| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0442/Э |
| Дугаар | 476 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 476
2019 03 28 476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баасандорж,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 06680 0380 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Б.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар байрны орчим иргэн Д.Батхуягийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 06680 0380 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Батхуягийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 15-р байрны сааданд 13 цагийн үед сууж байхад хоёр залуу ирээд танилцсан. Нэрийг нь одоо санахгүй байна. Хамт дэлгүүр орсон. Мөнгөө нийлүүлээд 0,75 литрийн сархад нэртэй архи, нэг ундаа аваад дэлгүүрээс гарсан. Намайг зодсон залуу манайд орое гэж хэлсэн. Яахын бэ сааданд суугаад уучья гэхэд манайд орж сайхан танилцья гэж хэлсэн. Гэрт нь ороод тэр архыг задалаад уусан. Намайг зоддог гэх залуу барилдах уу гээд байхаар нь яах юм бэ хөгшөөн гэж хэлсэн чинь тэр залуу би чамайг алчих уу гэж хэлсэн. Яах юм бэ хөгшөөн гэхэд хоолны шүүгээгээ ухаад байсан. Би босоод яах юм бэ хөгшөөн би ингээд явлаа чи буруугаар ойлгоод байх шиг байна гэж хэлээд орон дээр тавьсан байсан малгай куртикээ яваад хаалгаар нь гарах үед араас татаад чи муу одоо яагаад оролдоод байгаа юм бэ гэж хэлээд миний нүүрлүү 2-3 удаа гараараа цохисон. Би хаалгаар гарахад араас дахиж татаад нүүрлүү гараараа цохиод байсан. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Газар унасан байхад миний нүүрлүү өшиглөөд байсан. Тэр үед шоконд ороод яг юу болоод байгаа ойлгоогүй. Би босоод явах гэхэд намайг чирч гэрлүүгээ оруулах гээд байсан. Би орохгүй гэхэд чи ороодох гээд нэг мөсөн гүйцээчие гэж хэлсэн. Тэр үед хамт байсан залуу гэрээс нь гарч ирээд тэр залууг надаас салгасан. Намайг зодсон залуу миний куртик малгай гутал гуравыг тайлж аваад гэрлүүгээ оруулсан. Чамайг явуулахгүй гээд хөлнөөс чирээд байсан. Надад ямар ч асуудал байхгүй ээ би ингээд явчия гэхэд явуулахгүй цохиод байсан. Цаанаас найз нь дуудах үед би орцоноос гарч зугтаасан. ТҮЦ-ний урд зогсож байсан залуугийн утсыг гуйж цагдаад дуудлага өгсөн. Улаанхуарангийн дугуй засварын тэнд 30 минут цагдаа хүлээсэн. Цагдаа дээрээс уруудаж ирсэн уулзахад намайг зодсон залууг барьчихсан суулгачихсан явж байсан. Тухайн үед миний хамар хугарсан, дээд уруул сэтэрсэн. Хамарны доод талд сэтэрсэн байсан. Биеийн энд тэнд жижиг шарх хөхөрөл үүссэн. Хоёр нүд хөхөрөөд зүүн шанаа хөхөрч хавдсан байсан. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний доод талын яс цөмөрсөн байна гэж байсан. Одоо биеийн байдал дунд зэрэг байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 шны 08 дугаар сарын 08-ны өдөр найз Г.Бтөй уулзаад Шархаданд байдаг найз Заяагийн гэрт очиж 2 пиво уучаад унтасан. Маргааш өглөө нь сэрээд Заяагийн гэрээс 10 цаг өнгөрч байхад гараад Наагий болон Г.Бийн хамт гэрлүү нь очсон. Сааданд нэг залуу пиво уугаад байж байсан. Нааш ир гээд дуудахаар нь бид хоёр тухайн залуу дээр очсон. Та 2 хаанахынх бэ гэж асуухаар нь бид 2 энд байдаг гэсэн .Тэр залуу хамт пиво ууя гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд хамт дэлгүүр орсон. Пиво авахаа болиод архи авий гэж хоорондоо ярилцаад нэг шил архи авсан. Бид 3 дэлгүүрээс гараад Г.Бийн гэрт ороод тухайн архыг хувааж уусан. Г.Б бид хоёр волкон дээр юм яриад сууж байхад нөгөө залуу архи аваад гарсан. Араас нь бид хоёр очоод гэрээс юм аваад гарлаа гэхэд тэр залуу би мөнгөөрөө өөрөө авсан гэж хэлсэн. Маргалдаж байх явцад Г.Б тэр залууг алагдсан. Зөрүүлээд тэр залуу Батмөгнхий нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон. Г.Б зөрүүлээд цохисон нөгөө залуу унасан дээрээс нь Г.Б 3-4 удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Би тэр хоёрын голоор ороод салгасан. Тэр залууг чи яв яв бие биендээ гай болох юм байна гэхэд тэр залуу яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9834 дугаартай
Д.Батхуягийн биед зүүн хоншоор ясны өмнөд болон гадна хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хамар, зүүн чих, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, дагзны хуйх, зүүн хацар, зүүн дал, хоёр тохойд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/,
Шүүгдэгч Ж.Батхүлэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 08-р сарын 08-ны өдөр техникийн захын ард гэр нь байдаг Батзаяагийн гэрт Мөнх-Эрдэнэ, Наагий, Хулан, Шагдар нарын хамт ууж хоноод маргааш өглөө буюу 2018 оны 08-р сарын 09-ний өдрийн өглөө Батзаяагийн гэрээс гараад Мөнх-Эрдэнэ, Наагий, Хулан нарын хамт манай гэрлүү очсон. Ороод удаагүй Хулан харилаа гээд явсан. Наагий, Мөнх-Эрдэнэ бид 3 шараа тайлж уусан. Архиа дуусаад унтаад орой 21 цагийн үед сэрээд Мөнх-Эрдэнэ бид 2 нэг том пиво авахаар дэлгүүр гарсан. Байрны гадаа сааданд нэг залуу сууж байсан. Бид хоёрыг дуудахаар нь очсон чинь та хоёр хаанахынх юм бэ гэхээр нь энд байдаг хүмүүс гэхэд тэр залуу яриад өдөж байгаад дундаасаа юм аваад цуг ууя гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд дэлгүүр орсон. Архи аваад манай гэрлүү орсон. Авсан архиа задлаад дээрээс нэг нэг татаад Мөнх-Эрдэнэ бид 2 болкон дээр гараад тамхи татаад зогсож байхад Мөнх-Эрдэнэ нөгөө залуу чинь архи аваад гараад явчилаа ш дээ гэхээр нь би араас нь гарсан. Мөнх-Эрдэнэ араас гарч ирээд чи өөрийнхөө мөнгөөр архи аваагүй байж гэж хэлээд архиа булаагаад авсан. Батхуяг Мөнх-Эрдэнэ рүү дайраад байхаар нь холдуулаад цээжрүү түлхээд боль гэж хэлэхэд миний нүүрлүү зөрүүлээд алгадахаар нь нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохьсон. Батхуяг газар унасан би дээрээс гэдэсрүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр залуу гараад гүйгээд явсан. Гарч явахдаа гэрээс гуталаа өмсөхгүй бариад гараад явсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн. Хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 4-6/,
-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 15-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Г.Бийн бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан хохиролын талаарх нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгчээс 136.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохиролын 136.000 төгрөгийиг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.Батхуяг нь уг гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөөс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан 136.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батхуяг /УИ96101357/-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Батхуяг нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Бөөс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ