Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 0204

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 20 дугаар байранд байрлах “Өгөөж найрамдал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Будмаагийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 39 дүгээр байрны 09 тоотод оршин суух Урайнхай овгийн Баастын Дүүрэнбаяр /РД:ТГ61010310/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 104.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Будмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай барьцаалан зээлдүүлэх газраас 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 70.000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай зээл аваад 74.200 төгрөгийг эргүүлэн төлөх гэрээ хийсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш одоо хүртэл хүү, болон үндсэн зээлээс нэг ч төлөлт хийгээгүй билээ. Иймд зээлийн дүн 74.200 төгрөгийн хүү болох 30.000 төгрөг нийт төлбөл зохих дүн 104.200 төгрөгийг иргэн Б.Дүүрэнбаяраас гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагч Б.Дүүрэнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өгөөж найрамдал” ХХК-ийн нэхэмжилсэн 104.200 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулна гэжээ.

    Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Будмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Дүүрэнбаярын хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК нь нь хариуцагч Б.Дүүрэнбаяраас зээлийн гэрээний үүрэгт 104.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Дүүрэнбаяр хүлээн зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 104.200 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

   Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал”ХХК-ийн дэд захирал Ч.Будмаад “Өгөөж найрамдал”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмараас Иргэний хуулийн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосны дагуу “Өгөөж найрамдал”ХХК-ийг төлөөлөн дэд захирал Ч.Будмаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариу тайлбар гарган оролцож байгаа нь  хуульд нийцнэ.

    Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 2.275 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн  50 хувь болох 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 104.200  /нэг зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг  2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Дүүрэнбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Б.Дүүрэнбаяраас 2.275 төгрөг, орон нутгийн төсвөөс 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР