Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0458

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Шинэцэцэг

хохирогч: Ш.Ш

шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц  овогт Б М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 190600290526 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц  овогт Б М,19 оны 3 дугаар  сарын 11-ний  өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 3,  Сонгинохайрхан  дүүргийн  дүгээр хороо Овоотын  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Ш мөнгө авлаа гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч  Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөшөөрч байна гэв.

           Хохирогч Ш.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө сааданд М, бас нэг найзтайгаа гурвуулаа архи ууж байсан. Гэтэл М нэг шил архи аваа ирье гэж хэлээд мөнгө байхгүй байна чи авсан гэж хэлсэн. Би аваагүй гэж хэлтэл өөрөө намайг нүүр лүү нэг удаа гараараа цохьсон. Би үстээд унагаасан чинь миний ам руу гараа хийж уруул урсан. Хажуу талд зогсож байсан хүн бид хоёрыг салгасан. Тэр орой гэмтэл дээр очиж уруулдаа 5 оёдол тавиулсан. Уруулын нэг тал хавдаж, хөхөрсөн байсан. Би гэрээсээ сар гаран гараагүй. Ах эмчилгээний мөнгө өгсөн. Хэдэн төгрөг болсоныг сайн мэдэхгүй байна. Уруул дотор сонин байгаа. Дүү нар шүүгдэгчээс хэдэн төгрөг гаргуулж авч сорви арилгана гэж хэлсэн. Хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна гэв.

           Шүүгдэгч  Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагийн орчим нэг шил архи худалдаж аваад байрныхаа сааданд О, Ш нарын хамт уусан. Гэтэл О намайг цохиод эхлэхээр нь би яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа эргээд очтол Шаагий дахиад нэг юм авья гэхээр нь би 3000 төгрөг өгөөд явуулсан. Гэтэл Ш дэлгүүрээс ирэхдээ архигүй ирэхээр нь би мөнгөө авья гэтэл миний мөнгийг өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ үүдэнд авч очоод зодчихсон юм гэжээ. /хх-ийн 14/

           Хохирогч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз М, О нарын хамт 0.5 граммын Хараа архи байрныхаа сааданд хувааж уусан. Тэгээд архиа уугаад дуустал О яваад өгсөн. Бид хоёр байрныхаа гадаа салсан ба гэртээ орох гээд орцныхоо үүдэнд зогсож байтал М ээжийнхээ хамт гарч ирээд чи мөнгө өгөөдөх гээд над руу орилоод дайраад байсан. Би гайхаад юун мөнгө гэхэд намайг цохиж дайраад байсан. Би өөдөөс нь хариу үйлдэл үзүүлсэн асуудал байхгүй. Ээж нь хориглож болиулсан. Тэгээд би гэртээ орсон. Миний баруун доод уруул урагдсан. Нүдний доод талын ухархайн яс цөмөрсөн байдалтай байна. Би яагаад М зодуулсан шалтгааныг мэдэхгүй байгаа юм гэжээ.  /хх-н 6-12/   

          Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр гаднаас эмээ маань ах М оруулж ирэхэд нь л юу болсон талаар мэдсэн. Гадаа нэг юмтай зодолдоод байхаар нь салгаж оруулж ирлээ гэж ярьсан. Манай эмээ энэ хэргээс болоод маш их айж түгшсэн байсан. Би М үеэл дүү нь байгаа юм. Манай ах багадаа морьноос унаад гэмтсэн. Тэр явдлаас хойш унадаг болсон. Шөнийн цагаар их унадаг юм. Муу зуршил байхгүй гэжээ.  /хх-н 15-16/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 845 тоот шинжилгээ  Дүгнэлт :

          1.Ш.Ш биед хоёр нүдний зовхи, салст, зүүн бугалганд цус хуралт, хамар, баруун хацар, доод уруул, духанд зулгаралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/

 Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-24/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 305 тоот  Дүгнэлт :

          1.Б.Мд нь хэрэг үйлдэх үедээ шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно.

2.Б.М нь өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.М нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.Б.М нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна.

4.Б.Мд нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 28/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21,29-30/

          Б.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41-42/

          Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 34 /, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 32/, цалингийн тодорхойлолт /хх-н 36/

          Б.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/ зэрэг болно.

          Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Ш чи мөнгө өг гэж хэлээд түүнтэй барьцалдан авч улмаар гараа ам руу нь хийж завьжийг цуулсанаас хоёр нүдний зовхи, салст, зүүн бугалганд цус хуралт, хамар, баруун хацар, доод уруул, духанд зулгаралт, доод уруулд шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн.         

          Хохирогч Ш.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... М нэг шил архи аваад ирье гэж хэлээд мөнгө байхгүй байна чи авсан гэж хэлсэн. Би аваагүй гэж хэлтэл өөрөө намайг нүүр лүү нэг удаа гараараа цохьсон. Би үстээд унагаасан чинь миний ам руу гараа хийж уруул урсан. Хажуу талд зогсож байсан хүн бид хоёрыг салгасан. Тэр орой гэмтэл дээр очиж уруулдаа 5 оёдол тавиулсан. Уруулын нэг тал хавдаж, хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг

        Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 845 тоот шинжилгээний дүгнэлтээр Ш.Ш биед хоёр нүдний зовхи, салст, зүүн бугалганд цус хуралт, хамар, баруун хацар, доод уруул, духанд зулгаралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна. /хх-ийн 19/

          Шүүгдэгч  Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ш дахиад нэг юм авья гэхээр нь би 3000 төгрөг өгөөд явуулсан. Гэтэл Ш дэлгүүрээс ирэхдээ архигүй ирэхээр нь би мөнгөө авья гэтэл миний мөнгийг өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ үүдэнд авч очоод зодчихсон юм гэсэн мэдүүлэг  /хх-ийн 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.М нь О, Ш нарын хамт архи ууж байгаад О явсаны дараа Ш.Ш нэмж уух уу гээд Б.М 3000 төгрөг авч дэлгүүр ороод гарч ирэхдээ архигүй гарч ирэхээр нь Б.М нь мөнгөө авья гэж хэлээд өгөхгүй болохоор нь шууд нүүр лүү нь цохиж барьцалдаж аван газар унагаан ам руу нь гараа хийж завьжийг урсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.М дээрх  үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ш.Ш  нь эмчилгээ хийлгэсэн боловч энд гарсан зардлыг түүний ах төлсөн тул хэдэн төгрөг гарсаныг мэдэхгүй байна, ах нэхэмжлэнэ гэж яриагүй, мөн уруулын сорвио арилгах мэс засал хийлгэх шаардлагатай байх тул энд гарах зардлыг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ нь одоогоор гарсан бодит зардал гараагүй мэс засал хийгдээгүй, ирээдүйд гарах зардал тул сорви арилгах мэс засал хийлгэсэний дараа гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй байна.             

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Шүүхээс оногдуулсан торгох ялын шүүгдэгчийн нэг сард олдог орлогын байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэх төлүүлэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Ц  овогт Б М   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг 6 сарын дотор  нэг сард  75.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Хохирогч Ш.Ш эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН