөөн, Наранзаяа, Алтангэрэл нарт надад өвс байгаа гэж хэлээд Батжаргалын тээврийн хэрэгсэлийн багажнаас жааханыг гаргаж ирээд машин дотор байсан усны савыг нүхлээд мөн шоколадны цаасны доторх тугалган цаасандаа өвсөө хийж татсан.
... Би 2018 оны 08 сард сургалтаар Мандал сум орж байсан юм. Тухайн үед уг газар нь хүмүүсийн хэлдэгээр өвс гэх зүйл манаачийн пүтэгний хажууд ганц ширхэг ургасан болохоор нь хэдэн мөчир тасдаж аваад хот орж ирсэн. Тэрийгээ хотод орж ирээд хатаагаад тамхины дотор хийж байгаад сорж үзсэн. Тухайн үед надад нүд аргасан мэдрэмж төрөөд ерөнхийдөө таалагдсан гэжээ. / хх 18-20 /
Гэрч Л.Батжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл рестораны урд талын зогсоол дээр Тамир, Дөлгөөн, Алтангэрэл, Наранзаяа нарын хамт миний эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 42-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Комикс эмийг их хэмжээгээр нь ууж хэрэглэсэн. Мөн марихуан буюу өвсийг Бонго дунд зэргийн устай хуванцар саванд, нүх гаргаад гаргасан нүхэндээ мөнгө ороон тогтоож, дээр нь тугалган цаасыг тусгайлан бэлтгэн дээр нь өвсөө тавьж байгаад шатаагаад түүнийгээ сорсон. ...Тамир гэнэт буугаад багаж онгойлгосноо өвс гаргаад ирсэн. Би уг өвсийг анх удаа харсан бөгөөд миний машинаас гараад ирхээр нь гайхаад асуухад Тамир “Мань чинь 9 сард түүчихээд гэртээ хатаагаад хадгалсан байсан юм. Гэрт байж байхаар гээд чиний машины ард өнөөдөр түр хийсэн юм гэж хэлсэн гэжээ. / хх 21-23 /
Шүүгдэгч Ц.Тыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 65-66 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 91 /
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хор хөнөөллийг бүрэн ойлгож мэдсэн. Дахиж хэрэглэхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Намайг өршөөгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай / уутны хамт 536 грамм жинтэй / “өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 5 дугаар байрны 95 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас / хх 3 /, …Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-12 /, ...Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Дөлгөөн, Батжаргал, Алтангэрэл, Тамир, Наранзаяа гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн АО4755172 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуулж гуурс хэлбэрт оруулан /Зураг №1,2,3,4/ хуванцар сав хажуу хэсэгтэй 2 цоолсон, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас дотроо хар шатсан ургамлын үлдэгдэлтэй, дотроо шингэн зүйлтэй цагаан өнгийн хар хоршуу бүхий газын гар мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahudrocannabinol/ тус тус илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12484 дугаар дүгнэлт / хх 45-49 /, ...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлүүд /нэг уут дортоо тусдаа ууттай 2 хэсэг-нийт 3 ширхэг/ тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12483 дугаар дүгнэлт / хх 51-53 /, ... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл рестораны урд талын зогсоол дээр Батжаргал, Дөлгөөн, Алтангэрэл, Наранзаяа нарын хамт Батжаргалын эзэмшлийн Приус 30 маркийн 42-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Комикс эмийг их хэмжээгээр нь ууж хэрэглэсэн. Мөн өвсийг “дунд зэргийн устай хуванцар саванд, нүх гаргаад гаргасан нүхэндээ мөнгө ороон тогтоож, дээр нь тугалган цаасыг тусгайлан бэлтгэн дээр нь өвсөө тавьж байгаад шатаагаад” түүнийгээ сорсон. Би 2018 оны 08 сард сургалтаар Мандал сум орж манаачийн пүтэгний хажууд ургасан өвснөөс хэдэн мөчир тасдаж аваад гэртээ хатаагаад тамхины дотор хийж байгаад сорж үзсэн. Тухайн үед надад нүд аргасан мэдрэмж төрөөд ерөнхийдөө таалагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Тын мэдүүлэг / хх 18-20 /, ... Сөүл рестораны урд талын зогсоол дээр Тамир, Дөлгөөн, Алтангэрэл, Наранзаяа нарын хамт миний эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 42-92 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Комикс эмийг их хэмжээгээр нь ууж хэрэглэсэн чинь сайн үйлчлэхгүй байна гэж ярилцаад багаж онгойлгосноо өвс гаргаад ирэхээр нь гайхаад асуухад Тамир 9 сард түүчихээд гэртээ хатаагаад хадгалсан байсан гээд бид нар Бонго буюу бага зэргийн устай жижиг хуванцар савыг мөнгө хуульж байгаад цоолоод дээр нь тугалган цаас тусгайлан бэлдээд тэр хэсэгтээ өвсөө тавьж байгаад хатаагаад татсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Батжаргалын мэдүүлэг / хх 21-23 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Тыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлтээр Ц.Т нь мансууруулах донтой эсвэл сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй. / хх 127-129 / ургамлыг хэрэглэсэн, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тетрагидроканнабинолын агууламжтай АО 4755172 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, бөөр хэсэгтээ 2 нүхтэй усны сав / БОНГО/, дотроо хар өнгийн шатсан ургамлын үлдэгдэлтэй тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, цагаан өнгийн бариултай хар өнгийн асаагуур болон уутны хамт нийт 536 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-н Тыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц-н Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тетрагидроканнабинолын агууламжтай АО 4755172 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, бөөр хэсэгтээ 2 нүхтэй усны сав / БОНГО/, дотроо хар өнгийн шатсан ургамлын үлдэгдэлтэй тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, цагаан өнгийн бариултай хар өнгийн асаагуур болон уутны хамт нийт 536 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар тогтоолын хувийг хүргүүлж, Ц.Т нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ц.Т нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.
5. Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ