Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 264

 

       ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.  Хариуцагч “И” ХХК нь “Ч” Орон нутгийн өмчит ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр 13,109,959 төгрөг алданги 2,000,000 төгрөг нийт 15,109,959 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч “Ч” Орон нутгийн өмчит ХХК-тай тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,275 төгрөгийн тал хувь болох 128,137.5 төгрөгийг улсын орлогоос, 128,137.5 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ч” Орон нутгийн өмчит ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн улсын хураамжид төлсөн 256,275 төгрөгийн үлдэх хэсэг болох 128,137.5 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “И” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                          

                          

 

ШҮҮГЧ                             Д.НАРАНЦЭЦЭГ