| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0427/э |
| Дугаар | 0457 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 0457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Г.Цэрэнжамц
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А а овогт Ж Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906003940552 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Ж Б,19 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: 1,
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах импексийн хүнсний агуулахын хашаан дотор Э.С гараараа нүүрэн тус газар нь цохиж үүдэн шүдийг унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 23-ны хагас сайн өдөр 13.00 цагт ажил дээрээ дрилл багаж зэргээ гаргаад машинаа засаад байж байсан чинь хохирогч гаднаас орж ирээд миний дрилл байна гэхээр нь би биш гэснээс болж маргалдаад дриллээ булааж авахдаа цохьсон байсан. Тэгээд хохирогч шүд уначихлаа гэхээр нь эмнэлэг авч яваад үзүүлсэн. Шүдэнд нь 2-3 сар эмчилгээ хийлгэсэн. Хохирогчийн шүд ёзоор хэсгээрээ салсан байсан. Би шүдийг нь хийлгэж өгөх гэтэл жаахан боломжгүй байсан тул боломжтой болохоороо ах нь шүдийг нь хийлгээд өгье гэж хэлсэн. Гэтэл за гэж байснаа 9 дүгээр сард цагдаад өргөдөл өгсөн байсан гэв.
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би ажил дээрээ дриллээр юм хийж байтал С хүрч ирээд энэ миний дрилл байна гэж хэлээд уурлаад байхаар нь би эхлээд тоглож байгаа юм байх гэж бодоод битгий тоглоом хийгээд байгаарай гэж хэлээд байж байтал дрилийн батериаг аваад минийх байна гэж хэлэхээр нь би батерейг нь авах гэж байгаад босохдоо толгойгоороо мөргөсөн байх. Эсвэл батерейг авах гэж байгаад гараараа нүүрэнд нь цохисон байх. Би тухайн үед яаснаа мэдэхгүй байна. Би дотор байхдаа мөрлүү нь нэг удаа гараараа цохиод дрилээ булааж авсан. Харин гараад толгойгоороо цохисон юм шиг байсан. Содмагнайгийн уруулаас цус гарч байсан тэгээд шүд уначихлаа гэсэн гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би ажлаа хийж явж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Б импексийн хүнсний агуулах дээр бараа авах гэж ирсэн. Манайд жолооч ажилтай Б ах бид хоёрын дунд барааны мөнгөний өглөг авлаганы тооцоо байсан. Тухайн мөнгөний тооцооноос болоод Б ах бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгсэн 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр агуулах дээр Б ахтай би таараад мөнгөө нэхэх гэж очиход 2017 онд алга болсон миний машин засварын багажтай яг ижилхэн багаж Б ах хэрэглээд сууж байсан. Тэгэхээр нь би багажаа харж таниад Б та миний багажийг авчихсан байсан юмуу гэж асуухад Болдгэрэл үгүй энэ миний багаж би өнгөрсөн жил шинээр нь авсан гэж надад хэлсэн. Тэгээд тэр багажны асуудлаас болоод Б бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Гэтэл Б гараараа миний баруун шанаа руу 2-3 удаа цохисон. Аль гараараа цохиж байсныг нь санахгүй байна. Би янз бүрийн асуудал гаргаагүй. Тэгээд би өрөөнөөс гараад явж байтал Б миний ардаас дуудаад чи намайг машины багажыг өөрөө худалдаж авсан гэдэгт итгэхгүй байгаа бол миний машины ард багажны сав нь байгаа очиж хар гэж хэлсэн. Би очоод машиных нь багажыг онгойлгож үзэхэд хамгийн сүүлд багаж алга болоход миний алга болсон багаж дунд байсан хоёр талдаа иртэй үрэм дрилийн хошуу байж байсан. Тэгээд би энэ миний багажнууд мөн байна гэж хэлэхэд Б гараараа нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгтэл миний амнаас нэг юм үсрээд явах шиг болсон. Тухайн үед би цагдаад дуудлага өгье гэхэд Б ах биеэ барьж чадалгүй чамайг цохьчихлоо одоо хоорондоо учраа ольё ах нь чиний хохирлыг барагдуулж өгий гэсэн. Гэтэл одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байгаа гэжээ. /хх-н 6-11/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1119 тоот шинжилгээ Дүгнэлт :
1.Э.С биед 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 17/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 18-19/
Хохирогч Э.С хүсэлт /хх-н 37/
Ж.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/
Ж.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 20 /, СХД-н 24 дүгээр хорооны тодорхойлолт /хх-н 21/, цалингийн тодорхойлолт /хх-н 36/
Ж.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/ зэрэг болно.
Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах импексийн хүнсний агуулахын хашаан дотор Э.С гараараа нүүрэн тус газар нь цохиж үүдэн шүдийг унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн …хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... тэр багажны асуудлаас болоод Б бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Гэтэл Б гараараа миний баруун шанаа руу 2-3 удаа цохисон. Аль гараараа цохиж байсныг нь санахгүй байна. Би янз бүрийн асуудал гаргаагүй. Тэгээд би өрөөнөөс гараад явж байтал Б миний ардаас дуудаад чи намайг машины багажыг өөрөө худалдаж авсан гэдэгт итгэхгүй байгаа бол миний машины ард багажны сав нь байгаа очиж хар гэж хэлсэн. Би очоод машиных нь багажыг онгойлгож үзэхэд хамгийн сүүлд багаж алга болоход миний алга болсон багаж дунд байсан хоёр талдаа иртэй үрэм дрилийн хошуу байж байсан. Тэгээд би энэ миний багажнууд мөн байна гэж хэлэхэд Болдгэрэл гараараа нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгтэл миний амнаас нэг юм үсрээд явах шиг болсон гэсэн мэдүүлэг /хх-н 6-11/ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1119 тоот шинжилгээний дүгнэлтээр Э.С биед 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоосон байна. /хх-ийн 17/ Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. С хүрч ирээд энэ миний дрилл байна гэж хэлээд уурлаад байхаар нь би эхлээд тоглож байгаа юм байх гэж бодоод битгий тоглоом хийгээд байгаарай гэж хэлээд байж байтал дрилийн батериаг аваад минийх байна гэж хэлэхээр нь би батерейг нь авах гэж байгаад босохдоо толгойгоороо мөргөсөн байх. Эсвэл батерейг авах гэж байгаад гараараа нүүрэнд нь цохисон байх. Би тухайн үед яаснаа мэдэхгүй байна. Би дотор байхдаа мөрлүү нь нэг удаа гараараа цохиод дрилээ булааж авсан. Харин гараад толгойгоороо цохисон юм шиг байсан. С уруулаас цус гарч байсан тэгээд шүд уначихлаа гэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Ж.Б нь Э.С багажны асуудлаас болж маргалдсаны улмаас түүний нүүр лүү нь цохисоноос 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна.
Иймд Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.С унасан нэг шүдийг хийлгэж өгөхөөр тохиролцсон байна. Одоогоор хохирол барагдаагүй байгаа тул хохирогч нэг шүдээ хийлгэхтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжэгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ж.Б нь ХХК-д ажилладаг сар бүр тогтмол орлого олдог байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Ж Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч Э.С эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН