Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 263

 

                                     

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.А хариуцагчаас нэхэмжилсэн 18 598 000 төгрөгийн 2 598 000 төгрөгөөс татгалзаж, 16 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэв. Хариуцагч Т ХХК-ний зүгээс 16 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар тохироцов. Хариуцагчийн зүгээс дээрх хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхээр албадан гаргуулахаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2,  106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 237 950 төгрөгийн тал хувь 118 975 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас, тал хувь 118 975 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          

 

 

             

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Д.НАРАНЦЭЦЭГ